Нийслэлийн Тээврийн газар, Авилгатай тэмцэх газар, “Улаанбаатар смарт карт” ХХК авлигын эсрэг сурталчилгааг хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, “Улаанбаатар смарт карт” ХХК-ын гүйцэтгэх захирал Г.Батзориг нар 2018 оны 11 сарын 29 өдөр “Олон нийтийн төв”-д гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд хамтран ажилласнаар нийслэлийн зорчигч тээврийн салбарт иргэд, олон нийтэд зориулсан авилгын эсрэг мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм. Тухайлбал нийтийн тээврийн үндсэн чиглэлийн автобуснуудад авилгын эсрэг зурагт хуудас, мэдээллийг байршуулах, U money цахим карт дээр авилгын эсрэг сурталчилгааг хэвлүүлэх, буудал зарлагч цахим дэлгэцээр авлигыг мэдээлэл 18001969 дугаарын утсыг сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Авлигын эсрэг сурталчилгааг хэрэгжүүлэх “санамж бичиг”-т гарын үсэг зурав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *