Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулахаар цагийн хуваарьт зохицуулалт хийж 2018 оны 10 дугаар сарын 15-наас мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

 

  1. Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх;
  2. Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх;
  3. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаасэхлүүлэх;
  4. Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх;
  5. Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах;
  6. ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаар тус тусэхлүүлэх зохицуулалтыг хийж цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байна.

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсуудаар 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ.

Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *