Сайтын зочид

202401
ӨнөөдөрӨнөөдөр234
ӨчигдөрӨчигдөр229
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт2367
Энэ сардЭнэ сард6758
НийтНийт202401

И-мэйл шалгах

АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР НИЙТИЙН ТЭЭВЭР, ТАКСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД АТТЕСТАТЧИЛАЛ ЯВУУЛАХ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл
2 дах өдөр, 13-04-2010 09:49

Нэг. Үндэслэл

1.1 Энэхүү журам нь хотын доторх болон хот орчмын чиглэлд нийтийн тээвэр, таксийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахйун нэгж, байгууллагад аттестатчилал явуулах, зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Аттестатчилал явуулах ажлын чиглэл

2.1 Монгол улсын Авто тээврийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль,“Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”, “Замын хөдөлгөөний дүрэм”Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах шаардлага MNS 4598-2003, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага MNS 5012-2008, Нийтийн таксийн үйлчилгээ. Ангилал ба Тодорхойлолт. Ерөнхий шаардлага MNS 5122-2008 стандарт болон салбарын хэмжээнд дагаж мөрдөх бусад дүрэм журам, зааврын хангалтыг дараахи үзүүлэлтээр шалгана.

2.1.1 Нийтийн тээвэр, таксийн үйлчилгээг хэвийн явуулах санхүү эдийн засгийн чадавхи.

2.1.2 Тээврийн хэрэгслийн дулаан зогсоол, засвар үйлчилгээний байр, тоног төхөөрөмж, суваг, өргүүрээр хангагдсан байдал.

2.1.3 Нийтийн тээвэр, таксийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, осол зөрчилгүй зорчих, замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасан байдал.

2.1.4 Авто тээврийн мэргэжлийн инженер техникийн ажилтан, засвар үйлчилгээний ажилчид, жолооч, кондукторуудын хангалт.

2.1.5 Жолооч, кондукторуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулсан байдал

2.1.6 Жолооч, кондуктор, ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулсан байдал.

2.1.7 Жолооч, кондуктор, засварын ажилчид, ажиллагсдыг хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

2.1.8 Жолооч кондуктор нарын тогтвор суурьшил, хөдөлмөрийн болон тээвэрлэлтийн гэрээний биелэлт, зөрчил дутагдал.

2.1.9 Байгууллагын бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал.

2.1.10 “Нийтийн зорчигч тээвэр, таксийн үйлчилгээ эрхлэн явуулах тухай ажил үйлчилгээний гэрээ”-ний биелэлт.

2.1.11 Нийтийн тээврийн салбарт дагаж мөрдөхөөр эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилт.

2.1.12 Галын аюулаас хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт.

2.1.13 Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч хэвшүүлсэн, шаардлагатай газруудад дохио, санамжуудыг байрлуулсан байдал.

Гурав. Аттестатчилалд хамрагдах хүрээ

3.1 Улаанбаатар хотын доторхи болон хот орчмын чиглэлд нийтийн тээвэр, таксийн үйлчилгээ эрхэлдэг ажил үйлчилгээний гэрээтэй тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдана.

3.2 Аттестатчилал явуулах хугацааг аж ахуйн нэгж байгууллагад 7 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

3.3 Нийтийн тээвэр, таксийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага түвшин тогтоох аттестатчилалд 2 жил тутамд 1 удаа хамрагдана.

Дөрөв. Аттестатчилал явуулах бүрэлдэхүүн хэсэг

4.1 Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийн түвшин тогтоох аттестатчиллын комиссыг Нийслэлийн Ерөнхий менежерийн тушаалаар томилно.

Тав. Аттестатчиллын үнэлгээ өгөх

5.1 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг 36 үзүүлэлтээр дүгнэнэ.

5.3 Аттестатчилалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын үнэлгээ 90-100 хувь байвал бүрэн хангалттай, 80-90 хувь байвал хангалттай, 70-80 хувь байвал бүрэн бус хангалттай, 70 хувиас бага байвал хангалтгүй гэсэн үнэлгээ өгнө.

5.4 Түвшин тогтоох аттестатчилаар хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж байгууллагад 14 хоногийн хугацаатай шаардлага, мэдэгдэл өгөх бөгөөд энэ хугацаанд зөрчлийг арилгаагүй бол аттестатчиллын комисс тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох саналаа тусгай зөвшөөрлийн комисст гаргана.

5.5 Аттестатчилалд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтны нэрийг тодорхой бичиж гарын үсэг зуруулж баталгаажуулахаас гадна аттестатчиллын дүнг хамт олонд нь танилцуулж протокол хөтөлсөн байна.

Жич: Аттестатчиллын явцад шалгагдаж байгаа байгууллагын удирдах ажилтнууд /захирал, бусад/ байвал зохино.

Зургаа. Аттестатчиллын үр дүнг тооцох

6.1 Аттестатчиллын үр дүнг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргаж ажиллана.

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Автотээрийн газрын даргын зөвлөлөөр аттестатчиллын дүнг хэлэлцэнэ.

6.2 Аттестатчилал явуулах комиссын саналыг үндэслэж тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулна.

6.3 Тогтоосон хугацаанд аттестатчилалд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй, орохоос зайлсхийсэн аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын дотор аттестатчилах шалгалтанд заавал хамруулах, хамрагдаагүй тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авна.

6.4 Аттестатчиллын явцад шаардлагатай гэж үзвэл зарим асуудлаар татвар, даатгал болон бусад байгууллагад хандаж тодорхойлолт, дүгнэлт гаргуулах ажиллагааг гүйцэтгэж болно.

Долоо. Зэрэглэл тогтоох, зэрэг ахиулах

7.1 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшилд байгаа автобусны тооноос хамааран гурван зэрэглэлтэй байна.

7.2 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж нь зэрэглэл тогтоолгох, зэрэг ахиулах өргөдлийг Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Нийтийн тээврийн газар/-д гаргана.

7.3 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагад зэрэглэл тогтоох, зэрэг ахиулах үйл ажиллагааг Нийслэлийн нийтийн тээврийн газрын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.

7.4 Комисс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагын зэрэглэл тогтоолгох, зэрэглэл ахиулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.

Өргөдөлд доор дурьдсан материалыг хавсаргана. Үүнд:

Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой тусгай зөвшөөрлийн хуулбар

Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга

7.5 Комисс ирүүлсэн материалтай танилцсаны дараа зэрэглэл тогтоох хугацааг товлож тухайн аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэнэ.

7.6 Комисс энэхүү журмын 2.1 дүгээр заалтад дурдсан хууль, дүрэм журам, зааврын нийтлэг шаардлага болон 3 дугаар хавсралтын үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг шалгаж дүгнэн зэрэглэл тогтоох, зэрэглэл ахиулах эсэхийг шийдвэрлэнэ.

7.7 Зэрэглэлийн шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зэрэглэлийн гэрчилгээг Нийтийн тээврийн газар олгоно.

Найм. Бусад

8.1 Энэхүү журамтай холбогдуулан гаргасан маргааныг улс /нийслэл/-ын мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Журмын 1 дүгээр хавсралт

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИН ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

дд

Хууль, дүрэм, стандартын заалтын агуулга

Авбал зохих оноо

Холбогдох заалт

Авсан

оноо

MNS5012:2008 стандарт-ын

Авто

тээврийн тухай хуулийн

Ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн

Дансны хөдлөх бүрэлдэхүүн.............. үүнээс шалгагдсан.............

Нэг. Үндсэн үзүүлэлт

1

Жолооч, кондуктор нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил, амралтын дэглэмийг Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулна.

3

6.2.5

2

Тээвэрлэгч нь албан өрөөтэй байна.

Материаллаг баазын хангалт

Албан өрөө /м2/

Өөрийн

5

6.2

Түрээсийн

2

6.2

3

Тээвэрлэгч нь өөрийн өмчийн болон түрээсийн дулаан гарааштай байна. Тээврийн хэрэгслийн 80-аас доошгүй хувь нь гараашаар хангагдсан байна.

Дулаан зогсоол /м2/

Өөрийн

10

6.2

2.8

Түрээсийн

5

6.2

2.8

4

Тээвэрлэгч нь өөрийн өмчийн, түрээсийн засвар үйлчилгээний байртай байна.

Засварын байр 2/

Өөрийн

10

6.2

2.8

Түрээсийн

5

6.2

2.8

5

Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг цэвэрлэж, угаах угаалгын цэгтэй байна.

Угаалгын цэг 2/

Өөрийн

8

6.2.3.1

Түрээсийн

4

6.2.3.1

Засвар үйлчилгээний байранд 10-15 автобус тутамд суваг, өргүүр 1 байна.

Тоног төхөөрөмж

Нормативаар

6

Суваг өргүүр

Байх

3

6.2.2

Байгаа

6.2.2

6

Бие засах газар, технологийн болон хэрэглээний халуун ус, ажилчдын хувцас солих болон амрах өрөөтэй байна.

3

6.2.3.2

7

Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу цэвэр, бохир усны системд холбогдсон байна.

2

6.2.3.3

8

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашиглагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.

2

7.7

9

Тээвэрлэгч нь зорчин явагчдыг шуурхай, саадгүй, аюулгүй үйлчлэхтэй холбогдсон техникийн түргэн тусламж үзүүлэх, хяналт шалгалт хийх, зар сурталчилгаа, холбоо, мэдээллийн хэрэгсэл зэрэг үйлчилгээний баазтай байна.

3

7.8.3

10

Эргэлтийн хөрөнгийн чадавхи /сая төг/

Байх

5

Байгаа

Үндсэн үзүүлэлтийн дүн

60

Хоёр. Харгалзах үзүүлэлт

11

Аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан нь зөвлөх болон мэргэшсэн инженер байна.

Боловсон хүчний мэргэшилт

Захирал

Мэргэшсэн бол

1

8.1

2.8

Инженер

Мэргэшсэн бол

1

8.1

2.8

Тээвэр зохицуулагч

Мэргэшсэн бол

1

8.1

19.1

2.8

12

Автобусанд 2 ээлжийн жолоочтой, жолооч кондуктор нь мэргэшсэн сургалтанд бүрэн хамрагдсан байна.

Жолооч, кондуктор-ын хангалт, мэргэшилт

Жолооч

100% Мэргэшсэн бол

2

8.2.1

2.8

Нөөц /80% ээлжтэй бол/

2

Кондук-тор

100% Мэргэшсэн бол

2

8.3.1

2.8

Нөөц /80% ээлжтэй бол/

2

Мэргэжлийн засварчдаар хангагдсан бол

2

13

Автобусны жолоочоор "Д" ангилалын 21-ээс дээш насны мэргэшсэн хүн ажлуулах

1

8.2.1

2.9

14

Тээврийн хэрэгслийг техникийн үзлэг оношлогоонд оруулсан байна.

1

7.2

15

Аж ахуйн нэгж байгууллагын эмблем, гараашийн дугаар, чиглэлийн нэр, дугаар, зураглалыг байрлуулсан байна.

1

7.6.1

16

Нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул зэргийг арчиж цэвэрлүүлэн үйлчилгээнд гаргана.

1

7.8.5

9.1

17

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллагсдыг ажлын хувцас (халат) өөрийн нь зураг, нэр бүхий нэрийн хуудастай ажиллуулна.

1

7.8.8

18

Шугамд гарахын өмнө нийтийн тээврийн хэрэгслийг техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарах ба шугамаас буухдаа тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг шалгах механикчаар шалгуулна.

1

8.2.4

19

Хөдөлгөөний буухиа дэглэмийн үед үйлчилгээний автобус нь замналын эхний буудлаас эцсийн буудал хүртэл дундын буудлуудад зогсохгүйгээр явна.

1

5.2.3

20

Шугамын үйлчилгээнд хурд хэтрүүлэх, багтаамжаас илүү хүн шахаж суулгах, буудлуудад нийтэд хашгирч зарлахыг хориглоно.

1

5.4

21

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй, хөдөлгөөний болон экологийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангасан нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.

1

5.5

22

Жолооч, кондуктор, засварын ажилчид, ажиллагсдыг хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

1

8.2.6

23

Автобусны буудал зарлаж хэвшүүлсэн байх

1

24

Тасалбар өгөхгүйгээр зорчигчдоос мөнгө хурааж авах, тасалбарыг хүчингүй
болгохгүйгээр зорчигчдод өгөх

1

8.3.12.3

10.2.4

25

Жолооч, кондукторуудыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулсан байх

1

6.2.5

26

Хурд, хэтрүүлэх, зогсоолын бус газарт хүн буулгах, суулгах

1

8.2.11.2

27

Чиглэлийн зөвшөөрөгдсөн замаас хазайж өөр зам, замналаар сэлгүүцэх, зорчигч тээвэрлэх, хөдөлгөөний цагийн хуваарь зөрчих

1

8.2.11.3

10.2.3

28

Байгууллагын гадна орчны тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт

1

29

Галын аюулаас хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт

1

30

Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч хэвшүүлсэн, шаардлагатай газруудад дохио, санамжуудыг байрлуулсан эсэх

1

31

Байгууллагын дотоод ажил

1

32

Ашиглалтын зөрчил, иргэдийн санал гомдолгүй байх

1

33

Хөдөлгөөний бүртгэл, хяналтын системийн хөдөлгөөнт дамжуулах станцын ашиглалтын зөрчилгүй байх

1

8.2.5

34

Хүний амь нас үрэгдүүлсэн, гэмтээсэн зам тээврийн осол гаргаагүй байх

2

35

Гэрээний үүргийн биелэлт / хангалттай бол /

2

36

Ажлын гүйцэтгэл /82%-иас дээш /

2

Харгалзах үзүүлэлтийн дүн

40

Нийт дүн

100

Тайлбар: Ерөнхий үнэлгээний дүн:
Бүрэн хангалттай 90-100%
Хангалттай 80-89%

Бүрэн бус хангалттай 70-79%

Хангалтгүй 70% хүртэл

Журмын 2 дугаар хавсралт

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Байвал зохих норматив

I зэрэглэл

II

зэрэглэл

III

зэрэглэл

Материаллаг баазын хангалт

Захиргааны барилга байгууламж

Талбай

м2

225

135

45

Дулаан зогсоол

Талбай

м2

4000-аас дээш

2400-3960

1200-2360

Засвар, үйлчилгээний байр

Талбай

м2

920

460

240

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

тоо

ш

40

25

15

Тээврийн хэрэгсэл

тоо

ш

100-аас дээш

60-99

30-59

Санхүүгийн чадавхи

Эргэлтийн хөрөнгө

Сая төг

300.0-аас дээш

180.0-297.0

90.0-175.0

Мэргэжлийн боловсон хүчний хангалт

Инженер техникийн ажилтны тоо

Тоо

6

4

2

Үүнээс

Зөвлөх

Тоо

1

-

-

Мэргэшсэн

Тоо

2

2

1

Жолооч, кондукторын хангалт

мэргэшсэн жолооч

Тоо

195-аас дээш

117-193

58-115

мэргэшсэн кондуктор

Тоо

195-аас дээш

117-193

58-115

Тайлбар: Нийт хөрөнгийн дүнг зөвхөн өөрийн хөрөнгийн дүнгээр тооцно.

Үнэлгээнд : - Нэг жолоочийн сарын дундаж цалин 300.0 мян төгрөгөөр;

- Эргэлтийн хөрөнгийн чадавхийг нэг автобусанд 10 жолоочийн сарын дундаж цалингаар;

- Нэг автобусанд ноогдох дулаан зогсоолын талбайг 40 м2 –аар;

- Дулаан зогсоолоор хангагдах дансны тээврийн хэрэгслийн тоо 80%-иар;

- Нийт жолооч, кондукторын 80% нь ээлжтэй байх.

- 12 жолооч, кондуктор тутамд нэг нөөц жолооч, кондуктор байх.

- Захиргааны ажиллагсад тутамд ноогдох албан өрөөний талбай 3-5 м2 байхаар тус тус тооцов.

Журмын 3 дугаар хавсралт

Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагад байвал зохих үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт

Засварын цех,тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр

Байвал зохих талбай

(50 автобус тутамд)

нормативаар байх тоо

I зэрэглэл

II

зэрэглэл

III

зэрэглэл

Дугуй засварын:

18м2

5

3

2

1. Дугуй задлах төхөөрөмж

1

-

-

2. Хийн компрессор

1

1

1

3. Камер шалгах, нөхөх хэрэгсэл

1

1

1

4. Гайковерт

1

-

-

5. Дугуй зөөвөрлөх тэргэнцэр

1

1

Гагнуур, нимгэн төмөр засварын:

66м2

5

4

2

6. Цахилгаан гагнуурын аппарат, хэрэгсэл

1

1

1

7. Хийн гагнуурын хэрэгсэл

1

1

1

8. Нимгэн төмөр засварын иж бүрэн багаж

1

1

1

9. Нимгэн төмөр таслах, нугалах хэрэгсэл

1

1

-

10. Татах, шахах зөөврийн гидро шахуурга

1

-

-

Будгийн:

56м2

3

2

2

11. Будгийн халаах камер

1

-

-

12. Хийн компрессор

1

1

1

13. Будгийн аппарат хэрэгсэл

1

1

1

Агрегат засварын:

48м2

12

6

3

14. Агрегат засварын стендүүд /хөдөлгүүр, хурдны хайрцаг, редуктор/

3

2

1

15. Кран балк

1

1

-

16. Таль

3

2

1

17. Агрегат зөөвөрлөх тэргэнцэр

5

3

1

Механик цехийн:

72м2

4

2

2

18. Өрмийн станок

1

1

1

19. Точилийн станок

1

1

1

20. Суурин гидропресс

1

-

-

21. Токарийн станок

1

-

-

Цахилгаан хэрэгслийн:

18м2

2

2

1

22. Цахилгаан хэрэгсэл шалгах зөөврийн тестер

1

1

1

23. Цахилгааны стенд, засварын иж бүрэн багаж

1

1

-

Техникийн үйлчилгээ, засвар, үзлэг оношлогооны:

144м2

7

4

1

24. Тормоз шалгах

1

-

-

25. Түлшний зарцуулалт шалгах

1

-

-

26. Тэнхлэг шалгах, тохируулах

1

1

27. Гэрэл шалгах, тохируулах

1

1

28. Техникийн үйлчилгээ, засварын суваг, эстакад, өргүүр

3

2

1

Угаалгын байр

48м2

1

1

1

29. Автомат угаалгын төхөөрөмж

1

-

-

30. Угаалгын насос, шүршүүр

-

1

1

Байвал зохих бүгд

460м2

40

24

14

 

facebook NTG

Санал, хүсэлт, гомдол

Цаг агаар

Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!