Нийслэлийн тээврийн газраас   Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын хэсгийн  дарга  нарт 2018 оны 02 дугаар сарын 08-нд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийн талаар шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах,  хууль, дүрмийг чанд дагаж мөрдөн осол, аюулгүй ажиллах хэм хэмжээг төлөвшүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн захирал А.Хурцбилэг удирдаж  Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал (Эрх зүйн баримт бичүүд), Замын хөдөлгөөний тухай болон замын дохио, тэмдгийн тухай конвенц сэдвээр явууллаа.

Энэ чиглэлээр  зохион байгуулсан сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж байгууллагын 22 орчим хэсгийн дарга батлагдсан удирдамж, хуваарь, хөтөлбөрийн дагуу   сургалтад хамрагдав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүд сэдвээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хэсгийн дарга нар сургалтад хамрагдлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *