НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ. Ахмадын баярыг тохиолдуулан нийслэлийн Тээврийн газраас байгууллагынхаа ахмад тээвэрчдийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүлээн авалтад нийт тус газрын 74 ахмад тээвэрчид болон нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд оролцсон юм. Хүлээн авалтад хүрэлцэн ирсэн нийслэлийн тээврийн салбарын үе үеийн ахмадууддаа салбарт хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, нийслэлийн тээврийн салбарын талаар санал бодлоо солилцсон юм.

Нийт ахмад тээвэрчиддээ нийслэлийн Тээврийн газрын хамт олны өмнөөс эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Нийслэлийн тээврийн газраас ахмад тээвэрчиддээ хүндэтгэл үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *