Мэдээ

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ерөнхий боловсролын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдад “СУРГУУЛИЙН АВТОБУС” үйлчилнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Эхний ээлжид  СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын  29 сургуулийн  хоёроос тавдугаар ангийн 3000 гаруй сурагчдыг  тээвэрлэх үйлчилгээг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна.

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулах, хяналтын төхөөрөмж суурилуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлуудыг хийгээд байна.

Энэ ажлыг эхлүүлснээр хотын авто замын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу. 

Comment here