Uncategorized

“Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх түр журам”, “Машин цагийн зардлын тариф”-т санал авах тухай

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/14 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх түр журам” болон “Машин цагийн зардлын тариф” батлагдсан.
“Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх түр журам”, “Машин цагийн зардлын тариф”-ыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шинэчлэн батлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэн, “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх түр журам” болон “Машин цагийн зардлын тариф”-ын төсөлд санал авахаар төслийг гарган хүргүүлж байна.
Мэдээллийг https://transport.ub.gov.mn сайтаас татаж авна уу.
Холбогдох саналаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор nyamdorj@transport.ub.gov.mn и-мэйл хаягаар яаралтай ирүүлнэ үү.

Comment here