Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэж буй автобуснуудыг Автотээврийн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440:2014, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд шалгалт хийсэн байна.
Шалгалтад: Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх үйлчилгээ эрхэлж буй 45 автобус хамрагдаж, стандартын шаардлага хангаагүй 7 тээврийн хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, Автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд шалгалт хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *