Мэдээ

СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД АЖИЛЛАЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ЖОЛООЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж,  байгууллагуудын жолооч нарт, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Баян-хүрээ” сургалтын төвтэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Базаррагчаа “Сургуулийн автобусны жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдал, анхаарах асуудлууд” сэдвээр, Нийслэлийн боловсролын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С. Ганчимэг “Хууль эрх зүйн орчин, бодлого зорилт” сэдвээр, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э. Батбаяр “Хүүхдийн хөгжил, хүүхэд гэж хэн бэ?” сэдвээр, “Баян-хүрээ” сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Сургуулийн автобусанд хүүхэд тээвэрлэх үеийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа” сэдвээр удирдаж явуулав.

Тус сургалтад  сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 45 жолооч хамрагдлаа.

 НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Comment here