Нөхөрсөг хэмээх шар нохой жилийн сар шинийн баярын өдрүүд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж төлөвлөсөн.

Сар шинийн баярын өдрүүдэд хотын захын хэсгүүдэд авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэдөглөөний 08:00 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг гаргалаа.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан шуурхай зорчоорой.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно. Иргэд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *