Нийслэлийн тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил” болгон зарлаж үүнтэй холбогдуулан иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн хэрэгслээс ялгаруулаххүрээлэн буй орчны бохирлыг бууруулах үүднээс дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

1. Нийтийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах болзолт уралдаан зохион байгуулж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл хугацаанд явагдана. Болзолт уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо,Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон Улаанбаатар смарт карт ХХК-ийн төлөөлөл байна.
Уг уралдаанд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлийн 18 аж ахуйн нэгж, байгууллага, таксийн үйлчилгээ эрхлэгч 10 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Уралдааны гол шалгуур үзүүлэлт нь нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлэх санал, хүсэлт байх бөгөөд Нийслэлийн Тээврийн газрын 24 цагаар ажилладаг 7004-4040 дугаар болон “нийтийн тээвэр – public transport UB” facebook групп дээр иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авна. Иргэд, зорчигчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

2. Нийтийн тээврийн үйлчилгээний 2 чиглэлийг шинээр нээж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав.
2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн судалгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийт 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, 2 чиглэлийг шинээр нээсэн байна.
Ингэснээр үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэгт шинээр үйлчилгээ хүрч, иргэдийн зорчих эрэлт хангагдаж, нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацааг багасгасан болно.

3.Нийтийн тээврийн үйлчилгээний 21 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, оргил ачааллаар ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэв.
Нийтийн тээврийн үйлчилгээний 12 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-15 минутаар урагшлуулж, 3 чиглэлд / Ч:56, Ч:41, ХО:5 чиглэлүүд/ зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үед ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн. Мөн хот орчмын ХО:10 “Эмээлт – Хар хорин-10-р хороолол” чиглэлд иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг сайжруулан автобусны төрлийг их багтамжийн шинэ автобус үйлчлэхээр, ХО:6 “Өлзийт- 120 мянгат” чиглэлийн хот талаасаа Өлзийт рүү тээвэрлэх цагийг уртасгах, Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах графикийн зохицуулалт тус тус хийгдсэн.
4. Нийтийн тээврийн үйлчилгээний 14 зогсоолыг шинээр барьж байгуулан, 50 зогсоолыг стандартын дагуу тохижуулав.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргах ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн тус газраас Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдсэн.Дээрх 14 зогсоолыг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс ашиглаж эхлэн өдөр тутам 29 чиглэл дайран өнгөрч, өдөр тутам нийт 2981 зорчигч үйлчлүүлж байна.

БЗД, Гачууртын авто зам 15-ын зогсоол

Тус газар нь Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газар, Жэй Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан хамтран ажиллахгэрээний дагуу  2018 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий 50 байршилд дэлхийн стандартад нийцсэн автобусны зогсоолын байгууламж барьж ашиглалтанд оруулсан. Эдгээр тохижилтыг зөвхөн хотын төв хэсэгт бус Зунжин, Ар согоот, Салхит, Толгойт, Буянт Ухаа, Яармаг Нисэх зэрэг хотын захын хэсгүүдээр мөн баригдаж, зорчигчийн тав тухтай аюулгүй байдлыг хангасан томоохон ажил болсон.

                                                       ХУД, “Иргэний нисэхийн ерөнхий газар” зогсоол

  1. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны чиглэлийн хаяг, гарааш дугаарыг нэг загварт оруулав.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/52, А/53 тоот тушаалаар нийтийн тээврийн хэрэгслийн гарааш дугаар болон чиглэлийн хаягийг нэг загварт оруулан баталсан.Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн хаяг иргэдэд илүү тодорхой ойлгомжтой, харагдахад хялбар болсон юм.

Нийтийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах болзолт уралдаан зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *