Сайтын бүтэц | Холбоосууд | Холбоо барих

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ТУХАЙ

Ойрын өдрүүдэд төв, зүүн зүгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулсан байна. Дээрх байгалийн таагүй үзэгдлээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлтэй байгаа тул нийтийн тээврийн үйлчилгээний Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, жолооч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Цаг агаар,замын гадаргуу, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах
  • Техникийн түргэн тусламж, чирэгч автомашиныг шаардагдах шатахуун тосолгооны  материал,  сэлбэг хэрэгслээр ханган  хуваарийн дагуу ажиллуулах
  • Нөөц тээврийн хэрэгслийг бэлэн байлгах
  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнд гарахаас өмнө шалгаж, даалгаварын хуудас олгон үйлчилгээнд гаргах, зуны түлш, дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх,
  • Жолоочийг үйлчилгээнд гарахаас өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 36 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлгөөнт утас хэрэглэх журам зөрчихгүй байх талаар зааварчилгаа өгөх
  • Нийтийн    тээврийн үйлчилгээний хэвийн   үйл ажиллагаанд тогтмол   хяналт тавин,   доголдол үүсэж байгаа болон үйлчилгээг цаашид явуулах боломжгүй байдал үүссэн чиглэлүүдийн талаар шуурхай мэдээлж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг зөвлөж байна

БНПУ-ын нийслэл Варшав хотын төлөөлөгчид Нийслэлийн Тээврийн газар айлчлан туршлага солилцлоо.

2017 оны 09 сарын 21-ний өдөр БНПУ-ын нийслэл Варшав хотын төлөөлөгчидболох Хууль эрх зүйн газрын дарга Мария Мотковска, Тээврийн газрын дарга Мечисвав Рекснис, Хотын тээврийн удирдах зөвлөлийн дарга Весвав Витек, Хууль эрх зүйн газрын орлогч Катажина Маяхжах , Роберт Скжеч, Тээврийн газрын хэлтсийн дарга Валдемар Ласек нар Нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус уулзалтад Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч дарга Х.Булгаа болон холбогдох хүмүүс оролцсон юм.

            Хотуудын тээврийн салбарт хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар болон цаашид хамтран ажиллах чиглэлээр тээврийн газрын удирдлагууд хоорондоо санал солилцлоо.

            МөнВаршав хотын төлөөлөгчид ”УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК, “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. 

 

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
 

Холбоо барих

http://www.web.gov.mn/ 
  + 326352
  + (976-11)32-79-68
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр  

Бусад холбоос