Мэдээ

“Нийтийн тээвэрт үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

Нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, автобусанд байршуулсан хяналтын камеруудын ашиглалтыг сайжруулах зорилгоор “Нийтийн тээвэрт үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Тус зөвлөгөөнийг Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд 30 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөнд НЦГ-ын ХХГХТХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, тогтоомж болон нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн талаарх нөхцөл байдлыг танилцуулсан. Мөн Улаанбаатар Смарт карт ХХК-ын ТТХ-ын дарга Э.Хулан бичлэг хураагч төхөөрөмжийн төрөл, автобусанд тавигдсан хяналтын камерын засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэл болон ашиглалтыг сайжруулах талаар холбогдох мэдээллийг хүргэж хэлэлцлээ.

“Нийтийн тээвэрт үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт энэ удаагийн зөвлөгөөн нь автобусанд байршуулсан хяналтын камерын хэвийн ажиллагааг бүрэн хангаж,  иргэд, зорчигчдын аюулгүй байдал, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Comment here