Хэлтсийн үндсэн чиг үүрэг:
Ачаа тээврийн талаар баримтлах төрийн бодлогыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан, ачаа тээврийн салбарын дунд болон хэтийн зорилт, стратегийг боловсруулж, хэрэгжилтийг хангах, үр ашигтай сүлжээ бий болгох, эрэлт хэрэгцээг тодорхойлох. “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”–ын дагуу ачааны автомашины хөдөлгөөнийг хориглосон гудамж, замуудад нэвтрэх “EC” зөвшөөрлийг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын ачаа тээврийг логистик тогтолцоогоор тээвэрлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа хийж, үр ашигтай сүлжээг бий болгон хөгжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах. Авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан, ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх Авто үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулан, ангилал тогтоох журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.