Харьяа газрууд

Зорчигч тээврийн
нэгтгэл ОНӨААТҮГ

Байгууллагын товч танилцуулга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ыг нэгтгэн шинээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан. Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/290 дугаар захирамжаар баталсан. Тус байгууллага нь 5 хэлтэс 2 баазтайгаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хотын төвийн 20, хот орчмын 2, нийт 22 чиглэлд 230 гаралтыг 284 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр 1200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтай нийслэлийн зорчигч тээврийн нийт гаралтын 30 орчим хувь, зорчигч эргэлтийн  40 орчим хувийг тээвэрлэж ард иргэддээ соёлтой боловсон, ая тухтай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Түүхэн 60 гаруй жилийн хугацаандаа нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн нийтийн тээврийн салбартаа түүчээлэн ажиллаж байна. Захирлаар НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар томилогдон ажиллаж байна.

Үйлчилгээ үзүүлдэг автобусны тоо :284

Үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдийн нэр

Нэгдүгээр бааз

  1. ч:8 хайлааст-мубис-цэцэг төв
  2. ч:11 хужирбулан – офицеруудын ордон –монгол кино үйлдвэр
  3. ч:23 чингэлтэй- зүрх уул –мубис- цэцэг төв
  4. ч:26 тоосгоны үйлдвэр- ботаник – жанжин клуб
  5. ч:32 улиастай- баянмонгол хороолол- тэц 3
  6. ч:43 баянхошуу- ард кинотеатр- бөмбөгөр худалгааны төв
  7. ч:50 бммз- улаанхуаран
  8. ч:56 архивын ерөнхий газар- буяант ухаа -2 хороолол- 120 мянгат
  9. ч:58 3,4 –р хороолол- бммз
  10. ч:59 хмк- офицеруудын ордон
  11. ч:63 хан хилл хотхон- ривер гарден- баянмонгол хороолол – мубис- ард кино театр
  12. ч:66 зайсан- цэцэг төв – 11-р хороолол
  13. ч:70 тэц 3- нарны гүүр- цэцэг төв- бөмбөгөр худалдааны төв

           Хоёрдугаар бааз

  1. ч:1 5 шар- офицеруудын ордон
  2. ч:9 нисэх- нарны гүүр- их тойруу- хүнсний 4 дэлгүүр
  3. ч:14 нарангийн гол – 10-р хороолол
  4. ч:15 нисэх- сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг
  5. ч:57 улаанчулуут- их наран- муис
  6. ч:61 офицеруудын ордон- мубис- 120 мянгат- алтай хотхон- мишээл экспо
  7. хо:6 өлзийт хороолол – 120 мянгат
  8. хо:7 туул тосгон –био комбинат – 120 мянгат
  9. т:2 5 шар – ботаник
  10. т:4 ботаник- вокзал
  11. т:5 3,4 хороолол- офицеруудын ордон

Холбоо барих утас, мэйл хаяг

Утас: 11-342941, 11341734 Факс:+97677110052
Вэб сайт: www.bus.ub.gov.mn
И-мэйл хаяг: www.info@ bus.ub.gov.mn
Facebook page: Зорчигч тээврийн нэгтгэл

Байгууллагын хаяг:
Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамж Үйлдвэрийн гудамж 39/1

Comment here