Сайтын бүтэц | Холбоосууд | Холбоо барих

“Хүүхдийн автобус” –нд үзлэг, шалгалт хийж, холбогдох үүрэг чиглэл өгөв.

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулсан. 2016-2017 оны хичээлийн жилд 52 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 107 хүүхдийн автобус бүртгэлтэй байгаагаасшалгалтад нийслэлийн 8 дүүргийн 44сургууль,1 цэцэрлэг, 1 сургалтын төвийннийт 82автобус хамрагдсан байна.

Шалгалтын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандартхангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд, хүүхдийн автобусны жолооч нар Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газрын төлөөллүүд оролцсон.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Уулзалтаар хэрэглээний стандартын шаардлага хангаагүй олон зөрчил байгаа тул тухайн сургуулиудад албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, дахин нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 01-ны дотор явуулахаар шийдвэрлэв.

 

Видео мэдээ

Нийслэлийн тээврийн газраас хэрэгжүүлж буй "Нийслэлийн тээврийг хөгжүүлэх тусгай замын автобус буюу BRT" угсраа автобусын танилцуулга.

 

Фото мэдээ

Хязгааргүй зорчих эрхтэй карт

 

Хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай карт (Том хүн-25000төгрөг, хүүхэд-8000төгрөг

 

Санал асуулга

Нийслэлийн нийтийн тээврийн шинэ сүлжээ төлөвлөлт таны хэрэгцээнд хэр нийцэж байна вэ?
  • Votes: (0%)
  • Votes: (0%)
  • Votes: (0%)
Total Votes:
First Vote:
Last Vote:
 
Powered by Sexy Polling
 

Аж ахуйн нэгж, байгууллагууд

  • 1
  • 2
  • 3

 

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
 

Холбоо барих

http://www.web.gov.mn/ 
  + 326352
  + (976-11)32-79-68
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр  

Бусад холбоос