Сайтын бүтэц | Холбоосууд | Холбоо барих

“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын шаардлага хангаагүй ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх ачааны автомашинд ачаа тээвэрлэх эрх бүхий  EC” зөвшөөрөл, нийслэлийн төв гудамж замууд дахь хориглосон болон хязгаарласан зам руу зайлшгүй шаардлагаар зорчих “Түр зөвшөөрөл” гэсэн  2 төрлийн зөвшөөрөл олгон ажиллаж байна.

      “ЕС” ЗӨВШӨӨРӨЛ                                                                                                     

/Төрийн үйлчилгээний цахиммашиныг ашиглан зөвшөөрөл олгох тухай /    

Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэж байгаа бүх ачааны авто машин “EC” зөвшөөрлийг авч хөдөлгөөнд оролцоно.

                ТҮЦ машинаар ЕС зөвшөөрлийг олгоход дараах мэдээллийг шалгана.

1.     Техникийн хяналтын үзлэгт орсон эсэх

2.     Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд тээврийн хэрэгслийн мэдээлэл орсон эсэх

3.     Тээврийн хэрэгслийн татвар төлсөн эсэх

4.      “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын шаардлага хангасан эсэх

Тухайн тээврийн хэрэгсэл  дээрх шаардлага хангасан тохиолдолд ЕС зөвшөөрлийг тээврийн хэрэгслийн “В”, “С”, “Е”  ангиллын  дагуу олгоно. 

 

             “ЕС” зөвшөөрлийн үнэ                                

          / НИТХТ-ийн 2013 оны 03сарын 28-ны 8/34-ээр тогтоолын 2-р заалт /

                           ЕС зөвшөөрөл

         Ангилал

 

 

Бүх жин /кг/

 

    Үнэ      /хагас жилээр, төгрөг/

 

Олгох  хугацаа

 

 

B

 

3500 кг болон түүнээс бага

 

 10 000

01 сарын 01-нээс 06 сарын 30-ныг   дуустал

07 сарын 01-нээс 12 сарын 31-нийг дуустал /хагас жилийн хугацаагаар олгоно./

 

 

C

 

3500 кг-аас дээш

 

 

 

 15 000

 

E

С ангиллын 5000 кг дээш чиргүүлтэй

 

20    00

                       Түр зөвшөөрөл

“ТҮЦ” машинаас “ЕС” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл нь нийслэлийн гудамж, замуудад орохыг  хориглосон, замуудаар зайлшгүй  шаардлагаар  зорчих тохиолдолд Нийслэлийн Тээврийн Газраас түр зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцоно.

         Бүрдүүлэх материал

1.     Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

-       Компанийн түр зөвшөөрөл хүссэн албан бичиг 

-       Компаний бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрлийн хуулбар

-       Ачааны машины 4 тал харагдахуйц  байхаар фото зургийг бичгийн цаасанд багтаан хэвлэсэн байх  / чиргүүл /

-       Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар

2.     Хувь иргэн

-       Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам уруу зайлшгүй тохиолдолд орохыг  нотлох бичиг, баримт  /ачаа тээвэрлэлтийн гэрээ

-       Ачааны машины 4 тал харагдахуй  байхаар фото зургийг бичгийн цаасанд багтаан хэвлэсэн байх  / чиргүүл /

Ачааны автомашины хөдөлгөөнд тавих хязгаарлалт, түүний төрөл, зохицуулалт

B” ангиллалын ачааны автомашин зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд хориглосон гудамж, зам руу “түр зөвшөөрөл” авч нэвтэрнэ, бусад замуудад “ЕС” зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцоно. 

 “В” ангиллын ачааны автомашины зорчих хязгаарлалтын бүс

“С” ангиллалын ачааны автомашин зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд хориглосон гудамж, зам руу “түр зөвшөөрөл” авч нэвтэрнэ, бусад замуудад “ЕС” зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцоно.

 “С” ангиллын ачааны автомашины зорчих хязгаарлалтын бүс

“Е” ангиллалын ачааны автомашин зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд хориглосон гудамж, зам руу “түр зөвшөөрөл” авч нэвтэрнэ, бусад замуудад “ЕС” зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцоно. 

                    Түр зөвшөөрлийн үнэ

            / НИТХТ-ийн 2013 оны 03сарын 28-ны 8/34-ээр тогтоолын 1-р заалт /

Түр зөвшөөрөл                                                              /хориглосон гудамж зам руу нэвтрэх зөвшөөрөл /

         Ангилал

 

 

 

Бүх жин /кг/

       

 

    Үнэ                   

/нэг өдрөөр, төгрөг/

 

Олгох  хугацаа

 

 

B

3500 кг болон түүнээс бага

 

 

 

 

 1000

01 сарын 01-нээс 06 сарын 30-ныг    дуустал

07 сарын 01-нээс 12 сарын 31-нийг дуустал /хориглосон гудамж, зам руу зайлшгүй шалтгаалнаар зорчих шаардллагатай өдрийн тоогоор олгоно./

 

 

C

3500 кг-аас дээш

 

 

 

 1500

 

E

С ангиллын 5000 кг дээш чиргүүлтэй

 

 

 

 

  2000

 

Нийт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулахад дээрх журмын дагуу  “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын шаардлага хангаагүй ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг мэдэгдэж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Тээврийн газрын Тээвэр, логистикийн хэлтсийн 11-323629 дугаарын утсаар авна уу. 

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

 

 

 

 

 

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
 

Холбоо барих

http://www.web.gov.mn/ 
  + 326352
  + (976-11)32-79-68
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр  

Бусад холбоос