Танилцуулга

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны “Эрх олгох тухай” 31 дүгээр тушаалаар Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ангилал тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг тус газарт олгосны дагуу ангилал тогтоон ажиллаж байна.

Зорилго

Монгол Улсын хэмжээнд авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн  бүртгэлд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын баталгаат тогтолцоог бий болгох, мэргэжилтэй ажилтны чадавхийг нэмэгдүүлэх, стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд оршино.

Холбогдох хууль, стандарт, дүрэм журмууд

Хууль
Стандарт
Журам
Хууль

Авто үйлчилгээ хууль

Стандарт
  1. Авто үйлчилгээ – Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025 : 2010
  2. Автомашины угаалгын үйлчилгээ, Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5347 : 2003
  3. Автозогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342 : 2007
  4. Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт MNS 4601 : 2011 
                             

www.estandard.gov.mn

 
Журам

Авто үйлчилгээ журам

Хэрэглэгчийн булан

Авто үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гарын авлага
Ангилал тогтоолгоход дараах материалыг бүрдүүлнэ
Авто үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гарын авлага
Ангилал тогтоолгоход дараах материалыг бүрдүүлнэ
  1. Ангилал тогтоолгох тухай хүсэлт /иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага нь албан бичгээр/ ирүүлнэ.
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулах бол иргэний үнэмлэхний хуулбар);
  3. Авто үйлчилгээний байгууллагын хүчин чадал, тоног төхөөрөмжийн тухай товч танилцуулга;
  4. Тохирлын гэрчилгээний хуулбар
  5. Шинжээчийн дүгнэлт;
  6. Үйлчилгээний нэр төрөл, тэдгээрийг гүйцэтгэх технологийн карт;
  7. Үйлчилгээний үнэ тариф, ажиллах цагийн хуваарь;
  8. Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан галын болон аюулгүй ажиллагааны дүгнэлт;

Судалгаа

Ангилал тогтоолгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

2017 он
2018 он
2019 он
2017 он

2017 онд ангилал тогтоолгосон байгууллагууд

2018 он

2018 онд ангилал тогтоолгосон байгууллагууд

2019 он