Мэдээ

Ч:72 “БОГДХАН АМРАЛТ-АР ЗАЙСАНГИЙН ГУДАМЖ-СҮХБААТАРЫН ТАЛБАЙ” ЧИГЛЭЛ ШИНЭЭР НЭЭЛЭЭ.

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Нийтийн тээврийн үйлчилгээнийЧ:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна.

Дээрх чиглэл нь Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Могул таун, Номун виллаж, Зайсан вилла хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл юм.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Тухайн чиглэлд 6 дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.

Comment here