Харьяа газрууд

Сутайн буянт ХХК

Байгууллагын товч танилцуулга

“Сутайн Буянт ХХК” нь  1996 онд нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу  5 фургон, 15 раф машинтай “Сутайн Буянт “ ББН нэртэйгээр байгуулагдсан нийтийн тээврийн хувийн хэвшлийн ууган байгууллагуудын нэг билээ. Сутайн буянт ХХК нь “УИД – Дэнжийн мянга”,“ Далай ээж зах – Дэнжийн мянга “ гэсэн буухиа үйлчилгээний 2 чиглэлд үйлчилж эхэлсэн. 1998 оноос эхлэн ОХУ –ын ЛИАЗ маркийн их багтаамжийн 15 ширхэг автобусаар“БММЗ – III,IV хороолол” чиглэлд үйлчилж үндсэн үйлчилгээгээ өргөжүүлэх суурийг тавьсан билээ. 1999 онд аж ахуйн хариуцлагын хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зорчигч тээврийн үйлчилгээгээ их багтаамжийн болон бага оврын автобус, такси гэсэн хэсгүүдэд хуваан ажил үйлчилгээний өөрчлөлт хийсэн . 2002 онд ДЭҮ, Хьюндай маркийн автобусаар парк шинэчлэл хийж нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд анх удаа БНСУ–ын их багтаамжийн автобусаар үйлчилсэн. Өдгөө их багтаамжийн 75 автобусаар ажлын өдөр 65 гаралтад, амралтын өдөр 49 гаралтад ард иргэддээ үйлчилж байна.

Үйлчилгээ үзүүлдэг автобусны тоо : 65

Үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдийн нэр


Ч:18А 3,4 хороолол-ТЭЦ,
Ч:21А Вокзал-Дэнжийн мянга
Ч:38    ХМК-Хайлааст
Ч:46    Вокзал-Улаанчулуут
Ч:49    1-р хороолол-Дүнжингарав
Ч:61    Мишээл-Офицеруудын ордон
ШҮ:1   5 шар-Ботаник

Холбоо барих утас: 70172777; 91372777; 80801181

Мэйл хаяг: Sutain_buyant@yahoo.com www.sutainbuyant.mn

Байгууллагын хаяг : Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн зам Сутайн Буянт ХХК-ийн байр

Comment here