Ачаа тээврийн түр
зөвшөөрөл хүссэн
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шаардлагатай материалыг бүрдүүлэн www.smartcar.mn
вэб ашиглан материалаа
илгээх зөвлөмж

Иргэн, ААНБ-уудад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх,  ачаа тээврийн хяналтыг сайжруулах зорилготойгоор нийслэлийн хязгаарласан, хориглосон гудамж зам уруу нэвтрэх Түр зөвшөөрлийг олгох ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар олгож байна. 

  “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл” авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлж Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ” буюу www.smartcar.mn, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn сайтыг ашиглан түр зөвшөөрөл хүссэн материалыг илгээнэ.

Зөвшөөрөл хүссэн материалын бүрдэл хангагдсан тохиолдолд  цахимаар илгээсэн хүсэлт  шалгаад, таны хүсэлт зөвшөөрсөн
төлөвт орсон бол Түр зөвшөөрлийг өнгөтөөр хэвлэж болох газраас хэвлэж авна.

 Түр зөвшөөрлийн материалыг цахимаар илгээх зааврыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын сайтад “Түр зөвшөөрөл” гэсэн цэс доторх зөвлөмжтэй танилцах. 

  Бүрдүүлэх материалыг цахимаар илгээхийн тулд комьютер дээрээ доорх материалын файлаа  бэлтгэхийг зөвлөж байна.

            ААНБ ачааны автомашинд түр зөвшөөрөл авахад бүрдүүлэх

       1.Түр зөвшөөрөл авах хүсэлт гаргасан албан бичиг.

2.Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх
зөвшөөрлийн хуулбар

3.Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан /4 талаас авсан/ фото зураг, /Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

4.Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

5.Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар

Хувь хүн ачааны автомашинд түр зөвшөөрөл
авахад бүрдүүлэх материал

1.   Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт

2.    Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/

3.    Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

4.    Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан /4 талаас авсан/ фото зураг, /Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

5.    Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар Түр зөвшөөрлийн хураамжийг кю-Пэй үйлчилгээгээр дамжуулан интернет банк, банкны гар утасны аппликэйшн, банкны теллер, төлбөрийн бусад системээр 100200051055 / ТӨРИЙН САН БАНК/ дансанд тушаана.