Зорилго:
  Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайлалыг хангах, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх, нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах.
  Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд:
  Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, МУЗГазрын болон НЗДаргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн Үндсэн чиглэл болон холбогдох бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн тайлагнах.
  Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайлалыг хангах, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөхөд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах;
  Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, гэрээ дүгнэх;
  Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэвийн явуулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  Байгууллагын санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулж, төлөвлөх, зардлыг хэмнэх, санхүүгийн дотоод хяналтын үр өгөөжтэй тогтолцоог бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
  Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагууд болон “Улаанбаатар смарт карт” ХХК-аас ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээ, шаардлагатай тооцоо судалгааг гаргуулан авч, нийслэлийн төсвөөс санхүүжигдэх нөхөн олговор, зардлын санхүүжилтийг хянаж, төсвийн хүрээнд хувиарлалтыг хийн өдөр тутмын шугамын орлогын бүрдүүлэлтэд хяналт тавьж ажиллана.