Мэдээ

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХАМРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хот

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн “Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах тухай” зөвлөмжийг такси үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын А/13 тоот тушаалаар батласан ажлын хэсэг такси үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн ариутгал, цэвэрлэгээг зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд шалгалт хийж, ариутгал халдваргүйтэлийн Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тээврийн хэрэгслүүдэд ариутгалын аппаратаар өндөр даралтаар вакум орчинд мананцар үүсгэж гадаргуу болон агаар дуслыг ариутганхалдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
2020 оны 02 дугаар сарын 20

Comment here