Харьяа газрууд

Атибус ХХК

Байгууллагын товч танилцуулга

Тус компани 2000 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 082 тоот тусгай зөвшөөрлийн дагуу “Атимос” ХХКомпанийн салбар болон байгуулагдаж, өөрийн эзэмшлийн 1, хувийн эзэмшлийн 4 автобустай нийслэлийн нийтийн тээвэрт ажиллахаар Улаанбаатар хотын Тээврийн газартай гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Улсын бүртгэлийн албаны 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаарын шийдвэрээр гадаад худалдаа, нийтийн болон жуулчин тээврийн үйлчилгээний чиглэлээр “Атибус” ХХКомпани үүсгэн байгуулагдсан.
Тус компани нь хот дотор их багтаамжийн 46 автобусаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 3 чиглэл, хот орчмын 1 чиглэлд ажлын өдөр 36 гаралт, амралтын өдөр 25 гаралтаар хот хоорондын буюу ” Улаанбаатар – Эрдэнэт” ийн чиглэлд 6 автобусаар өдөр бүр 4 гаралтаар, Улс хооронд буюу “Улаанбаатар –Эрээн”ийн чиглэлд өдөр тутамд 2 гаралтаар иргэд зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар захиргаа 6 буюу 4%, ИТА 6 буюу 4%, тээвэр зохицуулагч 4 буюу 2,6%, засварчин 7 буюу 4,6%, жолооч 96 буюу 64%, бусад 31 буюу 20,6%, нийт 150 ажилтантай зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байна.

Үйлчилгээ үзүүлдэг автобусны тоо: 46 том оврын автобус

Үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдийн нэр:

  1. Ч:42 “Сүлжмэл –Нарны гүүр –Зайсан ”,
  2. Ч:51 “3,4 р хороолол –МУИС-Дүнжингарав худалдааны төв,
  3. Ч:52 “3,4 р хороолол –Тэнгис кино театр –Зайсан ”,
  4. ХО:5 “Налайх –Зүүн 4 зам –дүнжингарав худалдааны төв”

Холбоо барих утас: 91997988, 89667910

Байгууллагын хаяг: ХУД-ийн 3 хороо Ажилчны гудамж

Comment here