Сайтын бүтэц | Холбоосууд | Холбоо барих

Tүүхэн замнал

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
1235 онд Хубилай хааны санаачлагаар морин өртөөний албыг үүсгэсэн нь Монгол улсад анхны тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл болсон билээ. Монголд орчин үеийн механикжсан тээврийн хэрэгсэл XX зууны эхэн үеэс нэвтэрч, 1921 онд ардын хувьсгалын жилүүдэд тээврийн үүргийг үндсэндээ морин өртөө уламжлалт ердийн хөсгөөр гүйцэтгэж байлаа. Улс орны эдийн засаг хөгжих тутам өсөн нэмэгдэж байгаа ачаа, зорчигчийн тээвэрлэлтийг залгуулж чадахгүйд хүрсэн учир 1925 онд монголын анхны тээврийн байгууллага болох “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулж  монголын авто тээврийн байгууллагын тулгын чулуу тавигджээ.
1929 онд Монгол трансын дэргэд ачааны 3 автомашиныг тоноглож “Улаанбаатар-Амгаланбаатар” чиглэлд хүн тээвэрлэж эхэлснээр хотын зорчигч тээврийн үндэс тавигджээ. Энэ үеэс зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах хөдлөх бүрэлдэхүүнийг зорчигч урсгалд тохируулан сонгох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд бие даасан хяналт шалгалтын албыг бий болгох, зорчигч урсгалын иж бүрэн судалгаа хийх, үнэ тариф, цалин хөлсний системийг боловсронгуй болгох, жолооч кондуктор, техникийн ажилтан, ажилчдыг тусгай курс сургуулиар бэлтгэх замаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний нэгдсэн систем бүрэлдэн тогтсон билээ. 1935 онд Худалдааны авто бааз, 1954 онд Авто-такси моторын бааз, 1965 онд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх авто бааз гэх мэт төрөлжсөн тээврийн байгууллага нийслэл хотод байгуулагдаж, 1940 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Зам тээврийн яамыг байгуулж төрөл бүрийн тээвэр, зам барилгын ажлыг төвлөрүүлж удирдах болсон. Нийслэлийн авто аж ахуйнуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, төрөлжүүлэн төвлөрүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс БНМАУ-ын СНЗ-ийн 1969 оны 141 дүгээр тушаалаар Улаанбаатар Хотын Тээврийг Удирдах газар байгуулагдсан. Тээврийг удирдах газрын харьяанд автобус, такси, мэргэжилтэнд үйлчлэх авто бааз, тээвэр түлш хангамжийн нэгдсэн болон хот нийгэм хангамжийн авто баазуудыг шилжүүлэн нэгтгэж, нийслэлийн байгууллага, иргэдийн  хэрэгцээнд зориулж ачаа, ахуйн тээврийн үйлчилгээ, ус хүнсний ногооны зэрэг тээвэрлэлтийн төрөлжсөн үйлчилгээний авто аж ахуйнуудыг  байгуулж ажиллуулсан байна. 1987 онд хотын тээврийн системд троллейбуны тээврийн үйлчилгээ шинээр бий болсон юм.
Тээврийн салбар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийслэлийн төвлөрсөн тээврийн зонхилох хэсэг нь хувьчлагдаж төрийн өмчит Автобус-1 компани, Автобус-2 компани, Автобус-3 компани, Цахилгаан тээвэр компани нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зонхилох хэсгийг гүйцэтгэж байсан болно.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын байнга өсөн нэмэгдэж байгаа нийтийн хэрэгцээний зорчигч тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах үйлчилгээг  зохион байгуулах, зохицуулах, тухайн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий тус газар нь  Засгийн газрын шийдвэрээр 1997 онд Хотын Тээвэр зохицуулалтын газар, 2001 онд  Хотын Тээврийн газар, 2002 онд Нийслэлийн Зам, Тээврийн газар,  2004 онд Нийслэлийн Тээвэр зохицуулалтын газар, 2006 оны 196 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 621 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газар,  Нийслэлийн Засаг Даргын 2009 оны 14 дүгээр захирамжаар Нийслэлийн Нийтийн Тээврийн газар болон зохион байгуулагдаж Захиргааны алба, Тээврийн төлөвлөлтийн хэлтэс, Диспетчерийн алба, Хяналт шалгалтын хэлтэс гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан, 2013 онд Нийслэлийн Тээврийн газар
болон зохион байгуулагдаж Захиргаа удирдлагын хэлтэс, Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, хяналт шалгалт шуурхай зохицуулалтын хэлтэс, ачаа тээвэр, техник технологийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, хамтын ажиллагаа маркетингийн тасаг гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын нэр

Хугацаа

Хотын тээврийг удирдах газар

1969-1990 он

Хотын тээврийн газар

1990-1997 он

Хотын тээвэр зохицуулалтын газар

1997-2001 он

Хотын тээврийн газар

2001-2002 он

Нийслэлийн Зам тээврийн газар

2002-2004 он

Нийтийн тээвэр зохицуулалтын газар

2004-2006 он

Нийслэлийн тээврийн газар

2007-2008 он

Нийслэлийн нийтийн тээврийн газар

2009-2012 он

Нийслэлийн тээврийн газар

2013-

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУД:

Нийслэлийн тээврийн салбарын хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах;

  • Монгол улсын “Автотээврийн тухай” хууль, түүнд нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих;
  • Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон төрийн захиргааны төв байгууллагын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээг хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн тодорхойлж, хотын нийтийн зорчигч тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг боловсронгуй болгох;
  • Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанар, соёл, стандарт, хүртээмжийг дээшлүүлэх
  • Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний  бүртгэл, зохицуулалт, мэдээлэл, хяналтын удирдлагын автомат системийн хамрах хүрээг өргөтгөх
  • Байгууллагын санхүү эдийн засгийн чадавхийг сайжруулах

ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Улаанбаатар хотын тээврийн салбарын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогыг төлөвлөх, тэдгээрийг хэрэгжүүлэх хууль, эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх;
  • Нийслэл хотын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, түүнтэй холбогдсон эрх зүйн баримтуудыг боловсронгуй болгох талаар санал, төсөл боловсруулж, холбогдох дээд газруудад тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Хотын нийтийн тээврийг хөгжүүлэх, түүний материаллаг баазыг бэхжүүлэхэд дотоодын хөрөнгө оруулалт хийх болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах, төсөл хэрэгжүүлэхэд оролцох;
  • Нийслэлийн нийтийн тээврийн автобус, троллейбус, таксийн тээврийн үйлчилгээний хүрээг нэмэгдүүлж чиглэл, маршрут, буудал, зогсоолыг шинээр нээх, хаах, өөрчлөх, баталгаажуулах, тохижуулж тэмдэгжүүлэх талаар судалгаа тооцоо хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх;
  • Нийслэлийн нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг хангуулах зорилгоор үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хөдлөх бүрэлдэхүүний паркийг оновчтой болгох, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, техник ашиглалтын шаардлагад илүү нийцтэй, эдийн засгийн хэмнэлттэй тээврийн хэрэгслийг сонгож ажиллуулах талаар санал, төсөл боловсруулж шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;
  • Нийтийн зорчигч тээвэр, ачаа болон ахуйн тээврийн үйлчилгээний, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношилгооны үйл ажиллагаатай холбогдсон стандарт, норм, норматив, жишиг үнийн тарифын үндэслэл боловсруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангуулах ;
  • Хотын нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн харилцаа, төрийн бодлоготой уялдуулан, тогтвортой уян хатан байлгах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий зорчигч тээврийн ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл, иүдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлүүлэх;
  • Нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн оношилгоо, техникийн хяналтын үзлэг зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох;
  • Иргэдийн ачаа, ахуйн тээврийн болон захиалгат үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэл мэдээлэл, хяналтын автомат системийн хэвийн үйл ажиллагааг хангах, өргөтгөх, мэдээллийн программ хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах, орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх;
  • Авто тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгсэл болон үйлчилгээнд тавигдах шаардлагыг стандартын дагуу хангуулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын төв байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ;
  • Тээвэрлэлтийн үнэт цаас,  маягт, бичиг баримтыг батлагдсан загварын дагуу хэвлүүлж, тээвэрлэгч аж ахуйн нэгж, бйгууллагуудыг  хангах;
  • Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлтэй болон үнэ төлбөргүй зорчих эрх бүхий  иргэдийн унааны зардлын нөхөн олговорт шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусгуулах, санхүүжилтийг авч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг үндэслэн хуваарилан олгох;
  • Нийслэлийн тээврийн салбарын хүний нөөцийн удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх;

 

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
 

Холбоо барих

http://www.web.gov.mn/ 
  + 326352
  + (976-11)32-79-68
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр  

Бусад холбоос