Мэдээ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь мөрдөлтөд шалгалт хийсэн тухай

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал, тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдэл, тээвэрчдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Газрын даргын баталсан шалгалтын удирдамж, хуваарийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 06:30-08:00, 19:50-23:00 цаг хугацаанд Нисэх, Тахилт, 3-р эмнэлэг зэрэг эцсийн 3 зогсоолд Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кинотеатр”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-4-р дэлгүүр”, Ч:13 “Тахилт-3-р эмнэлэг”,Ч:15 “Нисэх-Сонсголон 5 шар-3-р эмнэлэг”, ХО-8 “Найрамдал-Саппора-3-р эмнэлэг” чиглэлүүдэд эх авалт, оройн буултын цагийн хуваарь мөрдөлтийн хэрхэн баримталж байгаа талаар 3 дахь удаагийн шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар Автотерминал трейд ХХК, Атибус ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2-р бааз, Тэнүүн огоо ХХК, нийт 4 аж ахуйн нэгж, байгууллагын, үндсэн чиглэлийн 4, хот орчмын 1 чиглэлийн 43 гаралтын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь мөрдөлтийг Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс, Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн ажилтан албан хаагч нар хамтран 2 талын эцсийн зогсоолд шалгасан.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудын тээвэр зохицуулагч нарт зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Comment here