Uncategorized

Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагууд дээр ажиллаж байна

2020 оны 02 дугаар сарын 12

Тус газарт Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 3/188 тоот мэдэгдлийг улсын ахлах байцаагчийн зөвлөмжийн хамт хүргүүлсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдлагууд нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдийн ариутгал, цэвэрлэгээг зөвлөмжийн дагуу зохион байгуулсан эсэхийг эх авалт, шугам зам, эцсийн буудлууд дээр шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах, хяналт тавин ажиллаж байна.
2020 оны 02 дугаар сарын 12-ны байдлаар Тэнүүн- Огоо гуравдугаар бааз, Мяралзаа ХХК, Эмсид ХХК, Дюц ХХК-ууд ариутгал халдваргүйтэлийн Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Comment here