Наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү 5-10 минут тутамд надамчин олонд “үнэ төлбөргүй” автобус үйлчилнэ

Мэдээллүүд

Журмын төсөлд санал авах

Хэвлэх

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

                                                             Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны
                                                         
            ........ дүгээр сарын......-ны
                                                                 ...... дугаар тогтоолын хавсралт

 

           Нийслэл хот  дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь нийслэл хот дотор болон хот орчмын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах,ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн  автотээврийнхэрэгслийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, ачаа эргэлтийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд логистик тогтолцоог бий болгох, нийслэлийн автозам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, стандартын шаардлага хангаагүй бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг   нийслэл хот дотор болон хот орчмын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээвэрлэлтэнд хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журам нь нийслэл хот дотор болон хот орчмын  нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна.

 

Хоёр. Ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт

            2.1. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Нийслэлийн тээврийн газартай ИргэнийхуульболонАвтотээврийнтухайхуульд нийцсэн “Ачаа тээврийн үйлчилгээг гүйцэтгэх гэрээ” байгуулж, “Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх эрх” авч нийслэл Улаанбаатар хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэлтийггүйцэтгэнэ.

            2.2. Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь цагийн болон тээврийн хэрэгслийн даац, ангиллын хувьд хязгаарлалт тогтоосон гудамж, замын хөдөлгөөнд зайлшгүй шаардлагаар оролцох тээвэрлэлт хийх тохиолдолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам-ын дагуу тээврийн хэрэгсэлдээ тухайн ангиллын зөвшөөрөл авч ачаа тээвэрлэлтийг  гүйцэтгэнэ.

2.3. Энэхүү журамд заасан “Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх эрх”-ийг олгохдоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013  оны “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 8/34 дүгээр тогтоолын 2-т заасныг мөрдөнө. 

             Гурав. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа  эрхлэх иргэн,

                                        аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг

            3.1. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  дараах үүрэгтэй.

           3.1.1.“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заагдсан бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг мөрдөх;

          3.1.2. Гэрээ байгуулах аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн автотээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт орж гэрчилгээ авсан, холбогдох даатгалд хамрагдаж, татвар, хураамжийг бүрэн төлсөн байх;

          3.1.3. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан“Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн дагуу ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж замынхуудас, ачааны дагалдах бичгийг үйлдсэн байх;

          3.1.4.Тээвэрлэгчньавтотээврийнхэрэгслийнтехникийнүйлчилгээ, засварыг “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт” MNS4601:2011 стандартын дагуу гүйцэтгэх;

           3.1.5. Аюултайачаа, оворихтэй, урт, хүндачаатээвэрлэхбол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 22-ийн 4,5,6,7 дахь заалтуудыг мөрдөхөөс гадна “Аюултай ачаа. Ангилал, техникийн ерөнхий шаардлага” MNS4978:2000 стандарт, “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандартуудыг мөрдөх ба Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газраас зөвшөөрөл авч тээвэрлэлтийггүйцэтгэх;

         3.1.6. Энэхүү журмын 2.1-д заасан гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнүүлж ачаа тээвэрлэлтийн тоон мэдээг сар бүр гаргаж Нийслэлийн тээврийн газарт ирүүлэх;

                                  Дөрөв. Бүрдүүлэх бичиг баримт

          4.1. Энэхүү журмын 2.1-д заасан эрхийг авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 

4.1.1. Гэрээ байгуулах хүсэлт гаргасан албан бичиг, өргөдөл

 

4.1.2. Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар /хувь хүн иргэний үнэмлэхний хуулбар/

 

4.1.3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

 

4.1.4.  Тээврийн хэрэгслийн ерөнхий байдлын зураг /4 талаас авсан/

 

4.1.5. Нийслэл хот дотор болон хот орчимд түгээмэл дархацтай ашигт малтмал, хайрга, дайрга, элсний карьер, цемент, зуурмагны үйлдвэрүүд, барилгын материалын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниудын тээврийн хэрэгсэлд Авто тээврийн хяналтын улсын байцаагч стандартын шаардлага хангасан  эсэхийг магадлан шалгасан  дүгнэлт;

4.2. Энэхүү журмын 4.1.1-4.1.5-д заасан бичиг баримтыг бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн Тээврийн газраас ажлын 3 хоногт “Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх эрх” олгож гэрээ байгуулна.

 

                       Тав. Журмыг хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг

5.1. Энэхүү журмыг Автотээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгон дараах эрх бүхий байгууллагууд үүрэг хүлээн хэрэгжүүлж ажиллана.

         5.2. Нийслэлийн Тээврийн газар дараах үүрэг хүлээж ажиллана. Үүнд:

 

5.2.1Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ачаа тээвэрлэлтийгзохицуулах, хяналттавихэрхбүхийбайгууллагуудынхарилцануялдаагхангажажиллах;

 

5.2.2. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай энэхүү журамд заасны дагуу гэрээ байгуулах,  “Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх эрх” олгох, гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах;

 

5.2.3. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх;

 

5.2.4. Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах;

 

5.2.5.“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс жин хэтэрсэн ачаа тээвэрлэлт хийсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллагад гэрээнд заасны дагуу  арга хэмжээ авах;

 

5.3. Нийслэлийн Замын цагдаагийн газар дараах үүрэгтэй ажиллана. Үүнд:

 

5.3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр нийслэл хот дотор болон  хот орчимд ачаа тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

 

5.3.2. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандарт, “Аюултай ачаа. Ангилал, техникийн ерөнхий шаардлага” MNS4978:2000 стандарт, “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандартууд болон холбогдох бусад эрх зүйн баримтуудад заагдсан шаардлагыг хангаагүй автотээврийн хэрэгслийг нийслэл хот болон хот орчмын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авах;

 

5.3.3. Ачаа тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэл нь зам, замын байгууламжийг бохирдуулахгүй байх нөхцлийг хангасан эсэхийг шалган, зөрчлийг арилгуулах;

 

5.3.4. Энэхүү журмын 5.3.2-т заасныг зөрчиж тээвэрлэлт гүйцэтгэсэн тохиолдолд “Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх эрх”-ийг хураан авч Нийслэлийн тээврийн газарт шилжүүлэн хамтран шийдвэрлэнэ.

 

5.4. Нийслэлийн Авто Замын газар дараах үүрэгтэй ажиллана. Үүнд:

 

5.4.1. Нийслэлийн хот болон хот орчмын нутаг дэвсгэр дэх автозам, замын байгууламжийг арчлах, хамгаалах, автозамын  даацын талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд болон иргэн аж ахуйн нэгжид мэдээллэх;

 

5.4.2. Автозамын тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандартын  хэрэгжилтийг хангах;

 

Зургаа. Хүлээх хариуцлага

            6.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Автотээврийн тухай хууль, Автозамынтухайхууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон энэхүү журамд заасан бусад хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Долоо. Бусад зүйл

7.1. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Нийслэлийн Тээврийн Газар зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Авто Замын Газартай хамтран жилд 2 удаа  хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж тайланг нийслэлийн Засаг даргад танилцуулна.  

7.2. Газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн үе болох жил бүрийн 3 сарын 20-наас 4 сарын 20-ны хооронд, 10 сарын 20-ноос 11 сарын 20-ны хооронд автозам, замын байгууламж, түүний суурь болон хучилтын элементийн эмзэг байдлыг харгалзан үзэж, бүх жин нь 25 тонноос дээш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түрхориглоно.

7.3. “Нийслэл хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх эрх” аваагүйачааны автомашинуудад Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл” олгохгүй.

  ---оОо ---

  Нийслэл хо дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам-нд

 Журмын зорилго: Нийслэл хот болон хот орчимд ачааг оновчтой стандартын шаардлага хангуулан   тээвэрлэлт хийлгэж, нийслэлийн авто зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх.     

 

Журмыгхэрэгжүүлснээр нийслэл хот дотор болон хот орчмын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах,ачаа тээвэрлэлт хийж буй иргэн, аж ахуйн нэгжийн автотээврийнхэрэгслийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, ачаа урсгалын мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд логистик тогтолцоог бий болгох,тээвэрлэлтэнд хяналт тавих, нийслэлийн зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс стандартад заагдсан бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг   нийслэл хот болон хот орчмын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх болно.

 

 1.Та журмыг уншиж   танилцаад журамд оруулах саналаа.Журмын заалтыг бичээд саналаа өгнө үү.

 2.Нийслэл хот болон хот орчимд  ачааны автомашин даац хэтрүүлэн тээвэрлэхгүй, стандартын дагуу тээвэрлэлтийг хийснээр  авто замын байгууламжийн эвдрэлээс хамгаалах талаар оновчтой санал байвал бидэнд доорх хаягаар ирүүлнэ үү.

 Мэйл хаяг:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

                        transport@transport.ub.gov.mn

Утас -323629

Факс- 327968

 Нийслэлийн тээврийн газрын ачаа тээвэр, техник технологийн хэлтэс   

Улаанбаатар метро

Сайтын зочид

072496
ӨнөөдөрӨнөөдөр46
ӨчигдөрӨчигдөр253
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1061
Энэ сардЭнэ сард6975
НийтНийт72496

И-мэйл шалгах

Find us on Facebook