Мэдээ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭВИЙН ЯВАГДАНА

2020 оны 03 сарын 11-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг зогсоохгүй, автобусны тоог тодорхой хязгаарлалттай явуулах бөгөөд ажлын өдрүүдэд хот орчмын болон хотын доторх 95 чиглэлд өглөө 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 680 автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллана.

Та бүхэн амны хаалт (маск) зүүж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, зорчиноуу.
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны байршил, зогсоолын мэдээллийг онлайнаар Ub smart bus аппликейшнээр авах боломжтой.

Comment here