Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж, ахуйн нэгж байгууллагуудын жолооч нарын сахилга хариуцлага, харилцаа, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна.

“Иргэдийн оролцоотой үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, стандартын хэрэгжилт, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарын сахилга хариуцлага, харилцаа, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх сургалтын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангуулахаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажилладаг жолооч нарыг хамруулсан сургалт зохион байгуулагдаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж, байгууллагын 300 жолоочийг хамруулж “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, үйлчилгээний соёл, жолоочийн харилцаа” сэдвээр НТҮГ-ын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, “Нийтийн тээврийн үйлчилгээний ажлын гүйцэтгэл” сэдвээр Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Алтаншагай, “Зорчигчдын санал, хүсэлт, гомдол сэдвээр” Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мягмардорж, “Зөрчлийн тухай хуульд Автотээврийн тухай хуулийг зөрчихөд ногдуулах хариуцлагыг зохицуулсан байдал” сэдвээр НМХГ-ын Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар, “Жолоочийн сэтгэл зүйн онцлог, аюулгүй жолоодлого сэдвээр” НТҮГ-ын мэргэжилтэн Ц.Базаррагчаа нар тус тус сургалт хийлээ.

Comment here