Мэдээ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь “ЧИНГИС ХААН” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын чиглэлд тээврийн үйлчилгээ эрхлэх төсөл сонгон шалгаруулалтыг дараах 5 багцаар олон нийтэд нээлттэйгээр зарлаж байна. Үүнд:
 Багц-1 Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх /Автобусны 2 чиглэлд/
 Багц-2 Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх /Автобусны 2 чиглэлд/
 Багц-3 Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх /Автобусны 2 чиглэлд/
 Багц-4 Нийтийн таксийн үйлчилгээг эрхлэх /Энгийн такси/
 Багц-5 Зэрэглэл өндөртэй таксийн үйлчилгээг эрхлэх
Сонгон шалгаруулалтад оролцох төслийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу 15, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 11 давхарт Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын 5 тоот өрөө, ахлах мэргэжилтэн О.Хонгорзул хүлээн авна. Утас:11327259
Төсөл сонгон шалгаруулалтын нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу 15, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 11 давхар.Нийтийн Тээврийн үйлчилгээний газар.
Утас- 11327259

Comment here