Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ

Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажлын хэсэг Сутайн буянт ХХК, ХМК автобусны эцсийн зогсоол дээр хяналт тавин ажиллаа.
Хяналт шалгалтаар тээврийн хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Comment here