Санамж 1

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан.
Шинэчилсэн журмын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны хураамжаа доорхи хуваарийн дагуу бүрэн төлсөн тээврийн хэрэгсэлд түр зөвшөөрөл олгох болсныг мэдэгдье!

 

ЖОЛООЧ ТАНЫ АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР:

1, 6 тоогоор төгссөн бол -нэгдүгээр сард татвараа заавал төлсөн байх

2, 7 тоогоор төгссөн бол -хоёр дугаар сард татвараа заавал төлсөн байх

3, 8 тоогоор төгсссөн бол -гуравдугаар сард татвараа заавал төлсөн байх

4,9 тоогоор төгссөн бол -дөрөвдүгээр сард татвараа заавал төлсөн байх

5,0 тоогоор төгссөн бол -тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

 

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР 2017 он