Автобусны мэдээллийн аппликейшн

Нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхдээ илүү ая тухтай нөхцлийг бий болгох зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх аппликейшн юм.
Уг аппликейшнаар автобусны чиглэлийн мэдээлэл болон хөдөлгөөний мэдээллийг харж болно.

[Чиглэл хайх] – Чиглэлийн дугаарыг оруулан хайх товчийг дарж хайлт хийнэ. Жишээ нь: Ч:1 чиглэлийг хайхдаа 1 гэсэн тоог оруулан хайна.
– Чиглэлийн мэдээлэл болон тухайн цаг бүрийн автобусны байршлын мэдээллээр хангана.
– Чиглэл бүрийн автобусны буудлын мэдээллээр хангана.

[Автобусны буудлыг хайх] – Автобусны буудлыг хайх, автобусны буудалд дараагийн автобусны ирэх боломжтой хугацаа болон хөдөлгөөний байршлын мэдээллээр хангана.

[Дамжин суулт, төлбөрийн танилцуулга ] – Дамжин суулт болон автобусны төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулна.

[Хялбар хэрэглээ] – Байнгын болон давтамжтай үйлчлүүлдэг автобусны буудлаа “хялбар хэрэглээ”-нд бүртгэх боломжтой.
– Хялбар хэрэглээг хайлтын дэлгэц дээр бүртгэх боломжтой.

[Ойролцоо автобусны буудал] – GPS-тэй холбогдож хэрэглэгч өөрийн байгаа байршлаас хамгийн ойр байгаа автобусны буудлуудын мэдээллийг шалгах боломжтой. Буудлын харагдаж байгаа нэр дээр дарж тухайн буудал ирэх чиглэлүүдийн харах боломжтой.

* Дараагийн автобус ирэх мэдээлэл нь тухайн цаг бүрт серверийн нөхцлөөс шалтгаалан зөрүүтэй гарах магадлалтай бөгөөд зарим тохиолдолд мэдээлэл харагдахгүй байх магадлалтай.


HTML tutorial


HTML tutorial