Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамтарсан шалгалт хийсэн тухай

Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газраас дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.Үүнд:

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн “Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах тухай” зөвлөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, Хотын Ерөнхий менежерийн өргөтгсөн шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулан, үүрэг даалгавар өгсөн.
  2. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас үүрэг, даалгавар болон зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний мэдээг 7 хоног бүр авч, нэгтгэж байна.
  3. Автотээврийн хяналтын улсын байцаагч нар өдөр бүр шугам замд нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаж байна.
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нийтийн тээврийн хэрэгслүүдийн угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулж эхлээд байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж иргэдэд үйлчлэх талаар эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч зөвлөмж өгч ажиллаж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Comment here