Харьяа газрууд

Автобус нэгдэл ХХК

 

. “АВТОБУС НЭГДЭЛ” ХХК-НИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь 2001 оны 9-р сараас нийслэлийн иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш 18 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
“Автобус нэгдэл” ХХК нь олон гишүүнчлэлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компаний зохион байгуулалттай ажилладаг. Одоо нийтийн тээврийн үйлчилгээний 26 автобус, 45 жолооч, захиргаа техник ашиглалт, аж ахуй, үйлчилгээний 18 ажилтан нийт 63 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
2009 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар орж ирсэн БНСУ-ын компаний BS 106 маркийн 10 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Одоогийн байдлаар 26 автобустай, зорчигч тээврийн Баянхошуу 3,4 хороолол 1-р хороолол 20А маршрутанд 8 гаралт, Зүүн салаа ХӨСҮТ чиглэлийн 23-р маршрут 13 гаралт нийт 21 гаралттайгаар ажиллаж шугам цагийн даалгаврыг 92-96%-ийн биелэлтэй явуулж байна.
2007 онд нийтийн 932м2 талбай бүхий 10 автобусны багтаамжтай дулаан зогсоолыг барьж байгуулан ашиглаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний авто аж ахуйн хувьд нийслэлийн иргэд та бүхний тав тухтай аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангах, үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, хууль стандартын хэрэгжилтийг хангахын төлөө зорин ажиллаж байна.

Үйлчилгээ үзүүлдэг автобусны тоо: 26

Үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдийн нэр

1.Баянхошуу 3,4 хороолол 1-р хороолол 20А маршрутанд 8 гаралт

2.Зүүн салаа ХӨСҮТ чиглэлийн 23-р маршрут 13 гаралт

Холбоо барих утас: 11306551

Мэйл хаяг: Avtobus_negdel@yahoo.com

Байгууллагын хаяг: CХД 25-р хороо, Зүүн салааны эцэс-00

Comment here