Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 168 дугаар тушаалаар тус газрын автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 2020 он хүртэл 3 жилийн хугацаатай гэрээг байгуулан ажиллаж байна. Техникийн үзлэг, оношлогооны төвийн чанарыг дээшлүүлэх үүднээс Герман улсад үйлдвэрлэгдсэн “МАХА”, “HEKA” фирмийн иж бүрэн тоног төхөөрөмж, явуулын үзлэгийн автомашин ашиглаж байна. Техникийн үзлэг, оношлогооны төвийн менежер Ц.Нанжид, техникч Х.Нина, оношлогч инженер Э.Сумъяа тоног төхөөрөмжийн инженер Ж.Мөнхбат, нар ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгооны төв нь техник технологийн үндсэн шаардлага, стандарт, дүрэм, журмаар тогтоосон норм, нормативийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны шуурхай, үнэн зөв байх зарчмыг мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалан зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр тус төвөөс ажиллаж байна.