“НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР”-ЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН
(2016 он )

 

НЭГ.ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

 

 

Д/Д

 

Гэрээнд тусгагдсан тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл

(тоо, чанар,хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур

үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн тусгай арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захираг-чийн өгсөн үнэлгээ
НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТООС ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
1 1.1.4 Нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж, стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангана. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр – 1 дүгээр үе шатны төслийн зээлийн эргэн төлөлт, Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө болох 6,349.5 сая төгрөгийн холбогдох эдийн засгийн судалгаа, тооцооны  ажилд оролцох.  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/154 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Азийн хөгжлийн банкны төслийн баг, судалгааны багуудын ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад холбогдох техникийн шийдлийг гаргаж хамтран ажиллах үүрэг бүхий техникийн ажлын хэсэг байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын  2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгө гаргуулах тухай А/294 тоот захирамжаар  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 500,0 сая төгрөгийн хөрөнгөөс “Нийслэлийн нийтийн тээврийн чадавхыг бэхжүүлэх техникийн тусалцаа”-ны зөвлөхийн багийн үйл ажиллагааны зардал болох ажлын байрны түрээсийн төлбөр 23,3 сая төгрөг, ажлын байрны тоног төхөөрөмжийн төлбөр 30,9 сая төгрөг буюу нийт 54,2 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

 

 

 

 

 

 

 

 

36

2 Тусгай замын автобусны ТЭЗҮ шинэчлэх, техникийн нарийвчилсан судалгаа хийхэд хамтран ажиллах 2010 онд хийгдсэн төслийн ТЭЗҮ-г шинэчлэх, 2012-2015 оны хооронд Улс, нийслэлийн төсөв хөрөнгө, гудамж төслийн хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн тул төслийн ТЭЗҮ-г шинэчилж дахин хийх шаардлага гарсаны дагуу судалгааны баг ажиллаж байна.

2016 оны 03 сарын 11-ний өдөр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн “УБ хотод метро нэвтрүүлэх судалгаа”-ны ажлын англи хувилбарыг төслийн багт хүргүүлсэн.

Судалгааны багт шаардлагайтай байгаа Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн газарзүйн мэдээллийн shapefile (.shp) болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын зураглалын AutoCAD(dwg)файлуудыгЕрөнхий төлөвлөгөөний газраас авахаар 2016 оны 3 сарын 18-ны өдрийн  3/412 тоот албан бичгээр хандсан.

 

 

 

36

3 Тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлэх нэгжид  ажиллах ажилтнуудыг сонгон шалгаруулахад хамтран ажиллах  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/741 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT /Bus rapid transit/-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Тусгай замын автобусны төслийн нэгжийн ажилтнууд /Төслийн менежер, худалдан авах ажиллагаа, гэрээний мэргэжилтэн, нягтлан бодогч, зээл төлөвлөлтийн мэргэжилтэн, Төслийнгүйцэтгэлийнменежментийнмэргэжилтэн/-ын ажлын байрны зарыг 2016 оны 2 сарын 3-ны өдрийн Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан сонинд тавьсан. 2 дугаар сарын 17-ны өдөр материал хүлээн авах хугацаа дуусч нийт 28 хүний материал ирсэн. Үүнд төслийн менежер 7, худалдан авалтын мэргэжилтэн 9, нягтлан, зээл төлөвлөлтийн мэргэжилтэн 10, төслийн гүйцэтгэлийн мэргэжилтэн 2 хүн тус тус ажлын байранд  материалаа ирүүлсэн. 2016 оны 2 сарын 23-ны өдөр төслийн нэгжид  ажиллах ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж ирүүлсэн материалтай танилцаж Төслийн менежер, нягтлан, зээл төлөвлөлтийн мэргэжилтэн нарыг сонгон шалгаруулсан.

 

 

 

40

4 Тусгай замын автобусны төслийн удирдах хороо болон төслийн нэгжийг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах   2016 оны 2 сарын 26-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд АХБ-ны төслийн баг, нийтийн тээврийн чадавхийг бэхжүүлэх ТА8202-МОН төслийн баг, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх ТА8995-МОН төслийн баг Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хийх уулзалтыг зохион байгуулсан.

2016 оны 03 сарын 04-ны өдөр газрын дарга Ч.Энхбат Азийн хөгжлийн банкны  “Улаанбаатар хотын Тээврийн Чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багтай уулзалт хийсэн. Тус уулзалтаар өнөөгийн байдал болон Тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах талаар ярилцав.

2016 оны 3 сарын 24-ний өдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багийн гэрээт хуульч газрын даргатай уулзалт хийж Нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем хэрэгжүүлэх төслийн мастер гэрээний талаар тодруулсан.

АХБ-ны төслийн багтай хамтран 2016 оны 4 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг сайжруулж, ТЗА-ын системд шилжүүлэх нь” семинарыг холбогдох газруудыг оролцуулан зохион байгуулсан. Тус семинарт хамрагдсан мэргэжилтнүүдээс судалгааны асуулга авч 4 сарын 21-ний өдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багт хүргүүлсэн.

2016 оны 4 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багаас зохион байгуулсан “Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийн загварчлал” семинарт тус газрын хэлтсийн ТБТХ-н 5 мэргэжилтэн хамрагдсан.

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн баг эцсийн тайлангаа тус газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулсан.

2016 оны 4 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багаас зохион байгуулсан Тээврийн загварчлал боловсруулах visum програмын сургалтанд тус газрын 5 мэргэжилтэн хамрагдсан.

АХБ-ны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багтай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Өрхийн зорчилтын судалгаа” хийх ажлын танилцуулгыг 2016 оны 4 сарын 28-ны өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.

ü  Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН, “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багуудыг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах ажлын хүрээнд холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

 

36

5 Тусгай замын автобусны коридор болон тээврийн хэрэгсэл сонголтын судалгаа хийх, холбогдох байгууллагуудаас санал авах Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН, “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багуудыг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах ажлын хүрээнд холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

Цаашид 1-р үе шатанд төсөл хэрэгжүүлэх коридорыг сонгох, төслийн зохицуулагчийг АХБ-тай зөвшилцөн томилох, нарийвчилсан зураг төслийг боловсруулах олон улсын тендерийг зарлах, нийтийн тээврийн ухаалаг системийг BRT-тай уялдуулах төсөл, замын аюулгүй байдлыг хангах техникийн туслалцааны 2 төслийг хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулна.

 

28

6 Замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгсэл болон авто замуудын дагуу орчны агаарын чанарын хэмжилт, судалгааг тогтмол хийж шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд мэдээллийн сан бүрдүүлнэ. Замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгсэлд авто замын дагуу зөөврийн утаа хэмжигч багажаар хэмжилт хийх Нийслэлийн Тээврийн газрын 02 дугаар сарын 26-ны өдрийн А/17 дугаар тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 2-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг техник хяналтын үзлэгт оруулах ажлыг зохион байгуулсан.  Үүний дараа Оношлогооны төвийн оношлогч инженерүүдтэй хамтран  нийтийн тээврийн хэрэгслээс ялгаруулж буй утааг хэмжин, судалгаа хийсэн.

2016.05.05-ны өдрөөс эхлэн пүрэв гариг бүрт явуулын үзлэгийн станцаар оношлогч инженер, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шугам замд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалт явуулж эхэлснээс хойш Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийж нийт 129 тээврийн хэрэгслийг шугам замд шалган, стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн  утааны тортогжилттой 86 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажилд гараагүй удаан хугацаагаар засвартай байгаа 19 тээврийн хэрэгслийг оношлогооны төвд албан бичгээр мэдэгдсэн байна. Шалтгаангүйгээр үзлэгт ороогүй 160, стандартын шаардлага хангаагүй 13 тээврийн хэрэгслийг НЗЦГ, ЗХУТ, Улаанбаатар смарт карт ХХКомпани болон холбогдох хэлтсүүдэд мэдээллийг хүргүүлэн шугам замын үйлчилгээнд ажиллуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажилласан.

 

 

 

40

7 Стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын ээлжит үзлэг явуулах тухай”  газрын даргын А/17 дугаар тушаалын дагуу 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд техник хяналтын хаврын үзлэг оношлогоог зохион байгуулахаар шийдвэрлэж үзлэг оношлогоо хийгдсэн.

Техникийн хяналтын үзлэгийн төвд 2015 онд Нийслэлийн төсвийн 809 сая төгрөгийн хөрөнгөөр Германы “МАХА”  фирмийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийгдсэн. Хэмжилтийн өндөр нарийвчлал бүхий шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглан техникийн хяналтын үзлэг хийснээр тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналт сайжирч, үйлчлүүлэгчдэд өгөх мэргэжлийн зөвлөгөө илүү бодитой болсон.

Тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/61 дугаар “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын ээлжит үзлэг явуулах тухай ” тушаал гарч  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс намрын  ээлжит үзлэгийг хийгдэж  44 тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү утаа ялгаруулсан тул хөдөлгөөнд оролцуулахгүй зогсоосон.

 

 

 

 

 

 

40

8 Ногоон тээврийн хэрэгслийг дэмжих зорилгоор одоо мөрдөгдөж буй стандартуудыг шинэчлэх саналыг боловсруулна.. Автотээврийн хэрэглээний стандарт /MNS4598:2011, MNS5012:2015, MNS5025:2001/ стандартуудыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, холбогдох газруудаас санал авах Стандарт Хэмжилзүйн үндэсний төвд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/183 дугаар албан бичгээр тээврийн салбарт мөрдөгдөх  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ.Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011, “Автотээврийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2010,”Нийтийн тээвэр. Замналын зогсоол. Ангилал. Техникийн шаардлага”  MNS 5879:2012 стандартуудад өөрчлөлт, шинэчлэлт оруулах талаар саналаа  хүргүүлснээр “Тээврийн салбарт мөрдөгдөх” стандартуудын төлөвлөгөөнд тусгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системтэй холбоотой олон улсын стандартыг орчуулж, үндэсний стандарт болгож батлуулах ажлын хэсэг байгууллагдсанаар  MNS ISO IEC 14443:1-4 бүлэг стандарт “Таних карт- Бичил схемтэй зайнаас унших картууд-Богино зайнаас уншигддаг картууд”-ыг доктор профессор Т.Халтар орчуулан, мэргэжлийн шинжээчийн шүүмж дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер Б.Отгонбаяр хийж Харилцаа Холбооны Зохицуулах хорооны ШУТЗөвлөлийн хуралд хэлэлцэгдэн  СХЗГ-ын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний Зөвлөлийн хурлаар батлагдсан.

2016 онд Олон улсын стандартчлалын байгууллагын стандартаас орчуулан Автотээврийн салбарт шинээр 21 стандарт батлагдсан. Үүнд  ISO-гийн 12 стандарт, GOST-ийн 5 стандарт, MNS-ийн 4 стандарт батлагдан гарсан байна.

-Авто тээврийн хэрэгсэл, Нийтийн тээврийн автобусны жолоочийн ажлын байранд тавигдах эргономикийн шаардлага 1-р хэсэг. Ерөнхий тодорхойлолт, үндсэн шаардлага MNS ISO:16121-1:2016,

-Авто тээврийн хэрэгсэл, Нийтийн тээврийн автобусны жолоочийн ажлын байранд тавигдах эргономикийн шаардлага 4-р хэсэг. Жолоочийн бүхээгийн орчин. MNS ISO:16121-4:2016,

-Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт. MNS ISO 6593:2016.

-Авто тээврийн салбарын ажилчдын ажил мэргэжилийн стандарт MNS ISO 6595:2016  дээрх стандартуудыг  нийтийн зорчигч тээврийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

36

9 4.3.7. Нийслэлд метро байгуулах асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээвэрт шинэ төрлийн хэрэгслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, автобус, таксины  парк шинэчлэлтийг хийнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлт хийнэ. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн  2016 онд эргэн төвлөрүүлэлтэнд хяналт тавьж, төвлөрсөн хөрөнгөөр парк шинэчлэлт хийх боломжийг судлан танилцуулах. 2016 оны 5 дугаар сард хийгдсэн төсвийн тодотголоор сангийн тухайн жилд эргэн төлөгдөх төлбөрийг авахгүй хойшлуулсан. Парк шинэчлэлтээр худалдан авалт хийгдэх төсөв байхгүй.         0
10 Стандартын шаардлага хангасан их багтаамжийн 150 хүртэл автобусаар парк шинэчлэлт хийх 2016 онд үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага 143 их багтаамжийн автобусаар паркын нөхөн хангалт хийсэн.

Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашкогийн хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдах ажилтан болон инженертэй уулзалт зохион байгуулж, тус газраас их багтаамжийн 80 хүртэлх тооны автобусаар парк шинэчлэлт хийх шаардлагатай талаар  Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Гадаад Харилцааны Хэлтэст 2016 оны 04 дугаар сарын 12-ны 3/550 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

 

 

 

12

11 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазыг шинээр барих ажлын холбогдох тайлан мэдээг нэгтгэн авах    /төсөвт өртөг 4.000,0 сая төгрөг/ Нийслэлийн өмчийн харилцааны газраас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазын газрыг  26 тэрбум төгрөгөөр  зарах тендерийг 3 удаа зарласан боловч зарагдаагүй байна. Газар зарагдвал 3 дугаар баазыг Баянзүрх дүүрэгт барихаар зураг төслийн ажил хийгдсэн.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар “Монгол улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх  хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажил зогссон.

 

 

40

12 Троллейбусны шугам сүлжээ засварлах зориулалтын автомашин, шугам сүлжээний гэмтэл оношлох явуулын лабораторийн автомашин /2ш/ худалдан авах ажлын холбогдох тайлан мэдээг нэгтгэн авах / төсөвт өртөг 400,0 сая төгрөг/ Троллейбусны шугам сүлжээ засварлах зориулалтын автомашин шугам сүлжээний гэмтэл оношлох явуулын лабораторийн автамашин 2 ширхэг худалдан авах ажлын эрхийг  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/19 дугаар тухай захирамжаар Засаг даргаас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагт шилжүүлэж, тендер зарлагдсан. Тодорхой ажил хийгдээгүй байна.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар “Монгол улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх  хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 2 дах   “2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх” заалтын дагуу ажил зогссон.

 

 

40

13 Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх төсөл санаачлагыг дэмжиж, “bike share” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ. Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх төсөл санаачлагыг дэмжиж, “bike share” хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд саналаа тусгуулна.  

 

Тодорхой ажил хийгдээгүй байна.

 

 

0

14 Такси үйлчилгээг хөгжүүлэх тусгай бодлого гаргаж, хэрэгжүүлнэ. Такси үйлчилгээг хөгжүүлэх тусгай бодлого боловсруулж эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх Нийслэлд нийтийн таксийн үйлчилгээг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авах ажил хийгдсэн.

Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос цаашид таксийн үйлчилгээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлэх талаар:

1. Таксийн үйлчилгээний парк шинэчлэлт хийх төслийг дэмжүүлэх

2. Гадны хөрөнгө оруулалт болон хөнгөлттэй зээлд хамруулах

3. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сантай холбож өгөх

4. Нэгдүгээр эгнээний камержуулалтын цар хүрээг нэмэгдүүлэх

5. Стандартын шаардлага хангасан нийтийн тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын дэвсгэрийг шар өнгөөр ялгаж өгөх гэх мэт асуудлуудыг шийдвэрлүүлж өгөх талаар хүсэлт ирүүлсэн байна.

Тус газрын даргын 2016 оны А/29 дүгээр “Таксийн үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэх, санал боловсруулах, шийдвэрлүүлэх ажлын хэсгийн ажиллах журам батлах тухай” тушаал гарч ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

 

 

 

28

15 Хувийн хэвшил, парк шинэчлэлтийн сангийн хөрөнгө оруулалтаар таксины парк шинэчлэлт, нөхөн хангалт хийнэ 2016 онд такси үйлчилгээний Мөнх такси ХХК, Тэбэ сервис ХХК, УБТТС ХХК, Элит ноён такси, Си Ай Эм Эй Эн ХХК, ЦББ ХХК, УБТ ХХК, Намдэмүн сервис ХХК, Дан соёмбо ХХК, Вип такси сервис ХХК нийт 10 аж ахуйн нэгж, байгууллага 197 таксигаар парк шинэчлэлт, паркийн нөхөн хангалт хийсэн байна.

 

 

40

16 Таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг  тоолууржуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна Нийт таксийн үйлчилгээний 16 аж ахуйн нэгж, байгууллагаас 9 байгууллагын 465 такси бүрэн таксометрээр хангагдсан. 7 байгууллагын 76 такси таксометр тавьсан боловч эвдэрсэн, заалт нь  буруу заасан шалтгаанаар түр авсан засвартай байна.  

28

17 Таксийн жолооч нарыг мэргэшүүлэх сургалтанд үе шаттайгаар хамруулах Такси үйлчилгээний жолооч нарыг мэргэшүүлэх ажлыг ТҮЭХ-той хамтран зохион байгуулж, шинээр бүртгэлийн санд тээврийн хэрэгсэл нэмэхэд заавал мэргэшсэн жолоочтой байх шаардлага тавин ажиллаж байна.

2016 оны 03 дугаарсарын 25-ны өдөр такси үйлчилгээний “Дооно уул”ХХК-ний 20 жолоочийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний талаархи сургалтанд хамруулсан.

Хийн түлшний аюулгүйн ажиллагааны зааврыг шинэчлэн боловсруулж тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/55 дугаар тушаалаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг баталж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтсон. 7 дугаар сарын 25-ны өдөр шингэрүүлсэн шатдаг хий болон хосолсон түлшээр  ажилладаг тээврийн хэрэгсэлтэй Империал ХХК, ЦББ ХХК, Вит такси сервис ХХК,  УБТТС ХХК, УБТ ХХК гранд такси, Элит ноён  такси ХХК, Си Ай Эм Эй Эн ХХК, Мөнх такси ХХК, Намдэмүн сервис ХХК зэрэг нийтийн таксийн үйлчилгээ эрхэлдэг 10 аж ахуйн нэгж, байгууллагын 12 удирдах болон ИТА-дад мэдээлэл хийж  зааврыг  хувилж өгсөн.

Зам, тээвэр хөгжлийн яамнаас “Судалгаа ирүүлэх тухай“ 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/613 тоот албан бичгийн ирсэний дагуу  09  дүгээр сарын 27-ны өдөр ЗТХЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн Тогосболдод цахимаар  үндсэн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч  20 аж ахуйн нэгж байгууллагын 2158 жолоочийн мэргэшсэн байдлын судалгааг хүргүүлсэн.

 

 

40

18 4.3.8 Нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлж, төлбөрийн  цахим картын хэрэглээг нийт зорчигчдын 70%-д хүргэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний улирлын, сарын, 14, 7 хоногийн тасалбар гаргах асуудлыг судалж, хэрэгжүүлэх. Нийслэлийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/762 дугаар захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тээврийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  байгуулсан. Ажлын хэсэн нийт 6 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:

НИТХ-н 2015 оны 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, машин цагийн зардлын тарифыг баталж нийтийн тээврийн үйл ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлдэг болсон.

Гэтэл сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлого, нийтийн тээврийн u-money картын хэрэглээ буурснаар тэр хэмжээгээр төсвөөс гарах санхүүжилт нэмэгдэх болсон. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлого, картын хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой санал гаргаж танилцуулах үүргийг ажлын хэсгээс тус газар, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-д өгсөн.

Тус газраас картын хэрэглээг нэмэгдүүлэх талаар тодорхой хөнгөлөлттэй, сарын хугацаатай карт гаргах, карт борлуулах цэнэглэх төвүүдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг нийтийн тээврийн цагийн хуваарьтай уялдуулж, хяналтыг сайжруулснаар нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг 23 хувиар, картын хэрэглээг 100 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой талаар судалж ажлын хэсэгт танилцуулсан.

 

 

 

 

28

19 Төсөл хэрэгжүүлэгч талтай хамтран төлбөрийн  цахим картын хэрэглээг нийт зорчигчдын 70%-д хүргэнэ.
  • Газрын даргын 2016 оны А/02 дугаар тушаалаар Улаанбаатар смарт карт ХХК-ний нийтийн тээврийн удирдлагын төвийн үйл ажиллагааг шилжүүлэн авах ажлын хэсэг байгуулагдаж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Удирдлагын төвийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, тээвэр зохицуулагчдын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулан нийтийн тээврийн удирдлагын төвд ажиллуулж эхлэсэн.
  • НИТХ-ын 2015 оны 6/22 дугаар тогтоолд цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгсэлд “Цахим төлбөрийн карт”-аар бус бэлэн мөнгө төлж зорчсон тохиолдолд 700 төгрөг төлдөг байх асуудлыг судлан холбогдох гэрээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан, мөн Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу зорчигч нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим картаар  500 төгрөг, бэлэн мөнгөөр 700 төгрөг төлж зорчдог байхаар гэрээний төсөлд тусган нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК болон тус газрын хооронд байгуулагдах “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх 3 талт гэрээ” -ний төсөл, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудтай хийх “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-ний төсөл, Улаанбаатар смарт карт ХХК-тай хийх “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ” -ний төслүүдийг боловсруулан санал авахаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/369 дугаар албан бичгээр НЗДТГ болон холбогдох газруудад хүргүүлсэн.
  • НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүдийн хамтарсан уулзалтаас дээрх гэрээний төслийг 2 талт байдлаар боловсруулахаар шийдвэрлэн тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оны эхний хагас жилийн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээг 20 аж ахуйн нэгжтэй байгуулсан.
  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-тай2016 оны 07 дугаар сарын 21ий өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ” -г тус тус байгуулан ажиллаж байна.
  • Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК зэрэг байгууллагуудад өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу тус  газрын даргын  2016 оны А/22 дугаар тушаалаар холбогдох мэргэжлийн байгууллагуудыг төлөөллийг оролцуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн програм хангамжийг ашиглалтад хүлээн авах” ажлын хэсэг томилогдон ажиллаж, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд заагдсан програм хангамжуудын талаар дүгнэлт гарган, цаашид яаралтай хийж дуусгах ажлуудын талаар Улаанбаатар смарт карт ХХК-д албан бичгээр хүргүүлсэн.

2016 оны12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар карт борлуулах, цэнэглэх 356 цэгээр дамжуулан 748956 ширхэг цахим картыг 2,396,659,200  төгрөгөөр борлуулж, нийт хөлс төлсөн зорчилтын 37,15 хувь нь картаар төлбөрөө төлж зорчиж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 650,000 орчим зорчилт хийгдэж байгаагаас 56,3 хувь нь цахим картаар зорчиж байна. /үүнээс 37,1 хувь нь цахим картаар хөлсөө төлж, 27,3 хувь нь холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчиж байна/

Нийслэлийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/762 дугаар захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тээврийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  байгуулсан.  Ажлын хэсэн нийт 6 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:

НИТХ-н 2015 оны 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, машин цагийн зардлын тарифыг баталж нийтийн тээврийн үйл ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлдэг болсон.

  • Гэтэл сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлого, нийтийн тээврийн u-money картын хэрэглээ буурснаар тэр хэмжээгээр төсвөөс гарах санхүүжилт нэмэгдэх болсон. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлого, картын хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой санал гаргаж танилцуулах үүргийг ажлын хэсгээс тус газар, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-д өгсөн.
  •  Тус газраас картын хэрэглээг нэмэгдүүлэх талаар тодорхой хөнгөлөлттэй, сарын хугацаатай карт гаргах, карт борлуулах цэнэглэх төвүүдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг нийтийн тээврийн цагийн хуваарьтай уялдуулж, хяналтыг сайжруулснаар нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг 23 хувиар, картын хэрэглээг 100 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой талаар судалж ажлын хэсэгт танилцуулсан. Ажлын хэсгийн сүүлийн хурлаас нийтийн тээврийн үйлчилгээний шугамыг орлогыг 23-с илүү хувиар нэмэгдүүлэх боломж байгаа эсэх, мөн нөгөө талаар зардлыг бууруулах ямар боломж байгаа талаар судалж танилцуулах үүрэг өгөгдсөн.

Мөн ажлын хэсгийн хурлаас өгөгдсөн үүргийн дагуу тус 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/1315 дугаартай албан бичгээр “Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн сонгон шалгаруулалттай холбоотой 233 хуудас материал, холбогдох эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийн хуулбарыг   Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалд хүргүүлсэн.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас  ажлын хэсгийн хүрээнд Улаанбаатар смарт карт ХХК-ний үйл ажиллагаатай танилцаж цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг гарган  2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/554 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Ажлын хэсгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд санал боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж удирдлагын зөвлөлийн шийдвэр тэмдэглэлээр холбогдох газруудад үүрэг даалгавар өгөгдсөн.

 

 

 

 

 

36

20 Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, чиглэл, зогсоол болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг зорчигчдод шуурхай хүргэх зорилгоор ачаалал ихтэй автобусны зогсоолуудад мэдээллийн цахим дэлгэц байрлуулна “Улаанбаатар смарт карт” ХХК, “Жэй Си Дэко” ХХК-уудад нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны чиглэл, зогсоол болон үйлчилгээтэй холбоотой мэдээлэл бүхий цахим дэлгэцийг 5 цэгт /МУБИС баруун чиглэлд, Санктпетрбург, 120,  11-р байр, Саппоро/ байрлуулах талаар санал, байршлыг хүргүүлснээс гадна тус газраас эдгээр зогсоолуудыг цахилгаанаар хангах техникийн нөхцлийн холбогдох газраар гаргуулсан.

“Жей Си Деко” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран самбарыг байршуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн зогсоолуудыг өөрчлөн “Төв номын сан”, “Баруун 4 зам” /МҮЭСТО/, “Зүүн 4 зам”-ын автобусны зогсоолд тус тус цахим дэлгэцийг суурилуулсан.  Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн мэдээллийг гаргах ажил “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шалтгаалан зогсонги байдалтай байна.

 

 

 

40

21 Зорчигчдод хүргэх системийн /BIS/ нэг хэсэг болох гар утсанд зориулагдсан апликейшнийг бэлэн болгож, хэрэглэгчдэд хүргэнэ Нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн иргэдэд хүргэх “UB SMART BUS” андройд болон IOS үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсан апликейшнийг ашиглалтад оруулсан.

Апликейшныг Android үйлдлийн системийн play store – с нийт 10000 хэрэглэгч татаж авсан бөгөөд татаж авсан хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч байна

Улаанбаатар смарт карт ХХК-ны зүгээс картжуулах аян, нийтийн тээврийн u-money картыг банкны төлбөрийн карт болон үүрэн холбооны операторуудын технологитой уялдуулах, тэдгээртэй хамтран ажиллах талаар тодорхой ажлууд зохион байгуулан 2016 оны 07 дугаар сард  Юнител групптэй   хамтран ажиллах гэрээ байгуулж U-Money картыг ашиглан автобусанд зорчих төдийгүй GG хөтөлбөрийн хамтрагч байгууллагаар хөнгөлөлтэй үйлчлүүлэх боломжтой болсон.

 

 

40

22 Нийтийн тээврийн үйлчилгээний картын болон бэлэн мөнгөний орлогыг нэмэгдүүлэх, орлогыг бодитоор тогтоохын тулд зорчигч урсгалын судалгааг Хяналтын автобусаар явуулан авч үр дүнг нэгтгэн  санал боловсруулах Нийслэлийн Тээврийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналтын автобус ажиллуулах журам батлах тухай” А/122 дугаар тушаалаар  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй их багтаамжийн автобусны /үндсэн чиглэл/  орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх, чиглэл тус бүрд орлогын доод хязгаарыг тогтоох зорилгоор төлөвлөгөө гарган батлагдсан хуваарийн дагуу хяналтын автобусыг ажиллуулсан.

Хяналтын автобусыг “Улаанбаатар смарт карт” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, нийтийн тээврийн үйлчилгээний 17 аж ахуйн нэгжтэй хамтран 4 ээлжээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд /Ажлын-20 өдөр, амралтын-8 өдөр/ 582 тээврийн хэрэгслээр ээлж тус бүрийг 7 хоногийн туршид явуулж, судалгааны материалуудыг хүлээн авч нэгтгэн, 2016 оны 03 дугаар 15-ны өдөр тайлан, дүгнэлт саналыг тус газрын Захиргааны Зөвлөлд танилцуулсан.

Улаанбаатар Смарт карт ХХК-наас 2016 оны 1-р улирлын  чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарыг ажлын өдрүүдийн нэг өдрийн нийт орлого 113,5 сая төгрөг, амралтын өдрүүдийн нэг өдрийн нийт орлого 75,3 сая төгрөг байхаар тогтоов.  2016 оны 1-р сарын орлого зардлын санхүүжилтээс орлогын доод түвшингийн үзүүлэлтээр 35,8 сая төгрөг, 2-р сарын зардлын санхүүжилтээс 5,0 сая төгрөг, 3 дугаар сарын зардлын санхүүжилтээс 1,2 сая төгрөг нийт 42,0 сая төгрөг суутган тооцсон.

Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс 2016 оны 3-р улиралд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад  7-р сарын орлогын доод хязгаарыг 2 869,7 сая төгрөг, 8-р сарын орлогын доод хязгаарыг 3,224,9 сая төгрөг, 9 дүгээр сарын орлогын доод хязгаар 4,010,8 сая төгрөгөөр тогтоосон.

Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс 2016 оны 4-р улиралд нийтийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын 10-р сарын орлогын доод хязгаарыг 4,253.4 сая төгрөг,11-р сарын орлогын доод хязгаарыг 4,298.9 сая төгрөг, 12-р сарын орлогын доод хязгаарыг 3,818.6 сая төгрөгөөр тус тус тогтоосон байна. 10 дугаар сарын зардлын санхүүжилтээс орлогын доод хязгаарын суутгалаар 80,212 сая төгрөгийг суутган тооцсон.

 

 

 

 

40

23 Шинэ систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан зохих шатны сургалтууд зохион байгуулна. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр“УБ Смарт карт”ХХК-ийн мэдээлэл технологийн хэлтсийн инженер техникийн ажилтнуудтай хамтраннийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын ээлжийн инженер, тээвэр зохицуулагч нарт “Ажлын гүйцэтгэл тооцох журам”-ын програм хангамжийн ажиллах зарчим,түүний дагуу анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулсан.

Сургалтанд их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч 16 аж ахуйн нэгжбайгууллагын65 ажиллагсад хамрагдсан                                                                                                                                                                    2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “УБ Смарткарт”ХХК-тай хамтран Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нарт2 ээлжээр “Ажлын гүйцэтгэл тооцох журам”-ын програм хангамжийн ажиллах зарчим, түүний дагуу анхаарах асуудал, жолоочийн төхөөрөмжийг ажиллуулах зааврыг зөв дагаж мөрдөөгүйгээс үүсч буй зөрчил, үр дагаврын талаарх  мэдээллээр хангах сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд 75 жолооч, хэсгийн дарга удирдлагууд нийт 80 албан хаагч хамрагдсан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-н ээлжийн инженер, тээвэр зохицуулагч, диспетчерүүдэд 2016 оны 02 дугаар сарын 19,20,23,26-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын програм хангамж /tbox/-ын ашиглалтын талаар сургалт явуулсан. Мөн 21 аж ахуйн нэгж байгууллагын ээлжийн инженер, тээвэр зохицуулагч  зэрэг 78 албан хаагчийг  нийтийн тээврийн удирдлагын төвд 2016 оны 03 –р сарын 04-15-ны өдүүдэд хуваарийн дагуу програм хангамжийн хөгжүүлэлт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцуулах сургалт зохион байгуулсан.

2016 оны 05 сарын 11-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазын ашиглалтын албаны хүсэлтээр”УБ Смарт карт”ХХК-ийн мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран “Ажлын гүйцэтгэл тооцох журам”-ын програм хангамжийн ажиллах зарчим түүний дагуу анхаарах асуудлуудаар мэдээлэл өгч ажилласан. Сургалтанд 2 дугаар баазын ашиглалтын албаны хэсгийн дарга нар болон тээвэр зохицуулагч 12 ажилтнууд хамрагдсан.

Шинэ систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан нийт 223 инженер техникийн ажилтан, жолооч нарыг сургалтад хамруулсан

 

 

 

 

 

40

24 4.3.9. Хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тээврийн үйлчилгээний зогсоолын үйлчлэх хүрээг стандартын хэмжээнд тогтоон, мөрдүүлж, хэрэгжүүлнэ. Нийгмийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын байдалд судалгаа хийж, зураг төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Нийгмийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын байдалд судалгаа хийж, зураг төсөл боловсруулахад саналаа тусгуулах, холбогдох газруудтай хамтран ажиллах “Улаанбаатар хотын гэр хорооллыг  хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг  дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн авто замын ажлын зурагт автобусны зогсоолуудыг тусгуулах саналаа өгч тусгуулсан.

Замын Хөдөлгөөний Удирдлагын төвтэй хамтран хотын төв орчмын авто зогсоолын байршлыг судалсан. Судалгаагаар Их тойруу орчимд нийт 25 цэгт 326 зогсоолын тэмдэг, тэмдэглэгээтэй талбайд 1580 автомашин багтах зогсоолтой, автозамын тусгай хэсэгт 6403 шар зурвастай байна. Мөн бага тойрууд 29 цэгт 328 зогсоолын тэмдэг тэмдэглэгээтэй талбайд 1067 автомашин багтах зогсоолтой, автозамын тусгай хэсэгт 4700 шар зурвастай байгааг тогтоосон. Цаашид  Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нийслэл хотын хэмжээнд байгаа авто зогсоолуудын талаар судалгаа хийх саналтай байна.

 

 

36

25 Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол болон  таксины  зогсоолыг тохижуулах ажлын зураг төсвийг боловсруулна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн нийтийн тээврийн үйлчилгээний дундын 9 зогсоолыг иж бүрэн  тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхэд  хяналт тавьж ажиллах Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэхээр төлөвлөгдсөн “Нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах” 300 сая төгрөгийн ажлын хүрээнд  Нийслэлийн авто замын газар болон Замын цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг газар дээр нь судлан нийт 12 дундын зогсоолын ажил хийхээр төлөвлөн ажлын зурагт тус газраас санал өгч зөвшилцсөн. Зөвшилцсөний дагуу нийт 12 дундын зогсоолын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар  70%-тай явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн авто замын газар болон Улаанбаатар нэгтгэл компаний гүйцэтгэлийн ажил үлдсэн.  

 

 

 

 

28

26 Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний автобусны дундын зогсоолуудыг стандартын дагуу иж бүрэн тохижуулах ажилд санал өгч тусгуулах,  гүйцэтгэлд  хяналт тавьж ажиллах. Нийслэлийн замын сангийн хөрөнгөнд 2016 онд нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргахад 300 сая төгрөгийг төсөвлөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаар захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус газраас нийслэлийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 3/53, 3/54, 3/55, 3/56, 3/57, 3/58 дугаар албан бичгийг хүргүүлэн нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргуулах саналыг авсан.

Дээрх саналыг нэгтгэн зогсоолын карма гаргах шаардлагатай зогсоолуудын жагсаалтыг боловсруулан Нийслэлийн авто замын газар болон Захирагчийн ажлын албанд 3/266, 3/265 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Уг ажлыг 2016 оны 10 дугаар сард бүрэн хийж дуусгасан.

Нийслэлийн Засаг дарга, “JCDecaux” компанитай хамтран ажиллах санамж бичиг, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, тус газар, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан ЗАА/11 тоот “Хамтран Ажиллах Гэрээ”, 14/01-13 тоот “Эрх Шилжүүлэх Гэрээ”, мөн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн авто замын газар, Жи Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан 15/06-181 дүгээр “Хамтран ажиллах ЗАА/11 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” тус тус байгуулсан.

2016 оны 08 дугаар сард тохижилтын ажлыг эхлүүлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр 30 зогсоолд тохижилтыг хийж дуусгасан.

 

 

 

 

 

40

27 Нийслэлийн замын сангийн 300.0 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажлын холбогдох тайлан мэдээг нэгтгэн авах. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2016 онд нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргахад 300 сая төгрөгийг төсөвлөн Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд тус газраас нийслэлийн төвийн 6 дүүргийн Засаг даргын тамгын газруудад 3/53, 3/54, 3/55, 3/56, 3/57, 3/58 дугаар албан бичгийг хүргүүлэн нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргуулах саналыг авсан. Дүүргүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн автобус зогсох талбай /карма/ гаргах шаардлагатай зогсоолуудын жагсаалтыг Нийслэлийн авто замын газар болон Захирагчийн ажлын албанд 3/266, 3/265 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Замын цагдаагийн газар болон Нийслэлийн авто замын газар тус газрын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж дараах 14 зогсоолын жагсаалтыг батлуулан автобус зогсох талбайг гаргахаар шийдвэрлэж, зогсоолуудыг зураг төслийн дагуу Алтан тариа, Яармагийн хуучин эцэс/баруун/, Яармагийн хуучин эцэс/зүүн/, Нисэхийн 7-р сургууль /баруун/, 7-р сургууль /зүүн/, Соёолж төв, Шөнийн зах, 1-р байр, Нарантуул зах /урд/, Жамсранжавын гудамжны зогсоол, Алтай хотхон /урд/, Алтай хотхон /хойд/, Улаанхуаран, Дарь эхийн шинэ эцэс гэсэн 14 зогсоолын ажил бүрэн хийгдэж дууссан.

 

 

40

28 4.3.10. Хотын алслагдсан суурьшлын цэгүүдэд үзүүлж байгаа нийтийн  тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ Хотын алслагдсан суурьшлын цэгүүдэд үзүүлж байгаа нийтийн  тээврийн үйлчилгээг сайжруулна. Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн программ хангамж /600 сая төгрөгийн/ зөвлөх үйлчилгээний ажлын холбогдох санхүүжилтийг тооцон олгох Тус газраас ажлын даалгавар боловсруулсан.  2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн төсвийн тодотголоор уг ажлыг хассан.
29 Хотын алслагдсан орон сууцны шинэ хороолол болох Буянт ухаа -2, Шинэ яармаг,  Шинэ Налайх зэрэг цогцолбор хорооллуудад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Налайх дүүрэг Шинэ Налайх хороололд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор автобусны 2 зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүлснээр Хот орчмын ХО:6 ”Налайх-Дүнжингарав худалдааны төв”, ХО:3”Городок-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд 2016 оны 1 сараас эхлэн үйлчилж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд шинээр баригдсан Буянт-Ухаа-2 хорооллын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор ТОСК-той хамтран тухайн хорооллолд оршин суугч иргэдээс эрэлтийн судалгааг авч нэгтгэн санал боловсруулж чиглэлийн замналын талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх А/28 ажлын хэсгийн анхдугаар хуралд танилцуулж шийдвэрлүүлэн Ч:56 “Буянт-Ухаа-2 хороолол-120 мянгат” чиглэлийг 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/46 дугаар тушаалаар шинээр нээж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Их тамир амралтын орчим шинээр 64 айлын орон сууц ашиглалтанд орсонтой холбогдуулан ХО:1 “Бага баян-Санзайн-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийг тус газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийн замналд өөрчлөлт оруулах тухай” А/25 дугаар тушаалаар сунгаж тухайн амралт орчмын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэсэн.

Хан-Уул дүүрэг Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүргийн Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кино театр” чиглэлийг шинээр нээсэн.

Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг Далангийн замаар оруулан өөрчилж, Чингэлтэй дүүрэг 17,18 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:24/б/ “Чингэлтэй-Зүрх Уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлийг Зүрх-Уул руу тус тус сунгаж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/69 дугаар тушаалаар батлуулсан.

Сонгино хайрхан дүүрэг 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшил нэмэгдсэнийг үндэслэн Ч:57/б/ “Улаан чулуут – Алтан Овооны 48-р гудамж-Их Наран-МУИС” чиглэлийг Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан Овооны 48-р гудамж хүртэл 1,5 км, 2, 4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 ”Нарангийн гол- 10 дугаар хороолол” чиглэлийг тус тус сунгаж  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/68 дугаар тушаалаар батлуулан шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо Туул тосгонд 1,5 км авто зам ашиглалтад орж иргэдийн суурьшил нэмэгдсэн тул ХО:7 “Туул тосгон-Био комбинат-120 мянгат” чиглэлийг сунгаж 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлуулан шийдвэрлэсэн.

 

 

 

 

40

30 Туслах, буухиа үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн төрөл, тоог оновчтой төлөвлөн, үнэ тариф болон бусад шаардлагатай тооцоо судалгааг хийх. Монгол улсын стандарт “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”–ын  дагуу 2016 оны 8-р сарын 1-ний өдрөөс нийтийн зорчигч тээврийн туслах, буухиа чиглэлийн үйлчилгээнээс 179 бага багтаамжийн автобус  хасагдаж байгаатай холбоотойгоор тэдгээрийн орон зайд үйлчлэх чиглэлүүдийн төлөвлөлтийг боловсруулсан.

Насжилтаар 66 тээврийн хэрэгсэл туслах чиглэлээс, 113 тээврийн хэрэгсэл  буухиа чиглэлээс хасагдаж байгаа бөгөөд бага багтаамжийн автобусны оронд үндсэн чиглэлийн замналыг өөрчлөх болон зайлшгүй шаардлагатай туслахын чиглэлүүдийг гарган дунд оврын автобус явуулахаар төлөвлөлтийг боловсруулж шаардагдах зардлыг тооцоолон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3/1024 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

 

 

40

31 “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд шинээр баригдах автозам дагуух суурьшлийн цэгүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ  хүргэхэд саналаа тусгаж хамтран ажиллах “Улаанбаатар хотын гэр хорооллыг  хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг  дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн авто замын ажлын зурагт автобусны зогсоолуудыг тусгуулах саналаа өгсөн.  

40

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УБ ХОТЫН ЗАХИРАГЧ НАР ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2012-2016 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БАЙГУУЛСАН САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД:
 

 

Д/Д

 

Гэрээнд тусгагдсан тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

 Жинхэнэ гүйцэтгэл

(тоо, чанар,хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур

үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн тусгай арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захираг-чийн өгсөн үнэлгээ
32 2.2.12.  Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын сүлжээнд судалгаа хийж, чиглэлүүдийн давхардал, хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах 2.2.12.2 “Нийтийн тээврийн хэрэгсэлд зориулан 1-р эгнээг чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэх; Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах НЗД-ийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/801  дүгээр захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж ажлын хэсэгт танилцуулах. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах  ажлын хэсгийн хурлуудаас гарсан саналуудыг тухай бүр нийслэлийн засаг даргад танилцуулж  шийдвэрүүдийг гаргуулан ажилласан.

2016.01.13-ны өдрийн НЗД-ын А/35 дугаар “Нийслэлд тээврийн хэрэгслийгзориулалтынавтомашинаарзөөжшилжүүлэхүйлажиллагааг зохионбайгуулахтухай” захирамж

2016.01.13-ны өдрийн НЗД-ын А/34 дүгээр “Сар шинийн баярыг угтсанзарим арга хэмжээний тухай” захирамж батлагдсан.

ЧД-ийн Засаг даргын 2016.02.01 өдрийн А/35 дугаар “Сар шинийг баярыг угтсан арга хэмжээ авах тухай” захирамжийг батлуулж  Бөмбөгөр Алтжин худалдааны төв орчмын автомашины хөдөлгөөнийг  түгжрэлгүй зохион байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн  А/605 дугаар “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” захирамж батлагдсан.

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан заавал байгуулах шаардлагатай боловч зөвшөөрөгдөхгүй байсан нийтийн тээврийн үйлчилгээний  18 зогсоолуудын талаар танилцуулгыг бэлтгэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах  ажлын хэсэг”-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралд танилцуулан 5 зогсоолын асуудлыг шийдвэрлүүлсэн.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний 19 автобусны зогсоол карма гаргах ажилтай танилцаж санал өгсөн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах НЗД-ийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/801  дүгээр захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж ажлын хэсэгт танилцуулсанаар НЗД-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/841 захирамжаар Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж А/801 захирамжийг хүчингүй болгосон.

 

 

 

 

 

 

40

33 Таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамжаар автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр таксийн тээврийн хэрэгслийг зорчуулахаар шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан 1720 таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангийн мэдээллийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗХУТөвд  цахимаар  хүргүүлсэн.

Замын хөдөлгөөний  удирдлагын төвд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчих их багтаамжийн автобус, троллейбус, таксийн тээврийн хэрэгслүүдийн жагсаалтыг 2016 оны 1 дүгээр улиралд 6 удаа файлаар, мөн MNS 5012:2011, MNS 5122:2013  стандартын шаардлагыг хангахгүй насжилтаар хасагдсан тээврийн хэрэгслүүдийн жагсаалтыг албан бичгээр тус тус өгч ажилласан.

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх, үйлчилгээний интервал холдож хүлээгдлийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцаж ирэх зэрэг тулгамдсан асуудал байгаа Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг давуу эрхтэйгээр зорчуулахаар шийдвэрлэгдсэн замуудад нэгдүгээр эгнээний хяналтыг сайжруулж ажиллахыг холбогдох байгууллагад үүрэг  чиглэл өгсөн.

 

 

 

40

34 2.2.12.4 Буухиа болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг төлөвлөх, хэрэгжүүлэх; Шөнийн тээврийн үйлчилгээг сэргээх болон машин цагийн зардал тусгуулах асуудлыг судлаж санал боловсруулан холбогдох газруудад танилцуулна. Шөнийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт хэрэгцээг /зун, өвөл/ улиралд тохируулан судалгаа хийж гарсан дүгнэлтэнд үндэслэн, шаардлагатай зохицуулалтыг хийж байхаар төлөвлөсөн.

Шөнийн тээврийн үйлчилгээг босоо тэнхлэгтээ “Нисэх-7 буудал”, хэвтээ тэнхлэгтээ “Офицеруудын ордон-5 шар” чиглэлд явуулахаар төлөвлөн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр газрын даргын А/28 ажлын хэсэгт танилцуулсан.

 

 

 

28

35 2.2.12.5 Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны буудлуудыг мэдээллийн цахим самбар, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээгээр тоноглох, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх; Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, чиглэл, зогсоол болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг зорчигчдод шуурхай хүргэх зорилгоор ачаалал ихтэй автобусны зогсоолуудад мэдээллийн цахим дэлгэц байрлуулна “Улаанбаатар смарт карт” ХХК, “Жэй Си Дэко” ХХК-уудад нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны чиглэл, зогсоол болон үйлчилгээтэй холбоотой мэдээлэл бүхий цахим дэлгэцийг 5 цэгт /МУБИС баруун чиглэлд, Санктпетрбург, 120,  11-р байр, Саппоро/ байрлуулах талаар санал, байршлыг хүргүүлснээс гадна тус газраас эдгээр зогсоолуудыг цахилгаанаар хангах техникийн нөхцлийн холбогдох газраар гаргуулсан.

“Жей Си Деко” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран самбарыг байршуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн зогсоолуудыг өөрчлөн “Төв номын сан”, “Баруун 4 зам” /МҮЭСТО/, “Зүүн 4 зам”-ын автобусны зогсоолд тус тус цахим дэлгэцийг суурилуулсан. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн мэдээллийг гаргах ажил “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шалтгаалан зогсонги байдалтай байна.

 

 

 

 

36

36 Зорчигчдод хүргэх системийн /BIS/ нэг хэсэг болох гар утсанд зориулагдсан апликейшнийг бэлэн болгож, хэрэглэгчдэд хүргэнэ Нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн иргэдэд хүргэх зорилгоор “UB SMART BUS” андройд үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсан апликейшнийг ашиглалтад оруулсан.

Апликейшныг Android үйлдлийн системийн play store – с нийт 10000 хэрэглэгч татаж авсан бөгөөд татаж авсан хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч байна

 

40

 

37 2.2.12.6 Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхардлыг үе шаттайгаар бууруулах Ачаалал давхцал ихтэй автобусны зогсоолууд болон шаардлагтай  чиглэлүүдэд судалгаа хийж, нийтийн тээврийн чиглэлийн давхцал, хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах. 2015 оны шинэчилсэн төлөвлөлтөөр их, дунд багтаамжийн автобус, троллейбусны болон хот орчмын үндсэн 76 чиглэлд 920 тээврийн хэрэгсэл үүнээс 16 угсраа, 33 троллейбус, 871 их багтаамжийн автобус үйлчилж эхэлсэн

Шинэчилсэн төлөвлөлтөөр нийт чиглэлийн уртыг 483 км-ээр богиносгож Энхтайвны өргөн чөлөөгөөр давхцан явдаг чиглэлийн тоо 43 хувиар, тээврийн хэрэгслийн тоо  40 хувиар буурсан.

  • 2016 онд тодорхой ажил хийгдээгүй.
 

 

 

 

 

0

38 2.2.10. АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тусгай замын автобусны төслийг эхлүүлэх

 

2.2.10.1 Тусгай замын автобусны үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэх; Тусгай замын автобусны хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хүрээнд  шаардлагатай материал,  судалгаа мэдээллээр холбогдох байгууллагуудыг  ханган ажиллах v  Тусгай замын автобусны төслийн нэгжийн ажилтнууд /Төслийн менежер, худалдан авах ажиллагаа, гэрээний мэргэжилтэн, нягтлан бодогч, зээл төлөвлөлтийн мэргэжилтэн, Төслийнгүйцэтгэлийнменежментийнмэргэжилтэн/-ийн ажлын байрны зарыг 2016 оны 2 сарын 3-ны өдрийн Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан сонинд тавьсан. 2 дугаар сарын 17-ны өдөр материал хүлээн авах хугацаа дуусч нийт 28 хүний материал ирсэн. 2016 оны 2 сарын 23-ны өдөр төслийн нэгжид  ажиллах ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж ирүүлсэн материалтай танилцаж Төслийн менежер, нягтлан, зээл төлөвлөлтийн мэргэжилтэн нарыг сонгон шалгаруулсан.

v  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/154 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Азийн хөгжлийн банкны төслийн баг, судалгааны багуудын ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад холбогдох техникийн шийдлийг гаргаж хамтран ажиллах үүрэг бүхий техникийн ажлын хэсэг байгуулсан.

v  2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тус ажлын хэсэг АХБ-ны төслийн баг, “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8202 МОН болон “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багтай уулзалт хийж тусгай замын автобусны коридор сонголтын талаар ярилцсан.

v  2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр АХБ-ны төслийн баг, “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8202 МОН төслийн баг, “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн баг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийсэн.

 

 

 

36

39 Техник туслалцааны хүрээнд хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын Тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН зөвлөх багийг шаардлагатай мэдээллээр хангаж хамтран ажиллах v  2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Азийн хөгжлийн банкны  “Улаанбаатар хотын Тээврийн Чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багтай уулзалт хийж нийтийн тээврийн өнөөгийн байдал болон Тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах талаар ярилцсан.

v  АХБ-ны төслийн багтай хамтран 2016 оны 4 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг сайжруулж, ТЗА-ын системд шилжүүлэх нь” семинарыг холбогдох газруудыг оролцуулан зохион байгуулсан. Тус семинарт хамрагдсан мэргэжилтнүүдээс судалгааны асуулга авч 4 сарын 21-ний өдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багт хүргүүлсэн.

v  2016 оны 4 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багаас зохион байгуулсан “Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийн загварчлал” семинарт тус газрын хэлтсийн ТБТХ-н 5 мэргэжилтэн хамрагдсан.

v  2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн баг эцсийн тайлангаа тус газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулсан.

v  2016 оны 4 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багаас зохион байгуулсан Тээврийн загварчлал боловсруулах visum програмын сургалтанд тус газрын 5 мэргэжилтэн хамрагдсан.

v  АХБ-ны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багтай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Өрхийн зорчилтын судалгаа” хийх ажлын танилцуулгыг 2016 оны 4 сарын 28-ны өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.

Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН, “Төр хувийн хэвшлийн түншлэл” ТА-8995 МОН төслийн багуудыг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах ажлын хүрээнд холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

36

40  

 

2.2.11 Нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл, төлбөрийн цахим тасалбарын иж бүрэн систем нэвтрүүлэх

2.2.11.1 Цахим төлбөрийн картыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх, хэрэглээг нь иргэд, зорчигчдод мэдээлэх, таниулах, хэвшүүлэх; Төсөл хэрэгжүүлэгч талтай хамтран төлбөрийн  цахим картын хэрэглээг нийт зорчигчдын 70%-д хүргэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оны эхний хагас жилийн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээг 20 аж ахуйн нэгжтэй байгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-тай2016 оны 07 дугаар сарын 21ий өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ” -г тус тус байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК зэрэг байгууллагуудад өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу тус  газрын даргын  2016 оны А/22 дугаар тушаалаар холбогдох мэргэжлийн байгууллагуудыг төлөөллийг оролцуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн програм хангамжийг ашиглалтад хүлээн авах” ажлын хэсэг томилогдон ажиллаж, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд заагдсан програм хангамжуудын талаар дүгнэлт гарган, цаашид яаралтай хийж дуусгах ажлуудын талаар Улаанбаатар смарт карт ХХК-д албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/762 дугаар захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тээврийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  байгуулсан. Ажлын хэсэн нийт 6 удаа хуралдаж  асуудлуудыг хэлэлцсэн.

Ажлын хэсгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд санал боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж удирдлагын зөвлөлийн шийдвэр тэмдэглэлээр холбогдох газруудад үүрэг даалгавар өгөгдсөн.  /19 дэх заалтад дэлгэрэнгүй бий./

 

 

 

 

 

36

41 2.2.11.3 Зорчигч, иргэд болон нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудыг мэдээллээр шуурхай ханган ажиллах, өдөр тутмын тээврийн үйлчилгээг хянан зохицуулах нэгдсэн төв байгуулах Нийтийн тээврийн удирдлагын төвийн үйл ажиллагааг төсөл хэрэгжүүлэгчээс шүлжүүлэн авна. “Нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалт, цахим төлбөрийн нэгдсэн удирдлагын төв”-ийг Нийслэлийн төр захиргааны 4-р байрны 3-4 дүгээр давхарт байрлуулахаар шийдвэрлэж удирдлагын төвийн үйл ажиллагааны нээлтийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Газрын даргын 2016 оны А/02 дугаар тушаалаар Улаанбаатар смарт карт ХХК-ний нийтийн тээврийн удирдлагын төвийн үйл ажиллагааг шилжүүлэн авах ажлын хэсэг байгуулагдаж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс бэлтгэл ажлын ханган, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Удирдлагын төвийн үйл ажиллагааны журам”-ыг  баталж, тээвэр зохицуулагчдын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулан нийтийн тээврийн удирдлагын төвд ажиллуулж эхэлсэн.  

 

 

 

40

42 2.2.13 Нийтийн тээврийн хэрэгслийн хийн түлш түгээх станцын газрын асуудлыг шийдвэрлэж, тоог нэмэгдүүлэх 2.2.13.1 Хийн түлшний аюулгүйн ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хийн түлшний тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд тавих стандарт, нормыг сайжруулах; Эрх зүйн орчныг бүрдүүлэх, хийн түлшний тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд тогтмол ашиглагддаг стандарт, нормыг сайжруулах чиглэлээр санал боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх. Хийн түлшний аюулгүйн ажиллагааны зааврын төслийг бэлтгэн мэргэжлийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтарч саналыг нэгтгэн шинэчлэн боловсруулж тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/55 дугаар тушаалаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг баталж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтсон.

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шингэрүүлсэн шатдаг хий болон хосолсон түлшээр  ажилладаг тээврийн хэрэгсэлтэй Империал ХХК, ЦББ ХХК, Вит такси сервис ХХК, УБТТС ХХК, УБТ ХХК гранд такси, Элит ноён  такси ХХК, Си Ай Эм Эй Эн ХХК, Мөнх такси ХХК, Намдэмүн сервис ХХК зэрэг нийтийн таксийн үйлчилгээ эрхэлдэг 10 аж ахуйн нэгж, байгууллагын 12 удирдах болон инженер техникийн ажилчдад мэдээлэл хийж,  зааврыг  танилцуулсан.

 

 

40

 

43 2.2.20 Хот дотор ачаа тээврийн үйлчилгээ гүйцэтгэж байгаа ачааны зориулалттай тээврийн хэрэгслүүдийг ачааны даацын ангиллаар нь бүртгэл хяналтын тогтолцоонд оруулах, стандарт хэмжээг мөрдүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалтыг шат дараалан явуулах 2.2.20.1 Нийслэл хотод төрөлжсөн ачаа тээврийн терминал, логистик сүлжээ бий болгох чиглэлээр дотоодын зөвлөх компаниар судалгаа хийлгэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, судалгааг хийлгэх Нийслэл хотын нутаг дэвсгэрт  хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний логистик сүлжээг бий болгоход чиглэсэн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран  хийх. Санал боловсруулах “Туушин” ХХК 2006-2011 оны хооронд Улаанбаатар хотын логистик төлөвлөлтийн төсөл боловсруулсан. Уг төсөл болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Эмээлт,Налайх,  Хөшигтийн хөндийд ачааны  3 логистик төвүүдийг  барихаар төлөвлөсөн.

Нийслэл хотын нутаг дэвсгэрт хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг логистик тогтолцоогоор тээвэрлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар газрын даргын 2015 оны А/09 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс нийслэл хотод хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг логистик тогтолцоогоор тээвэрлэхэд гарах хүндрэл, ачаа тээвэрлэгч, тээвэрлүүлэгчдийн хоорондох харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх журмын төслийг боловсруулсан

Нийслэлийн нутаг дэвсгэрт хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг логистик тогтолцоогоор тээвэрлэх талаар судалгааны ажлууд хийгдсэн.

Журмыг боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хийсэн.Үүнд:

– Нийслэлийн нутаг дэвсгэрт хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж борлуулж буй үйлчилгээний цэгүүдийн талаар.

– Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл “ЕС” зөвшөөрлийг авч замын хөдөлгөөнд оролцохдоо тээвэрлэлтийн  тайланг ашиглан судалгаа хийсэн.

– Импортоор төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж байгаа аюултай ачааны төрөл, ачааны хэмжээг сүүлийн 3 жилийн байдлаар, нийслэл хотын нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэж байгаа ААНБ-уудын судалгааг хийсэн.

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүүлэх Монгол улсын логистикийн чадавхийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа төслийн багийн бүрэлдэхүүнтэй 2016.05.24-ны өдөр уулзсан. Төслийн баг Монгол улсын логистикийн чадавхийг дээшлүүлэхдээ  Хөшигийн хөндийд бүх төрлийн ачааны нэгдсэн логистик төв барихаар төлөвлөн,  шинээр тавьж байгаа төмөр замын ашиглалтыг дээшлүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулсан.

 

 

 

28

44 2.2.20.7 Тээврийн хэрэгслийг ачааны даацын ангиллаар нь ангилах, стандарт хэмжээг мөрдүүлэх чиглэлээр Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарт мэдээлэл, сургалтыг шат дараалан зохион байгуулах, ачаа тээвэрлэлттэй холбоотой стандартуудыг шинэчлэх, хяналт шалгалтыг тогтмол хийх Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа  ачааны автомашинуудад  холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.  “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамж”-ийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд  тогтмол хяналт тавин ажиллаж байна.2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд 08:00-17:00 цаг, 22:00-06:00 цаг, 18:00-02:00 цагуудын хооронд 05 дугаар сарын 30-ны өдрөөс 24 цагаар хяналт шалгалтыг био, шувуу, нисэхийн замд Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагын тээвэрлэлтэд Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч, ачаа тээврийн зохицуулалтын мэргэжилтэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хан уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн Техник, замын хяналт хариуцсан мэргэжилтэн, зохицуулагч нар  хамтарсан шалгалтыг хийсэн.

Шалгалтаар 2131 тээврийн хэрэгсэл шалгагдснаас “ЕС” зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 521, Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 6, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 215, нийт 742 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 7120000 төгрөгний арга хэмжээ тооцсон.

 

 

 

 

 

 

40

45 2.2.6 Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бий болгох замаар “үйлчилгээ-оношлогоо-хяналтын” нэгдсэн системийг  бүрдүүлэх 2.2.6.4 Авто үйлчилгээний байгууллагын мэдээллийн сангийн программ хангамж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан холбогдох ажлыг хийх; Авто үйлчилгээний байгууллагын мэдээллийн сангийн программыг ашиглалтанд оруулах Автотээврийн үндэсний төв дээр автотээврийн хөдөлгөөний  хяналтын төв бий болж, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангийн програм боловсруулагдаж байгаатай холбогдуулан Зам, тээврийн яамны авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй хамтран програмын үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчлөх саналыг оруулсан.Үүнд:

  1. Авто үйлчилгээний байгууллагын мэдээлэл
  2. Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн мэдээлэл
  3. Авто үйлчилгээний байгууллагын барилга байгууламжийн талаархи мэдээлэл
  4. Авто сэлбэг, шатах тослох материалын худалдаа эрхлэгчдийн мэдээлэл
  5. Салбарын хүний нөөцийн мэдээлэл
  6. Автотээврийн хэрэгсэл засвар, техникийн үйлчилгээнд орсон мэдээлэл
  7. Иргэд мэдээллийн сангаас харж болох мэдээлэл гэсэн 7 төрлөөр үзүүлэлтүүдийг санал болгон хүргүүлсэн.

2014 он, 2015 он, 2016 онуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай /НМХГ, НОБГ/ хамтарсан шалгалтанд хамрагдсан Авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нэгтгэн гаргасан.

 

 

 

 

 

 

36

46 2.2.6.5 Авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн шалгалт хийх, ангилал тогтоох, үйлчилгээний жишиг үнэ тарифыг боловсруулах, чанарын баталгаа өгдөг тогтолцоог бий болгох Авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Стандартчилал хэмжил зүйн газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн 9-н дүүргийн худалдаа, үйчилгээний хэлтэс, дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга нар болон авто үйлчилгээний мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар Нийслэлийн Тээврийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ны өдөр А/47 дугаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг хэрэгжүүлэх тухай тушаал гарсантай холбогдуулан хамтран ажиллах талаар санал солилцсон.НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 5.3 дах заалтыг хэрэгжүүлэн ажиллахын тулд Нийслэлийн Тээврийн газрын даргын 2015 оны А/47 тушаалаар Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ажил үйлчилгээнд  ”Авто үйлчилгээ.Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5025:2010, ”Автомашины угаалгын үйлчилгээ.Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 улсын стандартын хэрэгжилтийг шалгаж, дүгнэн дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-д гэрээ байгуулах саналын хуудас хүргүүлэн ажилласан.

2016 онд “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө гаргаж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын төслийн 5 заалтанд нэмэлт оруулан өөрчлөх санал өгсөн.

 

 

36

ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ ОНОО        33,0

 

 

 

 

 

 

 

ХОЁР.НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Д/Д  

Гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ,   тэдгээрийн шалгуурүзүүлэлт                                                                (тоо, чанар, хугацаа,  хүрэх  үр дүн)   бүрээр хүрэх түвшин

 

Жинхэнэ гүйцэтгэл

(тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур

үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн нийт арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ
47 1.1. Тээврийн салбарын бодлогын болон хууль, эрх зүйн актуудыг боловсруулах, шинэчлэх Автотээврийн тухай хууль түүнтэй нийцүүлэн боловсруулж байгаа дүрэм, журам, стандартуудад саналаа оруулах Автотээврийн тухай хууль түүнтэй нийцүүлэн боловсруулж байгаа дүрэм, журам, стандартуудад саналаа хүргүүлж ажилласан. Үүнд:

  • Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн шинэчлэн боловсруулсан төсөл
  • “Автотээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний  дөрөв дэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Жолоочийн ажил, амралтын дэглэм, түүнийг мөрдөх журам”-ын төсөл
  • Аюултай ачаа. Ангилал.Техникийн ерөнхий шаардлага MNS4978:2000 стандарт
  • Стандарт Хэмжилзүйн үндэсний төвд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/183 дугаар албан бичгээр тээврийн салбарт мөрдөгдөх  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011, “Автотээврийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2010,”Нийтийн тээвэр. Замналын зогсоол. Ангилал. Техникийн шаардлага”  MNS 5879:2012 стандартуудад өөрчлөлт, шинэчлэлт оруулах талаар саналаа  хүргүүлснээр “Тээврийн салбарт мөрдөгдөх” стандартуудын төлөвлөгөөнд тусгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системтэй холбоотой олон улсын стандартыг орчуулж, үндэсний стандарт болгож батлуулах ажлын хэсэг байгууллагдсанаар  MNS ISO IEC 14443:1-4 бүлэг стандарт “Таних карт- Бичил схемтэй зайнаас унших картууд-Богино зайнаас уншигддаг картууд”-ыг Харилцаа Холбооны Зохицуулах хорооны ШУТЗөвлөлийн хуралд хэлэлцэгдэн  СХЗГ-ын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний Зөвлөлийн хурлаар батлагдсан.

2016 онд Олон улсын стандартчлалын байгууллагын стандартаас орчуулан Автотээврийн салбарт шинээр 21 стандарт батлагдсан. Үүнд  ISO-гийн 12 стандарт, GOST-ийн 5 стандарт, MNS-ийн 4 стандарт батлагдан гарсан байна.

 

 

 

 

21

48 1.2 Нийтийн тээврээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зорчих тухай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж үйлчилгээний хөлс төлөлтийг боловсронгуй болгох Цагдаагийн алба хаагчдын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих холбогдох дүрэм журмыг боловсруулах, холбогдох газарт танилцуулах Цагдаагийн албан хаагчдад карт олгох журам батлуулж НИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар “Цагдаагийн албан хаагчдад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” олгох, ашиглах журмын төслийг боловсруулан НЗДТГ-т саналаа хүргүүлсэн.  Уг журмын төсөлд холбогдох санал өгч, өмнөх жилүүдийн нөхөн олговрын хэмжээ, танилцуулгыг  гарган өгсөн.  

 

30

49 1.2.2 Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх болон ашиглахтай холбогдсон дүрэм, журмыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/124 дугаар тушаалаар “Удирдлага, мэдээллийн систем /bus management system/-ээр нийтийн тээврийн үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ыг баталж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаар тушаалаар мөрдөх хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр шинэчлэн тогтоосон.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-д Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогын хэмжээнд цахим төлбөрийн системээр хийгдсэн төлбөрийн хэмжээг 70 хувьд хүргэх, энэ зорилттой холбогдуулан зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх талаар өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Улаанбаатар смарт карт ХХК-ны зүгээс картжуулах аян, нийтийн тээврийн u-money картыг банкны төлбөрийн карттай уялдуулах талаар тодорхой ажлууд зохион байгуулсан.

НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүдийн хамтарсан уулзалтаас дээрх гэрээний төслийг 2 талт байдлаар боловсруулахаар чиглэл авсан.  Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оны эхний хагас жилийн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээг 20 аж ахуйн нэгжтэй байгуулсан.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-тай “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ”,  07 дугаар сарын 22-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулсан.

2016 онд Олон улсын стандартчлалын байгууллагын стандартаас орчуулан Автотээврийн салбарт шинээр 21 стандарт батлагдсан. Үүнд  ISO-гийн 12 стандарт, GOST-ийн 5 стандарт, MNS-ийн 4 стандарт батлагдан гарсан байна.

Тус газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Удирдлага, мэдээллийн систем /bus management system/-ээр нийтийн тээврийн үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын нэгдүгээр хавсралтаар батлагдсан удирдлага, мэдээллийн систем /bms/-ээр ажлын гүйцэтгэл тооцох програм хангамжийн ажиллах зарчмын 2, 3, 4, 5, 6, 7, 11, 26 дугаар заалтуудыг мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01 -ний өдөр хүртэл хойшлуулан, цаашид дээрх журмын холбогдох заалтуудыг нийтийн тээврийн үндсэн чиглэлийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-тай байгуулах гэрээнд тусгахаар шийдвэрлэж газрын даргын 10 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр тушаал гарсан. Мөн тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг динамик байдлаар төлөвлөх програм хангамжийн хөгжүүлэлийг хийж дуусгах ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 25 –ны өдрийн дотор гүйцэтгэж, програм хангамжийг туршин, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулахыг холбогдох хэлтсүүд, Улаанбаатар смарт карт ХХК-д үүрэг болгосон.

 

 

 

 

 

30

50 1.3.5. Автотээврийн салбарын үйлчилгээний талаарх олон улсын /ISO/ стандартыг жилд 5-аас доошгүйг өөрийн орны ашиглалтын онцлог нөхцөл байдалд тохируулан нутагшуулах Олон улсын стандартчлалын байгууллагын /ISO/ гаргасан цахим төлбөртэй холбоотой /ISO IEC 14443:1-4 хэсэг багц стандартыг СХЗГазраар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган тээврийн салбарын хэмжээнд мөрдүүлэх. Стандарт Хэмжилзүйн үндэсний төвд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/183 дугаар албан бичгээр тээврийн салбарт мөрдөгдөх  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ.Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011, “Автотээврийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2010,”Нийтийн тээвэр. Замналын зогсоол. Ангилал. Техникийн шаардлага”  MNS 5879:2012 стандартуудад өөрчлөлт, шинэчлэлт оруулах талаар саналаа  хүргүүлснээр “Тээврийн салбарт мөрдөгдөх” стандартуудын төлөвлөгөөнд тусгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системтэй холбоотой олон улсын стандартыг орчуулж, үндэсний стандарт болгож батлуулах ажлын хэсэг байгууллагдсанаар  MNS ISO IEC 14443:1-4 бүлэг стандарт “Таних карт- Бичил схемтэй зайнаас унших картууд-Богино зайнаас уншигддаг картууд”-ыг доктор профессор Т.Халтар орчуулан, мэргэжлийн шинжээчийн шүүмж дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер Б.Отгонбаяр хийж Харилцаа Холбооны Зохицуулах хорооны ШУТЗөвлөлийн хуралд хэлэлцэгдэн  СХЗГ-ын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний Зөвлөлийн хурлаар батлагдсан.

2016 онд Олон улсын стандартчлалын байгууллагын стандартаас орчуулан Автотээврийн салбарт шинээр 21 стандарт батлагдсан. Үүнд  ISO-гийн 12 стандарт, GOST-ийн 5 стандарт, MNS-ийн 4 стандарт батлагдан гарсан байна.

Авто тээврийн хэрэгсэл, Нийтийн тээврийн автобусны жолоочийн ажлын байранд тавигдах эргономикийн шаардлага 1-р хэсэг. Ерөнхий тодорхойлолт, үндсэн шаардлага MNS ISO:16121-1:2016,

Авто тээврийн хэрэгсэл, Нийтийн тээврийн автобусны жолоочийн ажлын байранд тавигдах эргономикийн шаардлага 4-р хэсэг. Жолоочийн бүхээгийн орчин. MNS ISO:16121-4:2016,

Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт. MNS ISO 6593:2016.

Авто тээврийн салбарын ажилчдын ажил мэргэжилийн стандарт MNS ISO 6595:2016  дээрх стандартуудыг  нийтийн зорчигч тээврийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

30

51 2.2. Автотээврийн хэрэгслийг мэргэшсэн жолоочоор

хангах

2.2.1. Эхний ээлжинд нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг мэргэшсэн ээлжийн жолоочоор хангах талаар холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол сургалт зохион байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 05 дүгээр сарын 07–ны өдрийн 161/229 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн  жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын  мэргэжил олгох, ур чадвар эзэмшүүлэх, давтансургах, мэргэшүүлэх төлбөртэй сургалтыг“Зорчигч тээврийн нэгтгэл”- ийн сургалтын төвд тогтмол   явуулж байна.

“Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨУҮГ-ын  сургалтын төвийн  “Д” ба “Д” мэргэшсэн жолоочийн сургалтанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 6 аж ахуйн нэгж байгууллагын  65 жолоочийг хамруулсан. Үүнд: “ДЮЦ”ХХК, “Автотерминал”ХХК, “Эрдэмтранс”ХХК,  “СайханИрээдүй”ХХК, “Авто-Өртөө”ХХК, “Сутайнбуянт”ХХК –ийн жолооч нар мэргэшсэн жолоочийн сургалтанд хамрагдан мэргэшсэн ээлжийн жолоочоор хангагдсан.

2015-2016 оны хөдөлмөр эрхлэлтийн сан эх үүсвэргүй болсон.

Нийтийн тээврийн  салбарт “Д” болон “В” ангиллын мэргэшсэн жолооч бэлтгэх, давтан сургалтанд  хамруулах сургалт явуулах сургалтын танхим байгуулах төсөл боловсруулсан.

 

 

15

52 2.3. Салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх 2.3.1. Автотээврийн салбарын инженер, техникийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургаж, дадлагажуулах, метро, тусгай замын автобус болон шинээр нэвтрэх бусад тээврийн хэрэгслүүдийн техникийн ашиглалт, үйлчилгээний мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх; Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багийн2016 оны 4-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулсан “Тээврийн эрэлтийн загварчлалын үндсэн ойлголт” сэдэвт сургалтад мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Ш.Оюумаа, О.Хонгорзул, Ч.Ариунтуяа, Н.Отгончимэг; 2016 оны 4 сарын 25-29 өдрүүдэд зохион байгуулсан  “Зам тээврийн системийг PTV VISIUM програм дээр хэрхэн загварчлах” суурь мэдлэг олгох сургалтад мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Ш.Оюумаа, О.Хонгорзул, Н.Отгончимэг, С.Цэцэгмаа нар тус тус хамрагдаж гэрчилгээ авсан;

Дэлхийн банкны Улаанбаатар хотын тогтвортой тээвэр, техник туслалцааны хүрээнд Улаанбаатар хотын удирдлага мэдээллийн системд үнэлгээ хийсэн иж бүрэн тайланг хэлэлцэх, мөн нийтийн тээврийн төлөвлөлт, үйлчилгээний чанар байдлыг сайжруулах талаар мэдлэг олгох сургалтад хамрагдсан.

 

 

 

 

 

15

53 2.3.2. Авто үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжилтэй ажилтны судалгааг гаргаж, мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах; Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага болон инженер техникийн албан хаагчдын хүрээнд “Ачаа тээврийн үйлчилгээг сайжруулах, техникийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах” сэдэвт сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд ЗЦГ, НМХГ, Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-тай  хамтран зохион байгуулсан. Сургалтаар Автотээврийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Даатгалын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, АСЕМ-ийн уулзалттай холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэргэжил арга зүйн зөвлөлгөөг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд өгч 44 аж ахуйн нэгж, байгууллагын 56 удирдлага болон инженер техникийн албан хаагчид хамрагдсан.

2016 оны 05 сарын 30-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн их танхимд ЗТЯ, НМХГ, НОБГ, УСУГ, Нийслэл болон дүүргүүдийн ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, автомашин угаалгын үйлчилгээнд мөрдөгдөх стандартууд, дэвшилтэд техник технологийг нэврүүлэхтэй холбогдолтой мэдээллийг өгөх, хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэргэжил арга зүйн зөвлөлгөөг өгч авто үйлчилгээнд тавигдах шаардлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага, автомашин угаалгын газруудын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд танилцуулга хийж санал солилцсон.  Сургалтанд авто машины угаалгын үйлчилгээ эрхлэгч 36 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага болон инженер техникийн албан хаагчид оролцсон.

 

 

 

21

54 3.5. Таксийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх 3.5.1 Улаанбаатар хотын таксийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахын зэрэгцээ хууль бус такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх 2016 онд такси үйлчилгээний Мөнх такси ХХК, Тэбэ сервис ХХК, УБТТС ХХК, Элит ноён такси, Си Ай Эм Эй Эн ХХК, ЦББ ХХК, УБТ ХХК, Намдэмүн сервис ХХК, Дан соёмбо ХХК, Вип такси сервис ХХК нийт 10 аж ахуйн нэгж, байгууллага 197 таксигаар парк шинэчлэлт, паркийн нөхөн хангалт хийсэн.

Тус газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн асуудал хариуцсан дэд дарга нарын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баталсан таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамжийн дагуу  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт таксийн үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

Мөн хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж байсан Мойл Вид Смайл ХХК /HELP/, Ski taxi, ITaxi болон авто замын зогсохыг хориглосон газар болон чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр дараалал үүсгэн зогсож байгаа суудлын авто машинуудын жолооч нарт шалгалт хийж, хариуцлага тооцсон. Хууль  бусаар  тээврийн үйлчилгээ  эрхэлж  байсан 24750 тээврийн хэрэгсэл шалгалтанд хамрагдаж 6283 жолоочид Авто тээврийн тухай хуулийн дагуу 77.257.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Хууль бусаар таксийн үйлчилгээ эрхэлж байсан хувийн суудлын автомашинтай иргэдээс симфор 6, фокус /жижиг симфор/ 2-ыг хурааж, байрлуулсан наалт, шоо 10-ыг хуулуулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан.

 

 

 

 

 

21

55 4.1.4. Улаанбаатар хотын хүн амын суурьшил, авто замын сүлжээний өөрчлөлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн төрөл болон чиглэлийг оновчтой төлөвлөж, үйлчилгээг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллах; Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд хийгдэх шаардлагатай сэлгэн суултын зогсоолуудыг Юнескогийн гудамж, Намъяанжугийн гудамж, Олимпийн гудамжинд байгуулах талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн тэмдэгжүүлэх. Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд хийгдэх шаардлагатай Юнескогийн гудамж, Намъяанжугийн гудамж, Олимпийн гудамжинд зогсоол байгуулах асуудлаар танилцуулга бэлтгэж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах  ажлын хэсэг”-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралд танилцуулсан.

Хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Замын цагдаагийн газар, нийслэлийн Авто замын газрын холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь очиж судлан үзэж Намъяанжугийн гудамжны “Шөнийн зах”-ын дэргэд зогсоол гаргах асуудал шийдэгдэж замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад оруулан ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангуулсан.

Юнескогийн гудамж дахь Шинэ үе сургууль урд, хойд зогсоол, Олимпийн гудамж дахь Эрүүл мэнд спортын яам зогсоолыг байгуулахыг Замын цагдаагийн газраас зөвшөөрөхгүй байгаа тул зогсоолын нэр байршлыг шинэчилж тогтоосон тус газрын даргын А/25 дугаар тушаалд дээрх гудамж замыг дайран өнгөрдөг чиглэлүүдийн зураглалд зогсоолуудыг оруулан батлуулсан. Мөн Ганц худгийн зам дахь Завсарын зогсоол, Тээврийн товчооны зогсоолыг тэмдэгжүүлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ажилласан.

 

 

 

 

 

 

21

56 5.1.1. Тээврийн үйлчилгээний үнэ тарифийг эдийн засгийн үр ашгийн зарчим, дотоодын нөхцөл байдалтай уялдуулан бодит зардал дээр үндэслэн шинэчлэн тогтоох холбогдох тооцоо судалгаанд оролцох Аж ахуйн нэгж, байгууллагуудын 2015 оны жилийн эцсийн эдийн засгийн үзүүлэлтийг нэгтгэн, нэг зорчигч тээвэрлэх орлого, зардлын холбогдох тооцоо судалгааг гаргаж Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах ААНБ-уудын ирүүлсэн тайлангаар 2015 онд 111.6 тэрбум төгрөгийн орлоготой, 116.3 тэрбум төгрөгийн зардалтай, 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Нэг зорчигч тутмаас 502 төгрөгийн орлого олж, 523 төгрөгийн зардал гарган ажилласан байна.

Холбогдох мэдээллийг удирдлагуудад танилцуулсан.

 

 

 

27

57 6.2  Хэвлэл мэдээллээр олон нийттэй  харилцах стартегийг шинэ түвшинд  хүргэх. Нийслэлчүүдийн нийтийн тээврээр зорчих соёлыг дээшлүүлэх. “Мэдээллийн студи” байгуулах ажлын  эхлэлийг тавьж, “Уулзалтын өрөөнд аудио төхөөрөмж, камер байрлуулах асуудлыг шийдвэрлэх. Уулзалтын өрөөнд аудио төхөөрөмж, камер байрлуулах хөрөнгийн тооцоог гарган төсвийн тодотголоор оруулсан боловч асуудал шийдэгдээгүй  

 

0

ГАЗРЫН ДҮРМИЙН ХҮРЭЭНД  ХЭЛТСҮҮДЭЭС ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД:
Дүрмийн заалт Хэрэгжүүлэх арга хэмжээ Хэрэгжилт Биелэлт
58 2.5. Нийслэлийн Тээврийн газар нь өдөр тутмын үйл ажиллагаагаа  холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, жил, улирлын ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, албан хаагчдын  ажлын байрны тодорхойлолтын дагуу явуулна. Байгууллагын бүтэц орон тоог хянаж, санал гаргах. Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэх. Байгууллагын болон хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны   төлөвлөгөө боловсруулан батлуулах,  үр дүнгийн гэрээг байгуулах. Албан хаагчдын  ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулах Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах “Үр дүнгийн гэрээ”-г  2016 оны 1 дүгээр сарын 25-нд батлуулсан. 2016 оныүр дүнгийн гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг 106 зүйлтэйгээр  боловсруулсан.

Төсвийн шууд захирагч 6 хэлтэс, 61 төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд хийх ажил, хоног хугацаа, хүн өдрийг тодорхой тусгасан. Хэлтсүүдийн жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж хэлсийн даргын үр дүнгийн гэрээний хавсралт болгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолоор тус газар нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагаар  нийслэл хотын доторх болон хот орчмын ачаа, зорчигч тээвэр, авто үйлчилгээг хариуцан авто тээврийн талаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дүгээр сарын 31-ны өдрийн A/635 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын  бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.

Тусгазрыг Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар удирдлага-4, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс- 26, Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтэс- 10, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс-11, Тээврийн логисткийн хэлтэс- 8, Тээврийн хяналтын  хэлтэс- 25, Техникийн үзлэг, оношлогооны төв 4 нийт  6 нэгж, хэлтэс, 88 албан хаагч, гэрээт 2, бүгд 90 орон тоотой ажиллахаар шийдвэрлэсний дагуу газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/76 дугаар тушаалаар орон тоо, бүтцийг шинэчлэн батласан. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна.

 

 

 

 

30

59 2.7. Нийслэлийн Тээврийн газрын дарга нь  холбогдох хууль, тогтоомжоор олгосон бүрэн эрх болон Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор тушаал гаргаж, дүрэм, журам, бусад шийдвэрийг баталгаажуулан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалаар дүрэм, журам, бусад шийдвэрийг баталгаажуулан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана. Тайлант хугацаанд газрын даргын “А” тушаал 84, “Б” тушаал 179 нийт  263 тушаал гарсан. Үүнд: Комисс, ажлын хэсэг, үнэлгээний хороо, төслийн менежер томилох тухай 16, НТҮ-ний маршрут, чиглэл, зогсоолтой холбоотой 24, зохион байгуулалтын болон хяналт шалгалтын  арга хэмжээ 20, журам батлах тухай 9, хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай 1, төрийн албан хаагчийн  албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай 1, сургалт  зохион байгуулах тухай 3,  бусад 2, төрийн байгууллагын орон нутгийн өмчийн үзлэг тооллого зохион байгуулах тухай 1, тушаал хүчингүй болгох болгох 1, техникийн хяналтын үзлэг явуулах тухай  – 2, хөрөнгө зарцуулах тухай-3, бүтэц орон тоо батлах тухай -1, оршуулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай -1  тус тус батлагдсан байна.

2016 онд хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой 179  тушаалын төсөл боловсруулж баталгаажуулсан байна. Тайлангийн хугацаанд ажилд томилсон 33, ажлаас чөлөөлсөн-59, ажил, албан тушаал өөрчлөгдсөн -16, хавсрах, орон гүйцэтгэх -4, чөлөө тэтгэмж авсан  33, шагнал  -1, цалинтай холбоотой -20, үйл ажиллагаатай холбоотой -3, томилолт -4, ахмадын бүртгэлтэтгэмж- 5,  сахилгын шийтгэл ноогдуулсан-1 тушаал тус тус гарсан байна.

 

 

 

30

60 2.9 Нийслэлийн Тээврийн газар нь эд хөрөнгийн эрхийн байдлаар төсөвт байгууллага байх бөгөөд төсвөөс хуваарилсан  хөрөнгийг зохих  хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна Байгууллагын 2016 оны баталсан төсөв болох 1.9 тэрбум төгрөгийг хууль тогтоомжийн дагуу зардлын ангиллаар захиран зарцуулж, хяналт  тавьж  ажиллана. НИТХурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/33 дугаар тогтоолоор тус газрын 2016 оны төсвийг 1.885.257,7 мянган төгрөгөөр , 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4/09 тогтоолоор төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан нийт 1.717.973,2 мянган төгрөг болгон баталсан.

Үндсэн үйл ажиллагааны батлагдсан төсөв болох 1,717,973.2 мянган төгрөгөөс 1,653,629.0 мянган төгрөгийг хууль тогтоомжийн дагуу зардлын ангиар захиран зарцуулсан. Баталсан төсвийг 3.8 хувь буюу 64,344.20 мянган төгрөгөөр хэмнэсэн.

Үндсэн үйл ажиллагааны орлого нийт 806.9 сая төгрөг төвлөрснөөс түр зөвшөөрлийн орлого 496.9 сая төгрөг, ТҮЦ машины орлого 305.8 сая төгрөг, зорчих тасалбар замын хуудасны орлого 4.2 сая төгрөг, Туслах үйл ажиллагааны орлого 149.9 сая төгрөг төвлөрүүлж  12 сарын 15-ны байдлаар нийт  956.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.   Үүнээс: Үндсэн үйл ажиллагааны орлого 153.9 сая төгрөгөөр буюу 16.1 хувиар дутуу төвлөрүүлэгдэж, Туслах үйл ажиллагааны орлого 21.9 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны орлого 1,088,872,000.00 төгрөг төвлөрүүлэхээс 1,008,540,529.34 төгрөг буюу 92,6  хувиар гүйцэтгэсэн.

2016 онд ХБГ-ээр 124 ажилтанд 1.187.748,4 мянган төгрөгийн цалинг олгохоор тооцсон. Үүнээс үндсэн цалингаас 830.440,4 мянган төгрөг, нэмэгдэл цалингаас 247.986,0 мянган төгрөг, гэрээт ажилтнуудын цалингаас 18.391,7 мянган төгрөг, унаа хоолны хөнгөлөлтөөс 90.930,3 мянган төгрөгийг тус тус тооцон гаргасан.

1-12 дугаар сард нийт 10.690,9 мянган төгрөг харилцах данснаас кассанд татан авч зарцуулсан. Үүнээс 2,9 сая төгрөгийг жижиг мөнгөн сангаар кассанд татан авсан ба 556,4 мянган төгрөгийг бичиг хэргийн зүйл авахад, 130.0 мянган төгрөгийг сэлбэг авахад, 68,8 мянган төгрөгийг шуудан холбооны төлбөрт, 148,9 мянган төгрөгийг урсгал засварт, 1.095,9 мянган төгрөгийг бараа үйлчилгээний зардалд тус тус зарцуулж тайланг гаргасан. Мөн чекээр кассанд 8,690,9 мянган төгрөг татан авч нэг удаагийн буцалтгүй тэтгэмжид 8.290,9 мянган төгрөг, 400,0 мянган төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулсан.

Тайлант жилд 48 ажилтанд нийгмийн хамгааллын чиглэлээр 9.860,8 мянган төгрөгийн тэтгэмжийг бодож олгосон. Дээрхи тэтгэмжийн 7.754,9 мянган төгрөгийг 4 ажилтанд жирэмсний тэтгэмжид, 1 ажилтны ар гэрт 1.000,0 мянган төгрөгийн оршуулгын тэтгэмж, 43 ажилтанд хөдөлмөрийн чадвар түр алдсанд 1.105,9 мянган төгрөгийг тус тус бодож олгосон. Нийт тэтгэмжүүдийн 711,3 мянган төгрөгийг нэмэгдэл цалингийн зардлаас гаргаж журналын бичилтийг хийсэн бол 9.149,5 мянган төгрөгийг ЧД-ийн НДХэлтсээр хянуулж өөрийн дансанд төвлөрүүлж олгосон.

ХБГүйцэтгэлээр тайлант хугацаанд 24 автотээврийн хяналтын улсын байцаагч шугам замд ажиллаж 116.864,4 мянган төгрөгийн зөрчлийг торгууль, шийтгэврээр ногдуулж төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс торгуулийн хуудсаар 10.860,0 мянган төгрөг, шийтгэврийн хуудсаар 106.004,4 мянган төгрөгийг тус тус ногдуулсан байна.

Байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж буй 10 автомашин 2016 онд нийт 122303 км гүйлт явж, 34.5 сая төгрөгийн шатахуун зарцуулсан.

Маягт хэвлүүлэх зардалд 45,8 сая төгрөг  төсөвлөснөөсторгууль шийтгэврийн маягт авахад 0.8 сая төгрөг, замын хуудасны үнэ 1.8 сая төгрөг, түр зөвшөөрлийн төлбөрт 10.1 сая төгрөг, бусад зардалд 16.4 сая төгрөгийн захиалгыг зохих хэвлэлийн компанид өгч ажиллав.

Зорчих тасалбар замын хуудасны сарын борлуултанд хяналт тавьснаар 4.2 сая төгрөгийн зорчих тасалбар замын хуудсыг аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулснаар 2016 онд төлөвлөгөөг 60 хувиар биелүүлж, холбогдох газруудтай тооцоо нийлж ажилласан.

2016 оны төсвийн хуваарьт  маягт хэвлүүлэх зардлаас 58,3 сая төгрөгийг түрээсийн зардалд 15,1 сая төгрөг, ном хэвлэлийн зардалд 3,0 сая төгрөг, нормативт зардалд 15,0 сая төгрөг, эд хогшил урсгал засварын зардалд 25,1 сая төгрөгийг өөрчлөлт оруулан  хуваарь хүргүүлэн  Эдгээр зардлыг тусгаж 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ хуваарийн дагуу санхүүжигдэж байна.

2016 онд НӨХГазрын 2016 оны 6/2712 албан зөвшөөрлийн дагуу бичиг  хэргийн ажилтанд процессор дагалдах хэрэгслийн хамт 1,229,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийгдсэн. Мөн НӨХГазрын 2016 6/4832 дугаартай хөрөнгийн худалдан авалт хийх зөвшөөрлийн дагуу 3-н үйлдэлт хувилагч 1ш*1,034,000.00 төгрөг, хувилагч 1ш*2,865,000.00 төгрөг, татагчтай скайнер 1ш*872,900.00 төгрөгөөр буюу нийт 6,000,900.00 төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийсэн.

НТГ-ын даргын 2016 оны 5 сарын 3-ны А/33 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулан, эргэлтийн хөрөнгийг тоолж ашиглалтын хугацаа дууссан 8.3 сая төгрөгийн хангамжийн материал, хүчингүй болсон 26.2 сая төгрөгийн үнэт цаас, хугацаа дууссан 13.9 сая төгрөгийн нормын хувцсыг актлах саналыг Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэн нийт 48.3 сая төгрөгийн бараа материалыг акталж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн газрын даргын тушаалаар Техникийн болон өмч хамгаалах комиссын гишүүд устгалд оруулав.

 

 

30

61 3.1.1.Нийтийн тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнах; Нийтийн тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, Нийтийн тээврийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах биелэлтийн явц, үр дүн, хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг цаг хугацаанд нь гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн.  

 

30

62 3.1.3. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрх зүйн баримт бичгүүдийг  боловсронгуй болгох талаар санал, төсөл боловсруулах, тулгамдсан асуудлыг судалж холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх; Шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай стандарт, дүрэм журмыг боловсруулахад саналаа тусгуулж ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийн 1.1.5 дахь заалтын дагуу “Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг нээх, хаах, хуваарилах, үйлчилгээг зохион байгуулах журам”, Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын маршрут төлөвлөлт, хуваарилалтын шийдвэр гаргах ажиллагааг олон талын оролцоотой, ил тод болгох “Ажлын хэсгийн ажиллах журам”-ыг тус тус боловсруулан хэлтсийн дарга нар болон орлогч даргаас өгсөн саналыг тусган тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаалаар баталж, мөрдөн ажиллаж байна.

Стандарт Хэмжилзүйн үндэсний төвд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/183 дугаар албан бичгээр тээврийн салбарт мөрдөгдөх  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ.Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011, “Автотээврийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2010,”Нийтийн тээвэр. Замналын зогсоол. Ангилал. Техникийн шаардлага”  MNS 5879:2012 стандартуудад өөрчлөлт, шинэчлэлт оруулах талаар саналаа  хүргүүлснээр “Тээврийн салбарт мөрдөгдөх” стандартуудын төлөвлөгөөнд тусгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системтэй холбоотой олон улсын стандартыг орчуулж, үндэсний стандарт болгож батлуулах ажлын хэсэг байгууллагдсанаар  MNS ISO IEC 14443:1-4 бүлэг стандарт “Таних карт- Бичил схемтэй зайнаас унших картууд-Богино зайнаас уншигддаг картууд”-ыг доктор профессор Т.Халтар орчуулан, мэргэжлийн шинжээчийн шүүмж дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер Б.Отгонбаяр хийж Харилцаа Холбооны Зохицуулах хорооны ШУТЗөвлөлийн хуралд хэлэлцэгдэн  СХЗГ-ын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний Зөвлөлийн хурлаар батлагдсан.

2016 онд Олон улсын стандартчлалын байгууллагын стандартаас орчуулан Автотээврийн салбарт шинээр 21 стандарт батлагдсан. Үүнд  ISO-гийн 12 стандарт, GOST-ийн 5 стандарт, MNS-ийн 4 стандарт батлагдан гарсан байна.

 

 

 

 

30

63 3.2.1. Ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнах; Ачааны автомашинд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгох; Нийслэлийн гудам замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах “В”, “С”, “СЕ”  түр  зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага,иргэдэд олгох ажлыг тус байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төв олгож, 2016 оны  12 сарын 13-ны өдрийн байдлаар В ангилал 690, С ангилал 3226, СЕ ангилал 615 ширхэг зөвшөөрөл олгож, 487.824.500 төгрөгийн орлого төрийн сан банканд төвлөрүүлсэн.

Нийслэлд ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж байгаа ААНБ, иргэдийн ачааны автомашинд нийслэлийн  гудамж, замд ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий “ЕС” зөвшөөрлийг  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар  В ангилал 12258, С ангилал 10733, Е ангилал 1330 ширхэг олгож төрийн сан банканд 310,175,000 төгрөг байршуулсан.

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ачааны автомашины зөвшөөрлийн нийт орлого 797,999,500 төгрөг  байна.

 

 

 

 

30

64 3.2.3 Ачаа тээврийн салбарт аюултай, технологийн болон тусгай ачаа тээврийн зохицуулалтыг төлөвлөж хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах; Улаанбаатар хотын доторх болон хот орчмын хүнсний болон технологийн тээвэр эрхлэгчдийн үйл ажиллагааны дүрэм журам, стандартыг мөрдүүлэх, хяналт тавих ажил үүргийг сайжруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах; Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/469 дугаар захирамжийн “1.3. Хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгайлсан зөвшөөрөл олгох”  гэсэн заалт, Нийслэлийн Тээврийн газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны А/55 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд АТХУБайцаагчийн гаргасан дүгнэлтэнд үндэслэн 2016 онд байдлаар сүү, талх тээвэрлэдэг 10 аж ахуй нэгж байгууллагын стандартын шаардлага хангасан 160 тээврийн хэрэгсэлд  “Тусгай зөвшөөрөл” олгож ажилласан.

Тээврийн хэрэгслийгачааны даацын ангиллаар нь ангилах, стандарт хэмжээг мөрдүүлэх чиглэлээр Автотээврийн хяналтын улсын байцаагч нарт мэдээлэл, сургалтыг шат дараалан зохион байгуулж, ачаа тээвэрлэлттэй холбоотой стандартууд болон хууль, дүрэм, журмын талаар таниулах сурталчилгаа хийж холбогдох байгууллагуудтай хамтарсан удирдамж боловсруулан хяналт, шалгалтын ажлыг хийсэн. “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамж”-ийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх  нийслэлийн нутаг дэвсгэрт шалгалт зохион байгуулсан.

Мэргэжлийн байгууллагуудтай хамтран гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд  тогтмол хяналт тавин ажиллаж байна. Тус газар УБ хотын Цагдаагийн газрын ХУД-ийн ЗЦТ-тай хамтран био, шувуу, нисэхийн замд Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагын тээвэрлэлтэд  2016 оны 05 дугаар сарын 27- 29-ний өдрүүдэд 08:00-17:00 цаг, 22:00-06:00 цаг, 18:00-02:00 цагуудад,  05 дугаар сарын 30-ны өдрөөс 24 цагаар хяналт шалгалтыг тогтмол хийсэн.

 

 

 

 

 

30

65 4.1.1 Нийтийн Тээврийн үйлчилгээний автобус, троллейбус  болон таксийн тээврийн хэрэгслийн паркийг жил бүр шинэчлэх талаар санал боловсруулан танилцуулах, шаардлагатай тооцоо, судалгааг тогтмол хийх, хувийн  хэвшлийн  хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжиж, нөхөн хангалт  хийх замаар үе шаттайгаар  сайжруулах Стандартын шаардлага хангасан их багтаамжийн автобусаар парк шинэчлэл, паркийн нөхөн хангалт хийх Үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага 143 тээврийн хэрэгслээр, Такси үйлчилгээний 10 аж ахуйн нэгж байгууллага 77 тээврийн хэрэгслээр, туслах шугамын 3 аж ахуйн нэгж байгууллага 11 тээврийн хэрэгслээр, буухиа үйлчилгээ 2 аж ахуйн нэгж байгууллага 4 тээврийн хэрэгслээр тус тус паркийн нөхөн хангалт хийсэн.  Нийтдээ бүртгэлийн санд 370 тээврийн хэрэгсэл  нэмж бүртгэсэн байна.  

 

 

21

66 “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллээр хангаж хамтран ажиллах Нийтийн тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх ажилд холбогдох тооцоо судалгаа гаргах 2014 оны 2 дугаар сарын 20–ны өдрийн НИТХ-ынТэргүүлэгчдийн хурлын 17 дугаар тогтоолоорСангийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан.

Сан нь 2013 онд 20,0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй батлагдсан бөгөөд 2014 оны жилийн эцсийн төсвийн орлогын тасалдлаас шалтгаалан 5,0 тэрбум төгрөг сангийн хөрөнгөнөөс хасагдсан. 2014 онд 1,160,099,820төгрөг зарцуулагдсан. 2015 онд өмнөх оны зарцуулагдаагүй үлдэгдэл 13,839,900,180  төгрөг, төсвөөс 2,240,499,400 төгрөг тус тус санхүүжүүлэхээр баталснаас 11,719,099,530 төгрөг санхүүжигдсэн. 2016 онд өмнөх оны зарцуулагдаагүй үлдэгдэл 4,361,300,050 төгрөгийг санхүүжүүлэхээр батлагдсанаас 4,092,124,092 төгрөгийг санхүүжүүлж 269,175,958 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Эргэн төлөлтийн төлбөр болох 1.9 тэрбум төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын нийслэлийн төсвийн тодотголоор тухайн төсвийн жилд авахгүй хойшлуулсан.

Гэрээт ажлын төлбөрийн задалбал:

  • 30 % урьдчилгаа төлбөр: 1,615,050,000 төгрөг – 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон.
  • 65%-ийн төлбөр 3,499,275,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 08, 03 дугаар сарын 17, 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус  шилжүүлж,     5%-ийн төлбөрт 269,175,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
 

 

30

67 4.1.2. Нийтийн тээврийн салбарт  шинэ техник технологи болон шинэ төрлийн тээврийн хэрэгслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх,  үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дотоодын хөрөнгө оруулалт  болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг боловсруулахад оролцох, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах; Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техник туслалцааны хүрээнд судалгааны багтай хамтран ажиллах 2016 оны 1 сарын 13-ны өдөр Дэлхийн банкны судалгааны багтай видео хурал зохион байгуулахтай холбогдуулан шаардлагатай материалуудыг бэлтгэн судалгааны багт хүргүүлсэн. Тус хурлаар Нийтийн тээврийн удирдлагын төвийн програм хангамжид Нийслэлийн мэдээллийн технологийн газар дүгнэлт гаргасны дараа шаардлагатай техник туслалцааг тодорхойлохоор болсон. Дэлхийн банкны судалгааны багаас ирүүлсэн видео хурлын тэмдэглэлтэй танилцаж, хариу хүргүүлсэн.

2016 оны 1 сарын 25-ны өдөр Нийслэлийн мэдээллийн техниологийн газрын Нийтийн тээврийн удирдлагын системийн програм хангамжид хийсэн шалгалтын тайланг Дэлхийн банкны судалгааны багт хүргүүлсэн.

2016 оны 2 сарын 18-ны өдөр Дэлхийн банкны судалгааны багтай видео хурал хийсэн. Тус хурлаар нийтийн тээврийн удирдлагын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулах болон хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар хэлэлцсэн. Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын саналыг хэлтсүүдээс авч нэгтгэн судалгааны багт хүргүүлсэн.

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техник туслалцааны хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын төвд дэлхийн шилдэг туршлага дээр үндэслэн BMS-ийг нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалтыг санал болгох зорилгоор зөвлөмж өгөх олон улсын зөвлөх баг ажиллахаар болсон. Зөвлөх багийн мэргэжилтнүүд болон  зөвлөх багийн ажлын даалгаварт санал өгсөн.

2016 оны 3 сарын 29-ний өдөр Дэлхийн банкны зөвлөх багийн ажлын төлөвлөгөөний дагуу Нийтийн тээврийн удирдлагын төв дээр ажиллах төлөвлөөг боловсруулан батлуулсан.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллаж, шаардлагатай судалгаа, мэдээллүүдийг өгч, ТХХТ-ийн дэд бүтцийн зөвлөгөө өгөх газрын (PPIAF) санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” TA-8985-MON техникийн туслалцаа төслийн эхлэлийн семинарт оролцсон.

Дэлхийн банкны зөвлөх баг 2016 оны 4 сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагын системийн нөхцөл байдал, одоо ашиглагдаж байгаа функцтай танилцаж, Нийслэлийн Тээврийн газрын холбогдох мэргэжилтнүүд, “Улаанбаатар смарт карт” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Атибус” ХХК болон Нийслэлийн мэдээллийн технологийн газартай уулзалт зохион байгуулсан. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Тэнүүн-огоо” ХХК, “Блюбус” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийсэн.

Ч:42, Ч:45, Ч:52 чиглэлүүдэд “transit wand”апплейкшн ашиглан зорчигч урсгалын судалгаа хийсэн.

2016 оны 6-р сарын 02-ны өдөр Дэлхийн банкны зөвлөх багийн эцсийн тайлантай танилцаж санал өгөв.

2016 оны 6-р сарын 13-наас 17-ны өдрүүдэд Дэлхийн банкны зөвлөх багтай хамтран Ухаалаг тээврийн системийг автобусанд тулгуурласан нийтийн тээврийн системийн менежментэд хэрхэн ашигладаг шилдэг туршлагуудын талаар зохион байгуулах семинарт оролцсон.

“Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техник туслалцааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, Нийтийн тээврийн тогтвортой санхүүжилтын моделийг бэлтгэх ажлын суурь тавигдсан.

“Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техникийн туслалцаан хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн системд үнэлгээ хийж эцсийн тайланг 2016 оны 09 сарын 23-ны өдөр тус газарт ирүүлсэн.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газрын удирдлагууд Дэлхийн банкны судалгааны багтай уулзалт зохион байгуулан Нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн системд хийсэн үнэлгээний тайлангийн талаар товч танилцуулж, автобусны динамик график төлөвлөх програмын кодыг хүлээн авсан.

 

 

 

27

68 4.1.4. Нийслэлийн нийтийн тээврийн автобус, троллейбус, таксийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх, холбогдох тооцоо судалгааг үндэслэн чиглэл, зогсоолыг шинээр нээх, хаах, өөрчлөх, баталгаажуулах, тохижуулах, Зорчигч эрэлтийн судалгааг иргэдийн хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээ  шаардлагатай байгаа  8-аас доошгүй цэгт хийнэ. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 9749 хүн ам оршин суудаг. Тус хорооны Үйлдвэрийн гудамж дагуу “Тэлмүүн хотхон”, “Peace town”, “Тэнгэр хотхон”, “Алтай хотхон”, “Хос өргөө”  хотхон зэрэг орон сууцны хотхонууд ашиглалтанд орсон тул иргэдийн эрэлтийн судалгаа хийгдсэн.  Тус хэсгээр Зорчигч тээврийн нэгтгэлийн 3-р баазын Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ-3” чиглэлийн автобус 13 тээврийн хэрэгслээр 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээг үзүүлж байгаа нь иргэдийн эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байгааг тодорхойлсон.

Судалгаагаар иргэдийн эрэлт хотын төв рүү хамгийн их буюу 31% нь зорчих хүсэлтэй байгаа дүн гарсан бөгөөд “Үйлдвэрийн гудамжаар” дайран өнгөрөх боломжтой Ч:34 “Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ-3” чиглэлийн маршрутыг ТЭЦ-3 дээр буцаж эргүүлэхгүйгээр үйлдвэрийн гудамжаар оруулж Хос өргөө хотхоны урд уулзвараар эргүүлэх саналыг гаргаж төлөвлөлт хийгдсэн.

Тус газрын даргын 2015 оны А39 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/175 дугаар захирамжаар өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/28 тушаалаар ажлын хэсгийг өөрчлөн батлав.

 

 

21

69 Шинэ замын төлөвлөлт, замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зурагт нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын автобусны  зогсоол байгуулах, байршлыг өөрчлөх тухай санал тусгуулах; “Улаанбаатар хотын гэр хорооллыг  хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг  дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн авто замын ажлын зурагт автобусны зогсоолуудыг тусгуулах саналаа өгсөн.

Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хүртэлх 0,75 км авто замын өргөтгөлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтээ тэмдэглэгээ, тэмдэгээр зохицуулсан автобусны зогсоол хийх санал 3 хувилбараар фото зураг болон “Google earth”-ийн зураглалаар Нийслэлийн авто замын газарт албан бичгээр хүргүүлсэн Нийслэлийн авто замын газарт  Хүннүгийн гудамжны авто зам хаах үеэр зорчих хэсгийн хойд урсгалын хөдөлгөөний чигийг ЗЦГ-аас өөрчлөн зохион байгуулсан тул газар дээр нь үзэж зураг авалт хийсэн.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хийгдэх Хүннүгийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандийн гудамжны замын зураг төсөлд санал өгсөн, Мөн Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн 2 км автозамын зураг төсөлд нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын зогсоол гаргуулах санал хүргүүлэхээр тогтсон.

Их монгол улсын гудамж, Хүннүгийн гудамж, Гандийн гудамж, Зайсангийн Оргилоос Жапан таун хүртэлх авто замуудын ажлын зурагт нийтийн тээврийн зориулалтын зогсоол байгуулах санал өгсөн. Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хороо, “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн А, Б, В, блокийн зураг төслийн ажлын зурагт стандартын дагуу  саналаа тусгуулан ажилласан.

 

30

70 4.1.5. Нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг хангуулах зорилгоор үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, сүлжээ төлөвлөлт, хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой, боловсронгуй болгох, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, техник ашиглалтын шаардлагад илүү нийцтэй, эдийн засгийн хэмнэлттэй шинэ төрлийн тээврийн хэрэгслийг сонгож ажиллах талаар бэлтгэл ажлыг хангах, санал, төсөл боловсруулж шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, үйлчилгээний үнэ тарифыг тогтооход холбогдох судалгаа гаргах, санал өгөх Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй чиглэлүүдэд хийгдсэн судалгааны дүнд үндэслэн үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, бууруулах болон чиглэл маршрутад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж газрын даргын 2015 оны А/39 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулж, шийдвэрлүүлэх Нийслэлийн Тээврийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналтын автобус ажиллуулах журам батлах тухай” А/122 тушаалын дагуу хяналтын автобусыг ажиллуулсан бөгөөд уг ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд хийгдсэн судалгааны дүнг үндэслэж дараах өөрчлөлтийг оруулах саналыг гаргасан.

Судалгаанд хамрагдсан чиглэлүүдээс 1 рейсэнд дунджаар 29-34 зорчигч тээвэрлэж байгаа нь зорчигчдын зорчих эрэлтэд нийцэхгүй байна гэж үзсэнээс гадна энэ нь шугамын орлогод шууд нөлөөлж байгаа тул замналыг өөрчлөх төлөвлөлтийн саналуудыг гаргаж танилцуулсан.

Орлогын судалгааны дүгнэлтийг үндэслэж дараах чиглэлүүдийн замналыг өөрчлөн төлөвлөх саналыг гаргасан. Үүнд:

  1. 18/а,б/ “3.4 хороолол – Ард кинотеатр – ТЭЦ 3”, Ч:23 “Чингэлтэй Зүрх уул – МУБИС – Цэцэг төв”чиглэлүүд нь иргэдийн зорчих эрэлтэд нийцэж байгаа тул өөрчлөх шаардлагагүй бөгөөд цаашид орлогын хяналтыг сайжруулах шаардлагатай.
  2. Ч:49 “1 хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худ төв”: чиглэлийн зорчигчдын зорчих эрэлт, нийтийн тээврийн үйлчилгээний зогсоолтой нийцүүлэн баруунаас зүүн чиглэлд Энхтайваны өргөн чөлөөгөөр оруулснаар орлого нэмэгдэнэ.
  3. Ч:30 “Жанжин клуб – МУБИС – Ардкинотеатр”: чиглэлийн орлогыг нэмэгдүүлэх, зорчигчдын зорчих эрэлтэд нийцүүлэх мөн Юнескогийн гудамж дахь зогсоолын асуудал шийдэгдэхгүй асуудлаас шалтгаалан Энхтайваны өргөн чөлөөгөөр оруулах

/Дамдинсүрэнгийн гудамжаар Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансрын тойрог” чиглэлийг сунгаж оруулах/

  1. Ч:35 “Монелийн38-Хүнсний 4 дэлгүүр-МУИС-11хороолол” чиглэлийн замналыг өөрчилж Баянбүрдийн тойргоор буцаж эргүүлэхээр өөрчлөх. Мөн Ч:19б “Монелийн 38 – Сансар – Офицеруудын ордон” чиглэлийг хааж тухайн чиглэлд үйлчилж байгаа 5 гаралтыг Ч:35 чиглэлд нэмэгдүүлэх
  2. Ч:19а “Монелийн 38 – Офицеруудын ордон  – Сансар  /зүүн тойрог/” чиглэлд өөрчлөлт оруулахгүй ба Ч:19б чиглэл хаагдсанаар тухайн чиглэлийн орлого нэмэгдэнэ.
  3. Ч:17а “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/”, Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам  – Их тойруу /их тойрог/” чиглэлүүд нь зорчигч урсгал бага, бусад чиглэлүүдтэй давхцал ихтэй тул хаах саналтай.
  4. Ч:21б “Булгын 19-р гудамж – 3.4 хороолол  – Вокзал” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Саппоро” болгон өөрчлөх. 17а болон 17б чиглэлийн 6, 6 гаралтыг 21а болон 21б чиглэлүүдэд нэмэгдүүлэн тус бүр 12, 12 гаралтаар үйлчилгээнд ажиллуулах
  5. Ч:12 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлийг ХО:11“Хонхор-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг нэгтгэн явуулах боломжийг судлах
  6. Ч:14 “Нарангийн гол – 5 шар” чиглэл нь хамгийн цөөн зорчигчтой байгаа тул Ч:4 “5 шар-3,4-р хороолол-Сансрын тойрог” чиглэлтэй нэгтгэх. Ингэснээр зорчигч урсгал нэмэгдэж орлогын хэмжээ өснө.
  7. Ч:43 “Баянхошуу – Ард кинотеатр – ТЭЦ 3” чиглэлийг зорчигчдийн эрэлтэд нийцүүлэн Ч:43а “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3”, Ч:43б “Баянхошуу-Алтай хотхон-ТЭЦ3” гэсэн 2 чиглэл болгох шаарадлагатай гэж үзэж саналаа танилцуулсан.

Эдгээр чиглэлүүдийг дахин төлөвлөлтөөр авто замын нөхцөл байдалтай нь холбож зүүн гарын эргэлт болон ачаалал ихтэй Энхтайваны өргөн чөлөө, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөөгөөр оруулаагүй зорчигч урсгал багатай, автобус зогсох талбай буюу зогсоолгүй гудамж замуудаар оруулснаар зорчигчдоо буулгаж суулгахад хүндрэл үүсгэн иргэдийн зорчих эрэлтийг хангаж чадахгүй байна гэж үзсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд хийсэн орлогын судалгааны дүнд үндэслэн чиглэл маршрутад оруулах өөрчлөлтийн талаар санал боловсруулж А/39 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулсан боловч санхүүжилтын асуудлыг шийдэх боломжгүйн улмаас хойшлогдсон.

Зуны улирал болж зуслан чиглэлийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр санал боловсруулж танилцуулсан. Тус газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/48 дугаар тушаалаар ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус, ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн  автобус үйлчлэхээр баталж, нийтийн тээврийн үйлчилгээний цаг, рейсийн  нэгдсэн даалгаварт зохих өөрчлөлтийг оруулан 11-ний өдрөөс үйлчилгээг гүйцэтгүүлсэн

Ч:7,9 чиглэлүүдийн бодит цаг, рейсийн гүйцэтгэл, орлогод үндэслэж орлого зардлын тооцооллыг хийсэн.

Шинэ төлөвлөлтийн хүрээнд “Буянт ухаа – 2-р хороолол – 120 мянгат” чиглэлийн үйлчилгээний 1 өдрийн зардлын тооцооллыг хийсэн.

 

 

21

71 Нийтийн тээврийн чиглэлүүдийн ашиг алдагдлын тооцоог ААНБ-уудын тээвэрлэлтийн тайлан болон судалгааны үндсэн дээр гаргаж, дүн шижилгээ хийж холбогдох удирдлагуудыг мэдээллээр хангах.  19 ААНБ-ын 2016 оны 1-р улирлын Санхүү эдийн засгийн үзүүлэлтийн тайлан, 13 ААНБ-ын 1-р улирлын Тээвэрлэлтийн тайлан тус бүрийг хүлээн авч нэгтгэн боловсруулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн чиглэлийн 1,2,3-р сар тус бүрийн бодит цагийн гүйцэтгэл, орлогод үндэслэн орлого зардлын тооцооллыг хийж алдагдалыг тооцоолоход сард дунджаар 4,1-4,5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа тооцоолол гарч байна. Сүүлийн 3, 4, 5 сарын шугамын орлогоос харахад сард дунджаар 3.3 тэрбум төгрөг байгаа бөгөөд  сар тутамд орлогын хэмжээ буурч байгаа нь салбарын хэмжээнд үүсэх   алдагдлыг нэмэгдүүлж байна. Тооцооллоос үндэслэн тогтоосон орлогын доод хязгаарт тулгуурлан 2016 оны орлого, зардлын тооцооллыг төсөөлөл байдлаар хийсэн.

Тус газраас хийсэн хяналтын судалгааны үр дүнд үндэслэж “Орлогын доод хязгаар”-ыг тогтоож мөрдүүлснээр /сард 4.1 тэрбум төгрөг тогтооход/ тээврийн алдагдлын хэмжээ сард 800.0 сая орчим төгрөг, жилд 8,0 тэрбум орчим төгрөгөөр буурах  боломжтой байна. Дээрхи мэдээллийг Хяналтын судалгааны тайлантай хамт Захиргааны Зөвлөлийн хуралд танилцуулсан.

 

 

 

 

 

 

 

30

72 Нийтийн тээврийн чиглэлүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг нэгтгэж, тооцох, дүгнэлт гаргах, санал боловсруулах. Нийтийн тээврийн салбарын 2015 он, 2016 оны улирлын бүрийн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах мэдээллүүдийг цуглуулан боловсруулалт хийж, тайлан мэдээг Нийслэлийн статистикийн газар болон Зам тээврийн яаманд албан бичгээр хүргүүлсэн  

30

73 Багтаамж ихтэй Угсраа автобусны судалгааг хийж үр ашгийн тооцооллыг гаргах Багтаамж ихтэй Угсраа автобусны судалгааг хийж үр ашгийн тооцооллыг гаргасан. Эдийн засгийн үр ашиг, өгөөжийг  тооцоолохдоо үйл ажиллагааны  зардал ба /ажлын бүтээмж/ гарах  үр ашгийг харьцуулах замаар  тооцоолсон.

Эдийн засгийн зардлыг тооцоолохдоо ашиглалтын зардлын томоохон хувийг эзэлдэг шатахуун болон цалингийн зардалтай харьцуулан одоогийн үйлчилж байгаа Ч:1 чиглэл дээр тооцсон.

Угсраа автобуснаас гарах үр ашиг нь тээвэрлэгдсэн зорчигчийн тоогоор илэрхийлэгдсэн. Тооцооллыг хийхдээ тухайн чиглэлд өмнө ажиллаж байсан Ч:27 чиглэлийн  тээвэрлэсэн  бодит зорчигчийн тоог одоогийн угсраа автобусны тээсэн зорчигчийн тоотой харьцуулсан.

Үйл ажиллагааны  ашиглалтын зардлын томоохон хувийг эзэлдэг шатахуун болон жолоочийн цалингийн зардлуудыг одоо үйлчилж байгаа  чиглэлээр тооцоолон /Ч:1/ энгийн автобус, угсраа автобусыг харьцуулахад нэг угсраа автобус нь 40 орчим хувийн өндөр зардал гарч байгаа ч, нийт чиглэлийн хувьд 40 энгийн автобус ажиллуулснаас 16 угсраа автобус ажиллахад  836 908 680 төгрөгөөр хэмнэлт гарч байгаа тооцоо гарсан.Тээвэрлэсэн зорчигчийн хувьд сард 189814, жилд 2,2 сая зорчигчоор бага зорчигч тээвэрлэсэн байна.  Судалгааны  дүнг нэгтгэж үзэхэд

1. Ашиглалтын /үйл ажиллагааны/ зардлын хувьд хэмнэлттэй ч ажлын бүтээмж  буюу үр ашиг бага байна.

2. Тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж, ая тухтай үйлчилгээг иргэдэд үзүүлсэн.

3. Тээврийн хэрэгслийн өөрийн өртөг өндөр.

4. Хяналт тавихад хүндрэлтэй тул орлогыг өсгөх, үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэх боломжгүй.

 

27

74 4.1.6. Зорчигчдын урсгалын судалгааг явуулах, санал дүгнэлт гаргах, үйлчилгээний тогтвортой байдлыг хангаж, чиглэлийн давхцлыг бууруулах хөдөлгөөний график, зохион байгуулалтыг оновчтой болгох төлөвлөлтийг боловсруулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх,  хэрэгжүүлэх Зорчигч урсгалын судалгааг  шаардлагатай чиглэлүүдэд  хийж, дүгнэлт гаргаж зохих шийдвэрүүдийг гарган танилцуулна “Улаанбаатар смарт карт” ХХК-ний Tbox-ын програмын тоон мэдээлэлд үндэслэн 86 чиглэлийн зорчигч урсгалын мэдээллийг боловсруулсан ба цаашид ихэвчлэн тус програмаар зорчигч урсгалын судалгааг хийж байна.

Мөн судалгаа, шинжилгээний мэргэжилтнүүд тооллогын болон ажиглалтын аргаар зорчигч урсгалын судалгааг 9 цэгт хийсэн.

  • Ч31“Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”

Уг чиглэлийн хүлээгдлийн хугацаа их, түгжрэлд орж цаг алдаж байгааг судалгаагаар тогтоон хуваах эсэх талаар судалгааг хийсэн. Судалгаагаар энэ чиглэл Баянбүрдээр явж хэвшсэн бөгөөд зорчигч урсгал их байгаа тул одоогийн замналаар явуулах, мөн хотын төврүү чиглэсэн хуучин М:14 “Улиастай-МУИС-Ард кино театр” чиглэлийг сэргээх санал гаргасан боловч зардлын санхүүжилт байхгүйн улмаас  шийдвэрлэгдээгүй.

  • Ч56 “Буянт ухаа II хороолол-120 мянгат”

Судалгаагаар тус чиглэлийн эргэлтийн хугацааг 15 минутаар хасч 70 минут болгон өөрчилсөн.

  • Ч1 “5 шар-Офицеруудын ордон”

Зорчигч урсгалын судалгааны тоонд тулгуурлан эдийн засгийн тооцоолол хийгдсэн.

  • Ч61а “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”
  • Ч61б “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кино театр”

Ч:60, Ч:60б чиглэл шинээр нээгдсэнтэй холбогдуулан зорчигч урсгалын төлөв байдлыг тодорхойлж тус 2 чиглэл нь зорчигч урсгал бага байгаа тул өөрчлөх саналыг гаргасан.

  • Ч21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”

Уг чиглэлийг өөрчилсөнтэй холбогдуулан зорчигч урсгалын судалгааг хийж өмнөх судалгааны тоо мэдээтэй харьцуулан үр дүнг танилцуулсан.

  • Ч24б “Зүрх-Уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4”

Тус чиглэлд зорчигч урсгал болон эрэлтийн судалгаа хийж судалгааны тайланд үндэслэн тус чиглэлийг Чингэлтэй рүү оруулан өөрчилсөн.

  • Ч38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”

Энэ чиглэлийн орлогын доод хязгаарыг хасуулах хүсэлтийн дагуу судалгааг хийж Хяналтын автобусаар явсан судалгааны дүнгээс өөрчлөлт бага байгаа тул орлогын доод хэмжээг өөрчлөхгүй ажлын өдөр 36250₮ , амралтын өдөр 32353₮ хэвээр нь байлгах санал гаргаж хэвээр үлдээсэн.

  • ХО4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам”

Тус чиглэлд зорчигч урсгалын судалгаа хийж ачаалал нэмэгдсэнийг тогтоосноор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 1 тээврийн хэрэгсэл нэмж үйлчилгээг хүргэж ажилласан.

 

 

 

30

75 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйлчилгээний цаг рейсын нэгдсэн даалгаврыг сар бүр боловсруулан  батлуулна. Сар бүрийн нэгдсэн даалгаварыг боловсруулан батлуулж холбогдох алба, хэлтсүүдэд  цаасан хэлбэрээр хүргүүлсэн.

1,2 дугаар сард “Хяналтын автобус”-ны 1,2,3,4 дүгээр үеийн хийгдсэн төлөвлөлт, хуваарийн дагуу давхардсан тоогоор 60 гаруй чиглэлд солигдож явах аж ахуйн нэгжийн мөрдөх графикийг боловсруулан тухай бүрт нэгдсэн даалгаврт өөрчлөлтийг тусган батлуулсан.

2 дугаар сард Сар шинийн баяраар 9,10,11-ний өдрүүдэд ердийн амралтын хуваариар, 12-ны өдөр ажлын цагаар, тээврийн хэрэгслийн тоог амралтын гаралтаар ажиллах төлөвлөлт хийгдсэнтэй холбогдуулан давхардсан тоогоор 107 графикт өөрчлөлтийг хийж нэгдсэн даалгавар батлуулсан.

3 дугаар сард “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр амралтын өдрийн хувиараар явах зохицуулалт хийгдсэн.

4 дүгээр сард  “Ирээдүй аяны зам” ХХК-ний “Нийтийн тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх” гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөөр дуусгавар болохтой холбогдуулан ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 04 дүгээр сарын 09-ний өдрөөс “Атибус” ХХК-ийг зохицуулалтаарявуулахаар шийдвэрлэсэн. 2016 оны хаврын техник хяналтын үзлэгээр бага оврын 32 тээврийн хэрэгсэл хасагдсантай холбогдуулан туслах шугамын үйлчилгээ эрхлэгч 3 аж ахуйн нэгжийн 4 чиглэлд 11 гаралт хасах зохицуулалт хийгдэж 04 дүгээр сарын 20-ноос мөрдөхөөр нэгдсэн даалгаварт өөрчлөлт орсон.

5 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Атибус” ХХК, “Морь барьдаг” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК-уудаас эргэлтийн хугацаа хасуулах санал ирүүлсний дагуу програмын мэдээлэлд үндэслэн /4 сарын дундажаар/ холбогдох судалгааг хийж  танилцуулан 11 чиглэлийн графикт өөрчлөлт оруулсан.

5 дугаар сард Чингэлтэй, Нисэх, Ганди, Их монгол улс, Хүннүгийн гудамжуудад хийгдэх зам засварын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлтийн дагуу графикийн зохицуулалтыг хийсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 5 аж ахуйн нэгж байгууллагаас эргэлтийн хугацаа хасуулах санал ирүүлсэнийг судалж нийт 11 чиглэлд графикийн  зохицуулалт хийгдэж 05 дүгээр сарын 19-нөөс мөрдөхөөр нэгдсэн даалгаварт өөрчлөлт орсон.

6 дугаар сард “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” амралтын өдрийн хувиараар ажиллах зохицуулалт хийгдсэн. Шинээр баригдсан Буянт ухаа -2 орон сууцны хороолол ашиглалтанд орсонтой холбогдуулан Ч:56 “Буянт ухаа-2 хороолол-120 мянгат” чиглэлийг нээж 5 автобус 20 минутын зайтай үйлчилэхээр, мөн зуслангийн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”, ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүд 06 дугаар сарын 11 –нээс үйлчилгээ эхлэхээр график боловсруулан нэгдсэн даалгаварт өөрчлөлтийг оруулан батлуулсан.

7 дугаар сард зуны улиралын хуваарьт шилжихтэй холбогдуулан Сэлбэ чиглэлийн оройн буултыг уртасгах график боловсруулан Тэрэлж чиглэлд тээврийн хэрэгсэлийн тоог нэмэгдүүлсэн, иргэдийн анал хүсэлтээр Ч:30 “Жанжин клуб – МУБИС – Ардкинотеатр” чиглэл Ч:30 “а”, “б” болж явахаар төлөвлөлт хийгдсэнтэй холбогдуулан график боловсруулсан. Толгойтын зам засварын ажил хийгдэхтэй холбоотой Ч:6, Ч:44, Ч:57, Ч:46 чиглэлүүд графикийн зохицуулалт хийсэн. 07 дугаар сарын 10, 11-12, 13, 14-16 –ны өдрүүдэд “Улсын их баяр наадам”, АСЕМ –ийн үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 40 гаруй чиглэлд өөрчлөлт орохоор төлөвлөлт хийгдсэний дагуу графикийг боловсруулан тухай бүрт нэгдсэн даалгаврт өөрчлөлтийг тусган батлуулж ажилласан.

8 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний бага оврын автобус насжилтаар хасагдсантай холбоотой туслах чиглэлийн шугманд ажиллах тээврийн хэрэгсэлийн тоо буурч график боловсруулан нэгдсэн даалгавар батлуулсан.

9 дугаар сард ХО:3“Гордок-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж км, эргэлтийн хугацаа нэмэгдэж үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Зуслангийн чиглэлийн зорчигч урсгал багасантай холбогдуулан зохих судалгаа хийснээр 09 дүгээр сарын 19-нөөс үйлчилгээг зогсоож нэгдсэн даалгаварт өөрчлөлт оруулж батлуулсан.

2016 онд  давхардсан тоогоор 55 удаа  нэгдсэн даалгавар батлуулсан.

 

 

30

76 4.1.13. Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, дүгнэх, цуцлах, үйл ажиллагаанд нь түвшин тогтоох; Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, сар бүр дүгнэх, гэрээ зөрчсөн байгууллагуудын гэрээг цуцлах арга хэмжээ авах, гэрээнд өөрчлөлт оруулах талаар саналаа гаргах, Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 20, буухиа үйлчилгээний 4, туслах чиглэлийн 10, таксийн үйлчилгээний 12 аж ахуйн нэгж, байгууллагатай шинэчилсэн гэрээ байгуулан, биелэлтийг сар бүр дүгнэн ажилласан.

Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оны эхний хагас жилийн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээг 20 аж ахуйн нэгжтэй байгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-г шинэчлэн байгуулсан

Таксийн дуудлагын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй шинэчилсэн гэрээ байгууллагдаагүй. Шинээр таксийн дуудлагын үйлчилгээ эрхлэхээр хүсэлт ирүүлсэн “Юбикаб” компанийн материалыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын 7.104-д “Таксометрийг хэмжил зүйн байгууллагаар жилд нэг удаа шалгуулж, баталгаажуулсан байна. Хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси үйлчилгээний программ хангамжийн хувьд жилд нэг удаа такси үйлчилгээний тарифын өөрчлөлт удирдлагын хэсэг болон байршил хэмжилтийн шалгалтыг хийдэг байна” гэсэн  заалт  хэрэгжээгүй учраас гэрээ байгуулах боломжгүй гэсэн албан тоот хүргүүлсэн.  “Help taxi”  компани 2016 оны 03 дугаар сарын 31-нд таксийн дуудлагын үйлчилгээ эрхлэхээр хүсэлтээ ирүүлсэн боловч хугацаандаа материалаа ирүүлээгүй учир буцаасан.

Шинээр таксийн үйлчилгээ эрхлэхээр “Майл Вид Смайл” ХХКомпаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын хэсэг 12 тээврийн хэрэгсэл шалгахад стандартын шаардлага хангахгүй байсан. Ажлын хэсгээс албан бичгийн хугацааг 1 сараар сунгуулан стандартын шаардлага хангаад дахин тээврийн хэрэгслүүдээ шалгуулах шаардлага тавьсан боловч хугацаандаа ирээгүй учир хаасан. Гэрээ цуцалсан “ЖНС” хоршоо, “Нико сервис” ХХК, “Их хүчин нүдэн” ХХК, “Монгол такси” ХХК, “Эко такси” ХХК, “Тайёоз ози” ХХК, “Миллион доллар” ХХК, шинээр гэрээ байгуулсан ААНэгж байхгүй.

Гэрээ дүгнэлт:

2016 оны 04 дүгээр сард Ирээдүйн Аяны Зам ХХКомпанитай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” цуцлагдаж, Атибус ХХКомпанитай нэгдсэнээр 20 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулах болсон. Тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлийн санд бүртгэлтэй 8 тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу шилжүүлсэн.

Нийтийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж тасарсан цаг болон шугам замд эвдэрч зогссон тээврийн хэрэгсэлд гэрээний дагуу 2015 оны 8-12 саруудад 38,533,0 мянган төгрөг, 2016 оны 1-10 сард 141,230,0 мянган төгрөгийн торгуулийг тооцож суутгасан байна.  2016 оны 11-12 сарын гэрээний торгууль 36610,1 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Туслах чиглэлийн 10 ААНэгж гэрээ дүгнүүлэхээс  100 хувь гэрээгээ дүгнүүлсэн.  Туслах чиглэлийн Авто өртөө ХХК 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээ цуцлагдсан.

Буухиа үйлчилгээний 4 ААН гэрээ дүгнүүлэхээс 100 хувь “Бүрэн хангалттай” гэсэн үнэлгээтэй дүгнүүлсэн.

Такси үйлчилгээний 12 аж ахуйн нэгж, байгууллагаас 100 хувь гэрээгээ дүгнүүлсэн.

 

 

 

 

30

77 4.1.14. Нийтийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэл мэдээлэл, хяналтын автомат системийн хэвийн үйл ажиллагааг хангах, өргөтгөх, мэдээллийн программ хангамжийг сайжруулах, хөлс төлөлтийн системд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх; Төсөл хэрэгжүүлэгч талтай хамтран төлбөрийн  цахим картын хэрэглээг нийт зорчигчдын 70%-д хүргэнэ.
  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оны эхний хагас жилийн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээг 20 аж ахуйн нэгжтэй байгуулсан.
  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-тай2016 оны 07 дугаар сарын 21ийөдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ” -г тус тус байгуулан ажиллаж байна.
  • Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК зэрэг байгууллагуудад өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу тус  газрын даргын  2016 оны А/22 дугаар тушаалаар холбогдох мэргэжлийн байгууллагуудыг төлөөллийг оролцуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн програм хангамжийг ашиглалтад хүлээн авах” ажлын хэсэг томилогдон ажиллаж, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд заагдсан програм хангамжуудын талаар дүгнэлт гарган, цаашид яаралтай хийж дуусгах ажлуудын талаар Улаанбаатар смарт карт ХХК-д албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/762 дугаар захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тээврийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  байгуулсан. Ажлын хэсэн нийт 6 удаа хуралдаж  асуудлуудыг хэлэлцсэн.

Ажлын хэсгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд санал боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж удирдлагын зөвлөлийн шийдвэр тэмдэглэлээр холбогдох газруудад үүрэг даалгавар өгөгдсөн.  /19 дэх заалтад дэлгэрэнгүй бий./

 

 

 

 

 

27

78 4.1.16. Такси үйлчилгээг орчин үеийн, тохилог, хүрээлэн буй орчинд ээлтэй,  хотын өнгө үзэмжийг нэмсэн, түргэн шуурхай, аюулгүй  байдлыг хангасан тээврийн зохих шаардлагыг бүрэн хангасан үйлчилгээнд хүргэх, таксины тоог хүртээмжтэй болгох, такси бүрийг нийслэл хотын газрын зураг, хайлтын системтэй болгох, тасалбарын төхөөрөмж, байршил тогтоогч суулгах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх; Таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг  тоолууржуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна Нийт таксийн үйлчилгээний 16 аж ахуйн нэгж, байгууллагаас 9 байгууллагын 465 такси бүрэн таксометрээр хангагдсан. 7 байгууллагын 76 такси таксометр тавьсан боловч эвдэрсэн, заалт нь  буруу заасан шалтгаанаар түр авсан засвартай. Аж ахуйн нэгж, байгууллагуудаас  шинээр  бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн таксийн тээврийн хэрэгслүүд стандартын шаардлага хангасан таксометрээр тоноглогдсон эсэхэд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавин, дүгнэлт гаргаж байна.

Стандартын шаардлага хангасан таксийг автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчуулах ажлыг ЗХУТөв, Замын Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ЗХУТөвд 09 дүгээр сарын 02, 09, 16, 23, 30-ны өдрүүдэд нийт  нэмэгдсэн 42, хасагдсан 13 тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар  хүргүүлсэн.

 

21

79 Хувийн хэвшил, парк шинэчлэлтийн сангийн хөрөнгө оруулалтаар таксины парк шинэчлэлт, нөхөн хангалт хийнэ Такси үйлчилгээний  Мөнх такси ХХК, Намдэмун, Тэбэ сервис ХХК, УБТ, УБТТС ХХК, ЦББ ХХК, Элит ноён такси, Си Ай Эм Эй Эн ХХК, Дан соёмбо ХХК, Вип такси сервис ХХК зэрэг 10 аж ахуйн нэгж, байгууллага 197 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт, паркийн нөхөн хангалт хийсэн байна.

 

 

30

80 4.1.17. Нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи мэдээллийг Захирагчийн ажлын албанд танилцуулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах; Нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудыг нэгтгэж танилцуулах, цаг үеийн нийтийн тээврийн үйлчилгээний мэдээ тайланг өгч ажиллах 2016 оны шинэ жил, сар шинэ, 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зэрэг цаг үеийн ажлуудын мэдээ тайланг цаг тухайд нь ЗТЯ, НЗДТГ, ЗАА-нд албан бичгээр хүргүүлж ажилласан.

Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт /ACЕМ-XI/-ыг угтсан ажлын хүрээнд нийт 7 удаагийн авто замын хаалтыг хийж гүйцэтгэхэд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд зохих өөрчлөлтийг цаг алдалгүй хийж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон “Улаанбаатар смарт карт” ХХК хүргүүлснээс гадна иргэдэд зохих мэдээллийг цаг алдалгүй өгч ажилласан.

Тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ““Даншиг наадам-Хүрээ цам” наадмын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах тухай ” А/58 дугаар тушаалын дагуу 2016 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулж мэдээг холбогдох газарт хүргүүлсэн.

 

 

 

 

30

81 4.1.21. Байгууллагын инженер, техникийн ажилтнуудыг мэргэжлийн өндөр боловсролтой, дадлага туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авах; Байгууллагын аппаратын  ажилтнуудыг мэргэжлийн өндөр боловсролтой, дадлага туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллах 2016 онд нийт 10 удаагийн сургалтад 125 албан хаагч хамрагдсан.

  1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг  албан хаагчдад өгөх, гарч болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд хэрхэн ажиллах талаарх мэдлэг олгох зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Энхтуяа, нийгэм хамгааллын улсын ахлах байцаагч З.Болормаа нарыг урьж сургалт зохион байгуулсан.

“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт тус сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан ба сургалтанд нийт 47 албан хаагч хамрагдсан.

  1. Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Хууль зүйн яам, ХБНГУ-ынХаннс-Зайделийн сангаас хамтран дээрх хуулийн талаар нийслэлийн бүх яам, агентлагуудын төрийн захиргааны албан хаагчдад сургалт зохион байгуулсан.  Тус сургалт 2016.03.02-ны өдөр 09:00-12:15, 14:00-17:15 цагуудад зохион байгуулагдсан ба тус газраас 52 албан хаагч хамрагдсан.
  2. 2016.05.25-ны өдөр архивын ажилтан Н.Гэрэлмаа, бичиг хэргийн ажилтан З.Бат-Өлзий нар “Албан бичгийн стандарт” сэдвээр, хүний нөөцийн мэргэжилтэн Л.Энх-Ундрал “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам”-ын талаар  шинээр томилогдсон 19 албан хаагчийн хүрээнд сургалт зохион байгуулсан.
  3. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай хамтран нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн ажилтнуудад зориулан 2015 онд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтад тус газрын хуульч Э.Энхтөр хамрагдсан.
  4. 2016 оны 4-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багийн зохион байгуулсан “Тээврийн эрэлтийн загварчлалын үндсэн ойлголт” сэдэвт сургалтад мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Ш.Оюумаа, О.Хонгорзул, Ч.Ариунтуяа, Н.Отгончимэг; 2016 оны 4 сарын 25-29 өдрүүдэд Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212 МОН төслийн багийн зохион байгуулсан  “Зам тээврийн системийг PTV VISIUM програм дээр хэрхэн загварчлах” суурь мэдлэг олгох сургалтад мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Ш.Оюумаа, О.Хонгорзул, Н.Отгончимэг, С.Цэцэгмаа нар тус тус хамрагдаж гэрчилгээ авсан;
  5. Хууль зүйн хүрээлэнд 2016.04.22-ны өдөр Олон улсын стандартын байгууллагын /ISO/-гийн талаар, түүнээс гаргасан олон улсын стандартын тухай, BSI/ British Standards Institute/-ийн үүсэл, хөгжил, үйл ажиллагаатай танилцах уулзалт семинарт Стандарт хариуцсан мэргэжилтэн, Техник технологийн мэргэжилтэн нар оролцсон.
  6. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар төрийн үйлчилгээг “Хурдан, тэгш, нээлттэй” хүргэх зорилгоор иргэн, байгууллага, хуулийн этгээдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авч, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавьж, баримт бичгийн урсгалыг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүлэх болсонтой  холбогдуулан нутгийн захиргааны байгууллагын холбогдох албан хаагчдын хүрээнд сургалт зохион байгуулсан.

Тус сургалтанд ЗУХ-ийн дарга, бичиг хэргийн ажилтан, архивын ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн нар тус тус хамрагдсан. /Архив албан бичгийн программын талаар 5 удаагийн сургалт зохион байгуулагдсан./

  1. Мэдээллийнтехнологийнүндэснийпаркаас 2016 оны 04 сарын 3-аас 04 сарын 7-ыг хүртэл зохионбайгуулсанLINUX  үйлдлийнсистемийн анхан, дунд шатны сургалтадтус газрын сүлжээ, компьютер засварын инженер А.Очирсүрэн хамрагдаж сертификат авсан.
  2. 2016.09.21-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагааны дүрэм түүний үр дагаврын талаархи нэгдсэн сургалт, 2016.12.07-ны өдрийн Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах зөвлөмж сургалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нээлттэй хэлэлцүүлэгт тус газрын хуульч оролцсон.
  3. 2016 оны 11 дүгээр сарын 30-нд Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх” сургалтанд архив, бичиг хэргийн ажилтан нар хамрагдсан
 

 

 

 

 

 

 

30

82 4.1.23. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд хяналтын үзлэг, оношилгоо явуулах, дүгнэлт гаргах. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд хяналтын үзлэг, оношилгоо явуулах, дүгнэлт гаргах. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх 008 дугаартай гэрээг Зам тээврийн яамтай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулан ажиллаж байна.

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын ээлжит үзлэг явуулах тухай”  газрын даргын А/17 дугаар тушаалын дагуу 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд техник хяналтын хаврын үзлэг оношлогоог зохион байгуулахаар шийдвэрлэж үзлэг оношлогоо хийгдсэн.

Үндсэн чиглэлийн 1067, туслах чиглэлийн 111, буухиа чиглэлийн 133, такси үйлчилгээний 499, нийт 1810 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулж, нийт 10,569.0 мянган төгрөгний орлого оруулсан.

Тус газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/61 дүгээр тушаалын дагуу 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд техник хяналтын намрын үзлэг оношлогоог зохион байгуулахаар шийдвэрлэж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа 42 аж ахуйн нэгж байгууллагын 1607 тээврийн хэрэгсэл буюу 92,7 % хамрагдлаа.

Үүнээс:

Үндсэн чиглэлийн 20 аж ахуйн нэгж байгууллагын 1224 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэйгээс үзлэгт орох шаардлагатай 1117 тээврийн хэрэгслийн 1110 (99,4%) хамрагдаж 1110  тэнцсэн үзүүлэлттэй байна. Үзлэгт орох хугацаа болоогүй 79, 28 тээврийн хэрэгсэл засвартай байгаагаа албан бичгээр мэдэгдсэн

Явуулын үзлэгийн станцаар Зорчигч тээврийн нэгтгэлийн 37, Аз сервис ХХКомпаний 8, нийт 45 троллейбусанд техникийн хяналтын үзлэг хийж дүгнэлт гаргалаа.

Туслах чиглэлийн 5 аж ахуйн нэгж байгууллагын 33 тээврийн  хэрэгслийн 23 (69,7%) хамрагдаж 23 тэнцсэн.

Буухиа чиглэлийн 4 аж ахуйн нэгж байгууллагын 19 тээврийн хэрэгслийн 12 (63,2%) тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж 12 тэнцсэн байна.

Такси үйлчилгээний 13 аж ахуйн нэгж байгууллагын 564 тээврийн хэрэгслийн 463 тээврийн хэрэгсэл буюу 82,1% хамрагдаж, 458 буюу 98,9% тэнцсэн. Шалтгаангүйгээр 101 тээврийн үзлэгт хамрагдаагүй.

Эдгээр тээврийн хэрэгслүүд давтан үзлэгт хамрагдаж 5 тээврийн хэрэгсэл тэнцээгүй бусад тээврийн хэрэгсэл тэнцсэн дүнтэй байна.

Нийтийн зорчигч тээврийн  үйлчилгээний 69 аж ахуйн нэгж, байгууллагад давхардсан тоогоор 437 заалт бүхий  улсын байцааагчийн хугацаатай албан шаардлага 96, 41 аж ахуйн нэгжийн 455 авто тээврийн хэрэгсэлд 438 заалт бүхий 146 техникийн дүгнэлт гаргасан байна.

 

 

30

83 4.2.2 Авто тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгсэл болон үйлчилгээнд тавигдах шаардлагыг стандартын дагуу хангуулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах; Ачаа тээврийн салбарт мөрдөгдөх хууль, дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтийг хангах, шинээр гарсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, стандартыг танилцуулах ажлыг зохион байгуулах “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамж”-ийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн 05 дугаар сарын 03-ны өдөр НМХГ-т 4/650 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагын тээвэрлэлтэд НТГ, УБ хотын Цагдаагийн газрын ХУД-ийн ЗЦТ-тай хамтарсан шалгалтыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацаанд 24 цагаар  био, шувуу, нисэхийн замд хийсэн.

Хамтарсан шалгалтын хугацаанд 2668 тээврийн хэрэгсэл шалгагдснаас “ЕС” зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 285, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 175, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 26, нийт 392 зөрчлийг илрүүлж 101 зөрчлийг газар дээр нь арилгуулж, цагдаад 61 бичиг баримт шилжүүлсэн, 28 аж ахуйн нэгж, байгууллага, 7 албан тушаалтан, 293 иргэний нийт 337 зөрчилд АТТХуулийн дагуу 23.1.4 дэх заалтыг үндэслэн 6,795,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага болон инженер техникийн албан хаагчдад “Ачаа тээврийн үйлчилгээг сайжруулах, техникийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах” сэдэвт сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэнхимд зохион байгуулсан.

 

 

30

84 4.2.3. Улаанбаатар хот дотор болон хот орчимд энгийн ачаа болон аюултай ачаа, технологийн болон ахуйн тээвэр, тусгай зориулалтын тээвэр эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бий болгох; Улаанбаатар хотын ачааны автомашины тоо, ачаа эргэлт, энгийн болон аюултай ачаа, технологийн болон ахуйн тээвэр, тусгай зориулалтын тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бий болгох; НИТХТ-ийн 2014 оны 102-р тогтоолын дагуу “ЕС” зөвшөөрлийн хүрээнд ажил гүйцэтгэлийн тайлан мэдээг ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудаас гаргуулан авч байна.Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл бүр “Ачаа тээврийн мэдээ тайлан хүлээн авах нэгдсэн систем”-д ачаа тээврийн тайланг цахимаар илгээж, ирсэн тайланг цахимаар хүлээн авч байна. Ачаа тээврийн хэрэгслийн цахим сан үүсгээд одоогийн байдлаар 2015 оны эхний хагас жилийн тайлан мэдээг хүлээн авч дууссан. Мэдээг нэгтгэн хархад нийт 4035 тээврийн хэрэгсэл цахим тайлан илгээсэн байна. Үүнээс 502 ААНБ-ын 1976 тээврийн хэрэгсэл, иргэний 2059 тээврийн хэрэгсэл ачаа тээврийн тайлан илгээсэн байна. Ачаа тээврийн хэрэгсэл тус бүрээр нь нэгдсэн бүртгэл хийж, цахим мэдээллийн сан үүсгэж  эхэлсэн

Цахим сан үүсгэж байгаа мэдээлэлд: Тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэн, ААН-ийн регистер, хаяг, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл,  холбоо барих утас, тээсэн ачааны төрөл, жолоочийн жолооний үнэмлэхний дугаар, албан журмын даатгалд хамрагдсан эсэх мэдээллийг хүлээн авч байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энгийн болон аюултай ачаа тээвэрлэж байгаа аж ахуй нэгж байгууллагын талаар, тээвэрлэсэн ачааны төрөл зэрэг үзүүлэлтээр бүртгэл мэдээллийн санг бий болгосон.

 

 

 

 

 

27

85 4.2.5. Ачаа тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, хангасан байдалд хяналт тавих, тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх; Тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох. Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагын тээвэрлэлтэд хийсэн хамтарсан шалгалтаар 2668 тээврийн хэрэгсэл шалгагдснаас “ЕС” зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 285, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 175, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 26, нийт 392 зөрчлийг илрүүлж 101 зөрчлийг газар дээр нь арилгуулж, цагдаад 61 бичиг баримт шилжүүлсэн, 28 аж ахуйн нэгж, байгууллага, 7 албан тушаалтан, 293 иргэний нийт 337 зөрчилд АТТХуулийн дагуу 23.1.4 дэх заалтыг үндэслэн 6,795,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд “Бохир ус зөөвөрлөдөг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-тай НМХГ, НТГ, НЦГ, ХСАҮЗЗ /Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл/ хамтарсан шалгалт хийгдсэн.

03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бохир ус зөөвөрлөдөг “Даймомент” ХХК, “Зуслан сэрвэн” ХХК, “Кью Эм Эс” ХХК, “Маргад монгол” ХХК, “Мандах гарам” ХХК, “Өргөжих хаус” ХХК, “Анун болор” ХХК, “Арвайн их тамгат” ХХК, “Алтан дорны хүч” ХХК, “Бат урсгал” ХХК, “Баянбулаг” ХХК, “Голден эко” ХХК, “Галтай чойндон” ХХК, “Наташа” ХХК, “Сутай хонгор” ХХК, “Талст эрчим хүч” ХХК, “Томасс” ХХК, “Тэнүүн билигт хангай” ХХК зэрэг 18 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Автотээврийн тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартын шаардлага мөрдөж ажилладаггүй, тээврийн хэрэгслүүд 20 жил ашиглагдсан, хяналтын хуудсаар шалгасан үнэлгээгээр их эрсдэлтэй үнэлэгдсэн “Галтай чойндон”, “Арвайн их тамгат”, “Зуслан сэрвэн” ХХК зэрэг байгуулагауудад хуагцаатай албан шаардлага өгч, “Талст эрчим хүч” ХХКомпаний 8 тээврийн хэрэгсэлд улсын байцаагчийн акт тогтоож тээврийн хэрэгслүүдийг зогсоосон.

 

 

30

86 5.1.3. Иргэдэд төрөөс үзүүлж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар тасалдуулах хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох  хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох Хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох. Хууль  бусаар  тээврийн үйлчилгээ  эрхэлж  байсан 24750 тээврийн хэрэгсэл шалгалтанд хамрагдаж 6283 жолоочид Авто тээврийн тухай хуулийн дагуу 77.257.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

Хууль бусаар таксийн үйлчилгээ эрхэлж байсан хувийн суудлын автомашинтай иргэдээс симфор 6, фокус /жижиг симфор/ 2-ыг хурааж, байрлуулсан наалт, шоо 10-ыг хуулуулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан.

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ЗЦГ-тай хамтарсан “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж”-тай шалгалтыг 10 хоногийн хугацаатай хийгдсэн.“Нийтийн таксийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-т аж ахуйн нэгж, байгууллагуудын болон хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэний суудлын авто машинуудын үйл ажиллагааг шугам замд нь шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан хариуцлага тооцож ажиллалаа.

Удирдамжийн дагуу ажлын 10 хоногт нийт 382 зөрчилд 5.848,8 мянган төгрөгийн торгууль, шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Үүнээс: Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийт 164 зөрчилд 2.595,0 мянган төгрөгийн арга хэмжээ авсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар нийт 218 хүнийг газар дээр нь 3253,8 мянган төгрөгөөр арга хэмжээ тооцож, зөрчлийг нь газар дээр нь шийдвэрлэх боломжгүй 19 бичиг баримтыг хурааж, шилжүүлэн өгсөн байна.

Мөн хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж байсан Мойл Вид Смайл ХХК /HELP/, Ski taxi, ITaxi болон авто замын зогсохыг хориглосон газар болон чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр дараалал үүсгэн зогсож байгаа суудлын авто машинуудын жолооч нарт шалгалт хийж, хариуцлага тооцож ажиллалаа.

 

21

87 5.1.5. Нийтийн тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, үйлчилгээний чанар, соёлд тавих хяналт шалгалтын чиглэлээр төрийн бус байгууллага болон иргэний төлөөлөлтэй хамтарч ажиллах; Мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт  шалгалтыг эрчимжүүлж, тээврийн салбарын хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний салбарт сахилга хариуцлагыг дээшлүүлэх, захиргааны хяналтыг хэрэгжүүлэх  чиглэлээр 2016 онд авто тээврийн хяналтын 24 байцаагч ажиллаж, 94635 авто тээврийн хэрэгсэл шалгаж,  5236 зөрчилд 103594400 төгрөгийг  шийтгэврийн  хуудсаар, 1951зөрчилд 9755000 төгрөгийг торгуулийн хуудсаар  ногдуулж,  нийт 7187зөрчилд 113349400 төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцож улсын төсөвт төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.9 хувиар буюу 17184900 төгрөгөөр өссөн байна.Үүнээс давхардсан тоогоор 253 аж ахуйн нэгж, байгууллагад 22150000 төгрөгийн, 253 албан тушаалтанд 10082400 төгрөгийн, 6681 иргэнд 81117000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тус тус ногдуулж  ажилласан байна.

Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/175 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Тээврийн газрын дарга нарын хамтран баталсан “”Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагууд болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ний үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу; 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэннийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч 3, нийслэлийн Тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч 23 нийт 26 хүн шалгалтыг зохион байгуулсан.

Шалгалтаар: Эрдэмтранс ХХК, Блюбус ХХК, НЧБ ХХК, Автотерминал трейд ХХК, Монкара ХХК, Эмсид ХХК, ДЮЦ ХХК, Тэнүүндэлгэр ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Автобус нэгдэл ХХК, Сутайнбуянт ХХК зэрэг 11 аж ахуйн нэгж, байгууллагын 352 тээврийн хэрэгсэл шалгаж, мэргэжлийн хяналтын хуудсаар үнэлэлт дүгнэлт гаргаж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгсөн.

Шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 120 заалттай 20 улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчил гаргасан 10 байгууллагад 1600,0 мян.төг, 8 албан тушаалтанд 460,0 мян. төг /нийт 2060,0 мян. төг/-ийн торгууль ногдуулж барагдуулав.

ЗЦГ, НБГ, НТГазар хамтарсан шалгалт: 2016 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулах тухай хамтарсан шалгалт хийгдсэн.

Нийслэлийн Боловсролын газар, Замын Цагдаагийн газар, Сурагчийн холбоотой  хамтран “Хүүхдийн автобусны  стандартыг 8 дугаар сарын 25, 26 ны өдрүүдэд  Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгасан.

2016-2017 оны хичээлийн жилд 7 дүүргийн 41 ерөнхий боловсролын сургууль, 2 цэцэрлэгийн 103 автобус хамрагдав.Үүнээс 40 автобус тэнцсэн байна.

Шалгалтын дагуу тус газрын автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг 27 сургууль, 2 цэцэрлэгт хүргүүлсэн.

Нийт автобусны 30 хувь нь насжилтаар тэнцсэн ба 70 хувь нь 10 дээш жилийн насжилттай байсан тул хүүхдийн автобусны үйлчилгээнд ажиллах боломжгүй  байна.

Замын цагдаагийн газартай хамтарсан шалгалт: 2016 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаатай өглөөний эх авалтын шалгалт хийгдсэн.

Шалгалтаар өглөөний эх авалт, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, бичиг баримтын бүрдэл зэргийг шалгаж, нийт 23 аж ахуйн нэгж байгууллагын 824 тээврийн хэрэгсэл шалгагдаж 1004 зөрчил илэрсэн. Дүүргийн нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Трансбус”, “Эмсид”, “Мяралзаа”, “Тэнүүн огоо”, “Дюц”, “Аз сервис” ХХК-д зөрчил арилгуулах тухай хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж арга хэмжээ авч ажиллалаа.

Авто тээврийн тухай хууль, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам, стандарт, Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр “Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тухай” албан даалгаврын 5 дахь заалтын биелэлтийг хангуулах, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь мөрдөлт, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-тэй ажилладаг 20 аж ахуйн нэгжид дотоод хяналтын ажилтан, тээвэр зохицуулагч, диспетчер, шалгах механикийн ажлын хариуцлага, өглөөний эх авалт, оройн буултыг цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг шалгах, авто тээврийн хэрэгслүүдийг хөлдөөхгүй байх талаар техник, технологийн мэргэжилтэн, автотээврийн хяналтын улсын байцаагч нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэгийн “Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тухай”  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-07-111/683 дугаар зөвлөмжийг их багтаамжийн автобусаар  нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн биелэлтийг 7 хоног бүрээр ирүүлж байхыг үүрэг болгосон.

 

 

 

30

88 Байгууллагын 2015 оны жилийн эцэс, 2016 оны   хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан гаргах,  шинжилгээ хийх, дүгнэлт гарган газрын даргын зөвлөлд  танилцуулах, Тус байгууллагын 2015 оны жилийн тайлан балансаар 86,8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үндсэн үйл ажиллагааны зардалд 806,4 сая төгрөг, нөхөн олговорт 43,2 тэрбум төгрөг, нийтийн тээврийн зардлын санхүүжилтэнд 21,6 тэрбум төгрөг, нийтийн тээврийг хөгжүүлэх санд 1,6 тэрбум төгрөг нийт 67,3 тэрбум төгрөгийн санхүүлжилт авсан. Тус байгууллагын үйл ажиллагааны орлого 988,8 сая төгрөг төвлөрүүлэхээс үндсэн үйл ажиллагааны орлого 913,6 сая төгрөг, үндсэн бус үйл ажиллагааны орлого 112,2 сая төгрөг нийт 1,025,8 сая төгрөг буюу 103,7 хувиар төлөвлөгөө биелүүлсэн. Урьд оны үлдэгдэл болох тээврийг хөгжүүлэх сангийн 10,1 тэрбум төгрөг, Нийслэлийн төрийн санд 318,0 сая төгрөгийг төвлөрүүлэн үйл ажиллагааны зардлын санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлсэн. 2016 оны тус газрын  төсөв 96,0 тэрбум төгрөг батлагдсан. 2016 оны 2 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар 55,4 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй, гүйцэтгэл 39,6 тэрбум төгрөг 15,7 тэрбум төгрөгийн хэмнэлттэй 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

Байгууллагын 2016 оны 1,2,3-р улирлын тайлан балансыг олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргаж холбогдох газарт хүргүүлж,  4-р улирлын тайланг гаргах бэлтгэл ажлыг ханган ажилласан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын ирүүлсэн тайлангаар 2015 онд 111.6 тэрбум төгрөгийн орлоготой, 116.3 тэрбум төгрөгийн зардалтай, 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Нэг зорчигч тутмаас 502 төгрөгийн орлого олж, 523 төгрөгийн зардал гарган ажилласан байна.

 

 

 

30

89 Шилэн дансны тухай  хууль, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах  мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг дагаж мөрдөх, холбогдох мэдээллийг хугацаанд нь оруулах Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг байршуулснаар шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сайжирсан.

Тус газрын 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг Нийслэлийн дотоод аудитын албанаас 2016 оны 10 дугаар сарын 05-16-ны өдрийн хооронд шалгахад илэрсэн зөрчил гараагүй болно.

Аудитын явцад холбогдох бүх мэдээллийг шилэн дансны цахим хуудсанд мэдээлж, төсвийн захирагчийн төсвийн хөтөлбөр, хүрэх үр дүн, хэрэгжилт, төсвийн хэтрэлт хэмнэлтийн тайлбар, байгууллагын өмч хөрөнгө, мөнгө зарцуулахтай холбоотой шийдвэр, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 665 удаагийн зарлагын гүйлгээ, 54 удаагийн орлогын гүйлгээг шивж оруулав. 9 дүгээр сарын Орлого зардлын зөрүү санхүүжилтийн үлдэгдэл 50%-ийг 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,1 тэрбум төгрөгийн 1 удаагийн орлогын гүйлгээ, 2,1 тэрбум төгрөгийн 20 удаагийн зарлагын гүйлгээ, 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 дугаар сарын нөхөн олговор 2,5 тэрбум төгрөгийн 5 удаагийн орлогын гүйлгээ, 2,5 тэрбум төгрөгийн 20 удаагийн  зарлагын гүйлгээг тус тус шивж оруулав.

Нийслэлийн тээврийн газрын 2016 оны баталсан төсөв, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих ахмад настан, цагдаа, сурагч, оюутны унааны зардлын 2016 оны нөхөн олговрын төсөв, 2016 оны 1-11 дүгээр сарын хуваарилалт, 2016 оны  1-11 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн тайланг байгууллагын цахим хуудсанд байршуулсан.  Мөн цахим хуудсанд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, зарлагдсан тендер, худалдан авах ажиллагааны тайланг байршуулсан.

 

 

30

90 НИТХ-ЫН 2015.10.22-ны өдрийн  6/21, 6/22 дугаар тогтоолоор батлагдсан журмуудын  хэрэгжилтийг ханган ажиллах, холбогдох байгууллагад  мэдээ, мэдээллийг хугацаанд нь хүргүүлэх.
  • “Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК –ийн хооронд хамтран ажиллах гэрээ”-ний биелэлтийг Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК-ний зүгээс хийгдсэн ажлуудын биелэлтүүдийг гарган холбогдох мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Мэдээллийн технологийн газраар дүгнүүлэхэд гэрээнд заагдсан ажлуудаас BMS буюу удирдлага мэдээллийн системтэй холбоотойгоор хийгдэх ажлуудын биелэлт 85 хувьтай дүгнэгдсэн. Тиймээс цаашид дутуу хийгдсэн ажлуудыг яаралтай дуусгах талаар Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК –ний хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар холбогдох газруудад үүрэгч чиглэл өгөгдсөн.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн Тээврийн газрын даргын А/21 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

  • Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагуудын шугамын орлого 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар картын орлого 14,8 тэрбум төгрөг бэлэн мөнгөний орлого 27,0 тэрбум төгрөг нийт төвлөрүүлсэн орлого 42,6 тэрбум төгрөг, хуваарилсан орлого 38,4 тэрбум төгрөг ХБГ-ээр картын орлого 1,3 тэрбум төгрөг бэлэн мөнгөний орлого2,2 тэрбум төгрөг нийт 45,8 тэрбум төгрөг байна. Сар бүр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст танилцуулж ажилласан.
  •  Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын Улаанбаатар Смарт карт ХХК-иас ирүүлсэн ажлын гүйцэтгэл 11 дүгээр сарын 30-ны байдлаар  нийт 3120289:07 цаг, нийт машин цагийн зардал 112.338,7 сая төгрөг, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Улаанбаатар смарт карт ХХК-иас хуваарилсан шугамын орлого 34.355,9 сая төгрөг, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн аж ахуйн нэгж байгууллагуудад хуваарилсан нөхөн олговрын дүн 25.796,1 сая төгрөг, аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн төрийн сангийн хуваарилсан нэмэлт зардлын санхүүжилтээр 48.517,9 сая төгрөгийг тус тус хуваарилсан.
  • 1-11 дүгээр сард цахим картаар үнэгүй зорчсон  ахмад настан 28,5 сая зорчигч,  хөгжлийн бэрхшээлтэй иргэн  12,4 сая зорчигч,  оюутан 12,8 сая зорчигч,  МСҮТ-ийн сурагч 2,1 сая зорчигч, нийт 56,1 сая зорчигч зорчсон байна.
  • 2016 оны 5 дугаар сард хийгдсэн нийслэлийн төсвийн тодотголоор нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт батлагдсан 53.0 тэрбум төгрөгийг 16.6 тэрбум төгрөгөөр бууруулж 36.4 тэрбум,  үүнтэй холбогдуулан орлого, зардлын зөрүүгийн санхүүжилт 43.7 тэрбум төгрөгийг 9.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 53.4 тэрбум төгрөг байхаар тус тус баталж өөрчлөлт оруулсан.
 

 

 

 

 

 

 

30

91 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний  үндсэн, хот орчмын, туслах, буухиа чиглэлийн өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулж, зохицуулалт, бүртгэл хяналтын жигд ажиллагааг хангах, үйлчилгээний мэдээ мэдээллийг нэгтгэж танилцуулах,  мэдээллийн бодит байдлыг хангахад хяналт тавих Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/669, А/733 дугаар захирамжаар нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан удирдлагын автомат системийг татан буулгах шугам цагийн гүйцэтгэлийг өөрийн бүртгэл /GPS/-ийн системээр тооцон гаргаж байхыг  “Улаанбаатар смарт карт” ХХК-д үүрэг болгосон. 2016 оны  А/05 дугаар тушаалаар  Улаанбаатар смарт карт компаний програм хангамж хөгжүүлэлтийг дуусгах, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2015 оны А/124 дугаар тушаалаар батлагдсан “Удирдлага, мэдээллийн систем /bus management system/-ээр нийтийн тээврийн үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын мөрдөж эхлэх хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр  өдрөөр шинэчлэн тогтоосон.

2016 оны 12 сарын 08-ны байдлаар: / Улаанбаатар смарт карт ХХК-ий өгсөн мэдээгээр/

Үндсэн, хот орчмын чиглэлд 21 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 283038 тээврийн хэрэгсэл 2124517,5 рейс, 2988980:43 цаг ажиллахаас 272897 тээврийн хэрэгсэл, 2805404:45 цаг, 1896646,5 рейс буюу 93,9 % хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна.

Туслах 11 чиглэлд 10 аж ахуйн нэгж байгууллагын 16964 тээврийн хэрэгсэл, 223113:24 цаг ажиллахаас 210323:49 цаг ажиллаж 94,3 хувийн гүйцэтгэлтэй 681,843,600 төгрөгийн орлоготой ажилласан байна.

Буухиа үйлчилгээний 16 чиглэлд 4 аж ахуйн нэгж байгууллагын 24280 тээврийн хэрэгсэл, 185424:00 цаг ажиллаж 93,5 хувийн гүйцэтгэлтэй, 446,706,000 төгрөгийн орлоготой ажилласан байна.

Таксийн 17 аж ахйн нэгж байгууллагын 21030 тээврийн хэрэгсэл, 536113:00 цаг ажиллаж, 1,130,028,300 төгрөгний орлоготой ажилласан байна.

Зам тээврийн осол, зөрчил: 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ЗЦГ-т нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол, зөрчил 234 бүртгэгдсэнээс гэмтэж бэртсэн 140, эмнэлэгт хэвтсэн 19, хүний амь нас хохироосон  осол 15 гарч, өглөөний шуурхайд танилцуулан АТХУБайцаагчийг зам тээврийн осол гарсан газарт ажиллуулсан.

Мөн шугамын үйлчилгээтэй холбоотой 668 санал хүсэлт ирсэнээс 645 санал хүсэлтийг холбогдох мэргэжилтэн рүү шилжүүлж арга хэмжээ тооцож иргэдэд хариу мэдэгдсэн. Мөн иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой:  28 талархал ирсэнийг холбогдох ААНБайгууллага, жолооч нарт уламжилж талархал илэрхийлж ажилласан.

 

 

 

 

 

30

92 Шинэ жил, сар шинэ, улсын баяр наадам, сурагчийн, зуслангийн, зам засварын  ажил, сонгууль, ASEM-ын чуулга уулзалт зэрэг цаг үеийн нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөлтийн дагуу зохион байгуулж хяналт тавин, мэдээ тайланг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах        Шинэ жилийн баярын болон амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах, хэвийн ажиллагааг хангах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Шинэ жилийн болон амралтын 4 өдрийн нэгдсэн дүнгээр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын 83  чиглэлд 2873 их, дунд багтаамжийн автобус ажиллахаас 2964 ажиллаж,  14 туслах чиглэлд бага багтаамжийн 287 бага оврын автобус ажиллахаас 287 ажиллаж ажиллаж, нийт дүнгээр 3160 тээврийн хэрэгсэл ажиллахаас 2981 тээврийн хэрэгсэл буюу 94,3%-ийн гүйцэтгэлтэй ажилласан. 2015 оны 12 сарын 31-нд зохион байгуулагдсан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үед ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтөөр 3 цэгээс /А, В, С/ 18 чиглэлд 18 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр төлөвлөж 18 автобус 9 рейс гүйцэтгэсэн.

Сар шинийн баярынболон амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах, хэвийн ажиллагааг хангах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Ажлын гүйцэтгэлийн талаар: Сар шинийн баярынөдрүүдийн нэгдсэн дүнгээр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын 83  чиглэлд 2778 их, дунд багтаамжийн автобус ажиллахаас 2654,  туслах шугамын 14 чиглэлд 268 бага оврын автобус ажиллахаас 268 ажиллаж ажиллаж, нийт дүнгээр 3046 тээврийн хэрэгсэл ажиллахаас 2922 тээврийн хэрэгсэл буюу 95,9%-ийн гүйцэтгэлтэй ажилласан.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой 9 гомдол иргэдээс хүлээн авч, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид авто тээврийн хяналтын улсын байцаагч  арга хэмжээ тооцож ажилласан.

Сар шинийн баярыг угтсан нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой бусад асуудлууд: 2016 оны 01 дүгээр сарын 30, 31, 02 дугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа, “Дүнжингарав худалдааны төв болон Чингисийн талбайгаас – Хүннү молл”- худалдааны төв рүү 8 тээврийн хэрэгсэл 24 рейс гүйцэтгэхээс нийт 24 рейс гүйцэтгэсэн. Мөн Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн-1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Улаанхуаран зэрэг 11 чиглэлээс “Нарантуул” худалдааны төврүү 44 тээврийн хэрэгсэл 124 рейс гүйцэтгэхээс 106 рейс буюу 86.0% -ийн гүйцэтгэлтэй ажилласан.

Зуслан чиглэлийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр санал боловсруулж Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын маршрут төлөвлөлт, хуваарилалтын шийдвэр гаргах А/28 ажлын хэсгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн  хуралд танилцуулан шийдвэрлүүлсэн. Уг хурлын шийдвэрээр зуслангийн үйлчилгээг 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэж тус газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/48 дугаар тушаалаар ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус, ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн  автобус үйлчлэхээр баталж, нийтийн тээврийн үйлчилгээний цаг, рейсийн  нэгдсэн даалгаварт зохих өөрчлөлтийг оруулан 11-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлсэн.

Авто зам засвар, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болж буйтай холбоотой авто замын хаалтын үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн өөрчлөлтийг хийж ажиллалаа.

o    Үүнд:Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны  23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 23:00 цаг хүртэл;

o    Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Чингэлтэй, Хайлаастыг холбосон уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны  06:00 цагаас 2016 оны 06 дугаар сарын 01-ний 06:00 цаг хүртэл;

o    Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 15:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл;

o    Гандийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлхзорчих хэсгийн хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний  00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл;

o    Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Маршалын гүүрнээс хойш Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны  01:00 цагаас 2016 оны 06 дугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл;

o    Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвөөс Хоум плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны  23:00 цагаас 2016 оны 06 дугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл;

o    Дүнжингарав худалдааны төвийн урд зам засварын ажлын үеэр 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 17-ныг дуустал нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн төлөвлөлтийг тус тус боловсруулсан.

o    Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт /ACЕМ-XI/-ыг угтсан ажлын хүрээнд нийт 7 удаагийн авто замын хаалтыг хийж гүйцэтгэхэд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд зохих өөрчлөлтийг цаг алдалгүй хийж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон “Улаанбаатар смарт карт” ХХК хүргүүлснээс гадна иргэдэд зохих мэдээллийг цаг алдалгүй өгч ажилласан.

o    Тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ““Даншиг наадам-Хүрээ цам” наадмын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах тухай ” А/58 дугаар тушаалын дагуу 2016 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулсан.

o    Даншиг наадмын өдрүүдийн нэгдсэн дүнгээр “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд 15 их багтаамжийн автобус 115.5 рейс, 346:30 цаг ажиллахаас 15 их багтаамжийн автобус 127 рейс, 381:00 цаг ажиллаж, зорчигчдод үнэ төлбөргүй үйлчилсэн.

o    Сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын чиглэлд 20 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 921 тээврийн хэрэгсэл 7260,5 рейс, 12416:27 цаг ажиллахаас 916 тээврийн хэрэгсэл, 11222:54 цаг, 6728,5 рейс буюу 92,7 % хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна.

Туслах чиглэлд 5 аж ахуйн нэгж байгууллагын 22 тээврийн хэрэгсэл 243:58 цаг ажиллаж 1390000 төгрөгийн орлоготой ажилласан байна.

 

 

 

 

30

93 Нийслэлийн Тээврийн газар , нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч  аж ахуйн нэгж байгууллага, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар Смарт Карт” ХХК-ний хооронд байгуулах  “Нийтийн  тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх 3 талт гэрээ”-ний төсөл боловсруулж, холбогдох газруудын  саналыг авч тусган,  гэрээг байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/175 дугаар захирамжаар өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу зорчигч нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим картаар  500 төгрөг, бэлэн мөнгөөр 700 төгрөг төлж зорчдог байхаар гэрээний төсөлд тусган нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК болон тус газрын хооронд байгуулагдах “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх 3 талт гэрээ” -ний төсөл, Улаанбаатар смарт карт ХХК-тай хийх “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ” -ний төслүүдийг боловсруулан санал авахаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/369 дугаар албан бичгээр НЗДТГ болон холбогдох газруудад хүргүүлсэн.

НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүдийн хамтарсан уулзалтаас дээрх гэрээний төслийг 2 талт байдлаар боловсруулахаар чиглэл авсан.  Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2016 оны эхний хагас жилийн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээг 20 аж ахуйн нэгжтэй байгуулсан.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-тай “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ”,  07 дугаар сарын 22-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулсан.

 

 

 

 

 

30

94 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэлийн сан”-гийн журмын дагуу шилжилт хөдөлгөөнийг хийж, удирдлагыг нэгдсэн мэдээллээр хангаж ажиллах  MNS5012:2011 стандартын 7.4-д заасны дагуу 2003 онд үйлдвэрлэгдсэн их, бага багтаамжийн автобус, MNS5122:2013 стандартын 6.8-д  заасны дагуу таксийн тээврийн хэрэгслүүдийг бүртгэлийн сангаас хасах 12 дугаар сарын 07-ны  байдлаар

Бүртгэлийн санд нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо:370

• Үндсэн чиглэл – 143

• Туслах шугам – 20

• Буухиа үйлчилгээ – 10

• Такси үйлчилгээ – 197

Шилжилт хөдөлгөөн хийсэн тээврийн хэрэгслийн тоо:

• Үндсэн чиглэл 2

Бүртгэлийн сангаас хасагдсан тээврийн хэрэгслийн тоо:699

• Үндсэн чиглэл 161

• Такси үйлчилгээ 262

Бага багтаамжийн 276

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Тээврийн газрын дарга нарын хамтран баталсан “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд болон “Улаанбаатар смарт карт” ХХКомпанийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-аар хийсэн шалгалтын дүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас НЧБ ХХКомпаний 4, Эрдэм транс ХХКомпаний 6, ДЮЦ ХХКомпаний 2, Сутайн буянт ХХКомпаний 10, ГБУС ХХКомпаний 1, Трансбус ХХКомпаний 8 их багтаамжийн автобусыг тус тус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай актуудыг ирүүлсэн. Энэхүү актуудын дагуу ДЮЦ ХХКомпаний 2 тээврийн хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сарын 08-нд, НЧБ ХХКомпаний 4, Эрдэм транс ХХКомпаний 6 тээврийн хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн сангаас хассан. ГБУС ХХКомпаний 1 тээврийн хэрэгслийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр техникийн хяналтын үзлэгт ороогүй тул хассан.

2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр MNS5012:2011 стандартын 7.4 дэх заалтыг үндэслэн их багтаамжийн 15 аж ахуйн нэгж байгууллагын 67 автобус, мөн MNS5122:2013 стандартын 6.8 дах заалтыг үндэслэн 8 аж ахуйн нэгж байгууллагын 18 таксийн тээврийн хэрэгслийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн сангаас хассан.

2016 оны хаврын техникийн хяналтын үзлэгт хуваарийн дагуу 2003 онд үйлдвэрлэгдсэн бага, дунд багтаамжийн 252 тээврийн хэрэгсэл орохоос үзлэгт хамрагдаагүй болон тэнцээгүй 71 тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн бүртгэлийн сангаас хассан.

2016 оны 08 дугаар сарын 01-нээс MNS5012:2011 стандартын 7.4-д “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш  12-оос дээш  жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” заалтыг үндэслэн 2003 онд үйлдвэрлэгдсэн бага багтаамжийн 179 тээврийн хэрэгслийг  бүртгэлийн сангаас хассан.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийтийн тээврийн бүртгэлийн санд үндсэн чиглэлийн 20 аж ахуйн нэгж байгууллагын 1233 тээврийн хэрэгсэл, туслах шугамын 5 аж ахуйн нэгж байгууллагын 34, буухиа үйлчилгээний 3 аж ахуйн нэгж байгууллагын15, такси үйлчилгээний 12 аж ахуйн нэгж байгууллагын 510 тээврийн хэрэгсэл тус тус бүртгэлтэй байна.

 

 

 

 

30

95 Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтын талаар “бүрэн бус хангалттай”, “хангалтгүй” үнэлгээ авсан ААНэгжүүдэд гүйцэтгэлийн шалгалт хийх Тус газрын дарга 2016-2017 оны өвөлжилтийнбэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/60 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг шалгах холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан.

2016 оны 10 дугаар сарын 06-21-ны өдрүүдээр шалгасан.

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын шалгалтанд Нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулан ажилладаг үндсэн чиглэлийн 20 аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдаж өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт нийтийн тээврийн салбарын хэмжээнд 88,4 хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалтыг дараах үзүүлэлтээр шалгасан.

  1. Байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, автобусны дулаан зогсоолын хангалт, парк шинэчлэлт, автобусны хүрэлцээ нөхөн хангалт хийсэн байдал, засвар, үйлчилгээний байр, зориулалтын тоног төхөөрөмж, галын аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгсэлийн бүрдэлт, боловсон хүчний болон ээлжийн жолоочийн хангалт;
  2. Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний нэгдсэн график төлөвлөгөө, биелэлт, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал;
  3. Зайлшгүй шаардлагатай сэлбэг, шатах тослох материал, хөлддөггүй шингэний нөөцлөлт, шатахуун импортлогч байгууллагатай гэрээ хийсэн талаар хийгдсэн.

Өвөлжилтийн бэлгэл хангах ажлын шалгалтанд үндсэн чиглэлийн 20 аж ахуйн нэгж, байгууллагаас 7 аж ахуйн нэгж, байгууллага 90-ээс дээш оноо буюу “Бүрэн хангалттай”, 6 аж ахуйн нэгж, байгууллага 80-аас дээш оноо буюу “Хангалттай”,  4 аж ахуйн нэгж, байгууллага 70-аас дээш оноо буюу “Бүрэн бус хангалттай”, 3 аж ахуйн нэгж, байгууллага 70-аас доош оноо буюу “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдсэн.

 

30

96 Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан  “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам”, “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ”-ний  хэрэгжилтийг хангаж ажиллах, мэдээллийн технологийн чиглэлээр байгууллагын болон салбарын ажилтнуудад сургалт зохион байгуулах. Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, “Софтлайн” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж Kaspersky End point 10 вирусны хамгаалалтыг програм авч байгууллагын бүх компьютерүүдэд суулгасан.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  Нийслэлийн Тээврийн газрын  даргын  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийнА/101 дугаар тушаалаар“Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудасны үйл ажиллагааг зохицуулах журам”,  2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийнА/106 дугаар тушаалаар“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод журам”-ыг тус тус баталж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Тус газрын сүлжээ, компьютерзасварын инженерийгМэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулсан LINUX үйлдлийн системийн сургалтад хамруулж мэдээллийн аюулгүй байдал, нээлттэй эх бүхий үйлдлийн системийн талаарх мэдлэгийг сайжруулсан.

Үндэсний дата төвд байрладаг тус газрын  “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулахтүр зөвшөөрөл” олгох системийн /ТҮЦ машинаар/ Dellpower Edge r720 сервер шалтгаангүй унтарсны улмаас ачаа тээвэрлэлтийн мэдээ тайлан хүлээн авах програм 5 цагийн турш саатаж, үндэсний дата төвд утсаар мэдэгдэн тус байгууллагын info@datacenter.gov.mn и-мэйл хягаар серверийг асаах хүсэлт явуулж, ажиллуулсан.

Тус газрын НЗЗ-ны 4-р байрны 13 дугаар давхарт байрлах мэдээллийн сангийн серверийн баазыг 2016 оны 08 дугаар сарын 09-нд нөөцлөн хадгалсан /backup/. Мөн Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас тус байрны 5 болон 3 дугаар давхарууд руу шилэн кабел татах ажлыг хамтран гүйцэтгэсэн. Нийслэлийн их ба нээлттэйөгөгдлийг зохицуулах, өгөгдлийн сан, сервер системийг нийслэлийн дата төвд байршуулах, шууд холболт үүсгэх, зарим өгөгдлийг иргэдэд нээлттэйгээр нийтлэх зэрэг өгөгдөл солилцохтой холбоотой ажлын хүрээнд www.data.ulaanbaatar.mn сайт дээр өөрийн байгууллагын нэвтрэх эрхийг авч, журмын хүрээнд өгөгдлүүдийг нээлттэйгээр байршуулан ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн онлайн систем “eDoc” програмыг нийт албан хаагчдад ашиглуулж эхэлсэн.

 

 

30

97 Серверүүд, интернетийн болон дотоод сүлжээ,  програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх,  байгууллагад шаардлагатай програм хангамж, системүүдийг шинээр нэвтрүүлэх Төв сервер, серверийн өрөөнд хяналт тавин ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/347 дугаар захирамжийн хүрээнд интернет болон суурин утасны үйлчилгээг нийлүүлэгч компаниудын дунд 05 дугаар сарын 23-нд тендер зарлагдаж сонгон шалгаруулалт явагдсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанитай тус газар нь гэрээ байгуулах асуудалтодорхойгүй хугацаагаар хойшилсон учраас интернетийн хурдыг нэмэх зорилгоор интернетийн урсгал нийлүүлэгч Комтел ХХКомпанитай хийсэн 9/22 гэрээг  сунгаж, интернетийн хурдыг 3 дахин ихэсгэж 3MB хурдаар 10 дугаар сарын 01-ээс эхлэн авч эхэлсэн.

2016 оны  4 дүгээр сард цахилгааны хэлбэлзлийн улмаас  Dell r410 серверийн үйлдлийн систем нь гэмтэж Itzone засвар үйлчилгээний төвөөр засварлуулж үйлдлийн системийг дахин шинээр суулгуулсан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл бүр “Ачаа тээврийн мэдээ тайлан хүлээн авах нэгдсэн систем”-д ачаа тээврийн тайланг цахимаар илгээж,  тайланг цахимаар хүлээн авч байна. Ачаа тээврийн хэрэгслийн цахим сан үүсгэн одоогийн байдлаар 2015 оны эхний хагас жилийн тайлан мэдээг хүлээн авч дууссан. 2016 онд програм хангамжийн хэвийн ажиллагааг ханган хөгжүүлэх ажлыг Аствишн компанитай хийхээр хэлэлцэж байна.

 

 

 

30

98 Transport.gov.ub.mn сайтад байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий мэдээ, мэдээлэл, тэдгээрийн үр дүнгийн талаар олон нийтэд ил тод мэдээллэх ажлыг шуурхай зохион байгуулах, газрын даргын шийдвэрийн талаарх мэдээллийг цаг тухайд нь сайтад оруулах Social media сүлжээг идэвхижүүлэх, үйл ажиллагаатай холбоотой онлайн судалгааг хөтлөн явуулах 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан “Байгууллагын цахим хуудасны үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу 2015 он дуусталх хугацаанд вэб сайтад тавигдсан мэдээллийн материалыг архивын хадгаламжийн нэгж болгосон.

2016 онд  вэб сайтад нийт 68 мэдээ тавигдсан.

Мөн сайт дээр 2016 онд гарсан А тушаалуудыг 2016 оны цэс дотор байршуулж хэвшсэн. Вэб сайтын “түр зөвшөөрөл” цэсийг 2 цэсд хувааж ачаа тэвэрлэлтийн мэдээ тайлан оруулах шинэ цэсийг шинээр нэмсэн. Нийслэлийн Тээврийн газрын Transport.ub.gov.mn вэб сайтад дараах өөрчлөлтийг хийлээ. Үүнд

1. Үндсэн цэсэнд “Үйлчилгээ” гэх шинэ цэс нэмсэн.

2. Тус цэсэнд дараах туслах цэсүүдийг байршуулав.

А. Чиглэлийн зураглал

Б. Түр зөвшөөрөл

1. Түр зөвшөөрлийн танилцуулга

2. Түр зөвшөөрлийн мэдээ

В. U-Money карт борлуулах цэгүүдийн зураглал

Г. Ачаа тээвэрлэлтийн мэдээ, тайлан хүлээн авах програм

Д. Өргөдөл, гомдол хүлээн авах програм.

Уг цэсүүдэд хандаснаар тухайн хандсан цэс нь шинэ цонх үүсгэн нээгдэх бөгөөд буцаж сайт руу орох хандалт хийхгүй болсноор хэрэглээг хялбарчилж өгсөн.

Монгол улсын стандарт Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага MNS 6285 : 2011 стандартын дагуу вэб сайтын мэдээ, мэдээлэл, цэс, туслах цэсүүдийг хөгжүүлсэн болно.

Улаанбаатар смарт карт ХХКомпаниас гаргасан гар утасны апликейшны мэдээллүүдийг вэб сайтдаа тавьж ажиллаж байна. http://transport.ub.gov.mn/ сайтад “Үйлчилгээ” гэсэн шинэ цэс нэмсэн ба тус цэсэнд U-Money карт борлуулах цэс, чиглэлийн зураглалын мэдээллүүдийг оруулсан.

Шилэн дансны сайт шинэчлэгдэж ирсэн бөгөөд сайтад санхүүгийн хэлтэс сар бүрийн, өдөр тутмын санхүүгийн мэдээллийг байршуулан ажиллаж байна. http://transport.ub.gov.mn  сайт дээр хэрэглэгчийн булан хэсэгт Нийслэлийн Тээврийн газрын шилэн дансны мэдээллийг линкээр нь холбож өгсөн бөгөөд шилэн данс цэсэнд байршуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн зураглалыг эцсийн байдлаар хянуулан газрын даргын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн А/25 дугаар тушаалаар 83 чиглэлийн зураглалыг өөрчлөн шинэчлэн батлуулж байгууллагын вэб сайтанд байршуулсан.

 

 

 

 

 

 

 

30

99 Дээд, газар бусад байгууллага, иргэдээс ирсэн албан бичгийг хүлээн авч, бүртгэх, “Бүртгэл хяналтын карт” хөтлөх, ажилтанд шилжүүлэх. ирсэн албан бичгийн барагдуулалтанд хяналт тавьж, барагдуулалтын судалгааг сар, улирал бүрийн өссөн дүнгээр хэлтэс, албан хаагч бүрээр гаргаж тайлагнах. Албан бичгийн барагдуулалтын дүн мэдээг 14 хоног дутам удирдлагад танилцуулах. Хугацаа хоцорсон албан бичгийн тэмдэглэл хөтөлж, холбогдох албан тушаалтан, удирдлагад мэдээлж ажиллах. Албан бичигт “Бүртгэл хяналтын карт” хөтлөн ажилтанд шилжүүлж, албан бичгийн барагдуулалтанд хяналт тавьж, барагдуулалтын судалгааг сар, улирал бүрийн өссөн дүнгээр хэлтэс бүрээр гаргаж байна. Албан бичгийн барагдуулалтын дүн мэдээг 14 хоног дутам удирдлагад танилцуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн онлайн систем “eDoc” програмыг нийт албан хаагчдад ашиглуулж эхэлсэн.

Тайлангийн хугацаанд дээд газар, бусад байгууллагаас  нийт 1810 албан бичиг ирснээс  хариутай 1289, хариугүй 521, хугацаанд нь барагдуулсан 1700, хугацаа хэтэрч барагдуулсан 8,  шийдвэрлэгдээгүй -1, шийдвэрлэх шатандаа 101 бичиг  байна. Албан бичгийн барагдуулалтыг нэгжүүдээр авч үзвэл  ЗУСХ- 99,5 %, ТТТХ-98,8%, ЗТҮХ- 100%, ТЛХ-99%, ТХХ- 98,4%, ТҮОТөв 100,0-%тай  байна.

Байгууллагаас гадны байгууллагуудад нийт 1400 албан бичиг явуулсан байна. Тайлангийн хугацаанд  ашигласан хэвлэмэл хуудас А/4-2154, А/5-1961, Тушаал -647,  Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн хуудас 490,  албан шаардлага 153 нийт   5405 хэвлэмэл хуудас  ашиглаж 170-ыг хүчингүй болгосон  байна.

 

 

 

30

100 Архивын 2016 оны хөтлөх хэргийн жагсаалт, ББНШК-ийн 2016 оны төлөвлөгөө боловсруулж батлуулах.  Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн мэдээллийг цахимаар хадгалах./ цахим архив үүсгэх/,  архивын программ ашиглан газрын даргын 2015 оны тушаалуудыг шивж оруулах, архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэлт,  архивт шилжүүлж буй хадгаламжийн нэгжүүдэд нягтлан шалгалт хийх.     2015 оны архивын баримтанд байнга, түр хадгалах, баримтын данс бүртгэл үйлдэх  устгах бичгийн түүвэр жагсаалтыг гаргаж  комиссын хурлаар хэлэлцүүлэх ББНШК-ийн 2016 оны төлөвлөгөө боловсруулж батлуулсан.

2003-2012 оны 10 жилийн 4401 тушаалд цахим нягтлан шалгалт хийж, нягтлан шалгалт, цахим нөхөн бүрдүүлэлтийн тайланг 2016 оны 03 сарын 28 ны 1/450 тоотоор хүргүүлэв.

Байгууллагын архивт хадгалагдаж буй тендер, гүйцэтгэлийн баримтын жагсаалт гаргаж 2016 оны 05 дугаар сарын 23-ны хурлаар хэлэлцүүлж Нийслэлийн Архивын газар 2016 оны 05 дугаар сарын 23-ны 1/739 тоот албан бичгээр хүргүүлэв.

2015 оны Б-204 хуудас -136 тушаал,   А-777 хуудас 126 тушаал скайнардаж PDF программд оруулж Нийслэлийн Архивын програмд шивж Нийслэлийн архивын газар хүлээлгэн өгч нөхөн бүрдүүлэлт хийж акт үйлдэв.

Байгууллагын архивыг цахимжуулах ажлын хүрээнд ирсэн хариугүй бичиг-33, ирсэн хариутай бичиг-37, явсан бичиг 1219 скайнардаж PDF программд оруулсан.

Алба хэлтсүүдээс архивт нөхөн бүрдүүлэлт хийх хадгаламжийн нэгжийн санал авч саналыг нэгтгэн Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэж 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байгууллагын ББНШК-ын хурлаар оруулан батлуулсан.

2016 онд байнга хадгалах-82, 70 жил хадгалах-6, түр хадгалах-409, нийт цаасан баримт 497, цахим баримт 41 хадгаламжийн нэгжийг архивт хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийсэн.

2016 оны 11 дүгээр сарын 30-нд Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх” сургалтанд хамрагдсан.

2016 оны 11 дүгээр сарын 16-нд Нийслэлийн Архивын газраас байгууллагын архивын үйл ажиллагаа, Нийслэлийн Засаг даргын А/633 захирамжинд мониторинг хийхэд хангалттай үнэлгээ авсан

 

 

 

 

 

30

101 Өргөдөл гомдлын нийслэлийн нэгдсэн программыг бүрэн нэвтрүүлж, нийслэлийн тээврийн үйлчилгээний талаар  иргэд хэрэглэгчдээс гаргасан өргөдөл, гомдол, хариутай албан бичигт хууль эрх зүйн үндэслэлтэй хариуг хугацаанд нь өгч хэвшүүлэх.  Иргэдээс он-лайн болон утсаар ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг агуулгаар нь ангилах, шийдвэрлэлтэнд хяналт тавих, дэлгэрэнгүй болон хандалтын тайланг гаргах, байгууллагын удирдлагуудыг шуурхай мэдээллээр  хангаж ажиллах 2016 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 1200  тусгай дугаарын утсанд  325 өргөдөл гомдлыг хүлээн авч 2 өргөдөл шийдвэрлэх шатанд,  319 өргөдлийг  хугацаанд нь шийдвэрлэн 4 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж барагдуулж,  99,4 хувь, www. Ub 1200.mn цахим хуудсаар 121 өргөдөл гомдлыг хүлээн авч 8 өргөдөл шийдвэрлэх шатанд,  111 өргөдлийг  хугацаанд нь шийдвэрлэн 2 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж барагдуулж 93,4 хувийн биелэлттэй, Засгийн газрын 11-11 төвөөс 394 хүлээн авч 10 өргөдөл шийдвэрлэх шатанд, 7 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж барагдуулж, 377 гомдлыг хугацаанд нь бүрэн барагдуулж  биелэлт 97,4 хувь, Иргэдийг хүлээн авах төвөөс хүлээн авах төвөөс 53 гомдлыг хүлээн авч    50 гомдлыг хугацаанд нь бүрэн барагдуулж, 2 өргөдөл шийдвэрлэх шатанд, 1 гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэн  96,2 хувь, Байгуулагад 201 өргөдөл ирснээс 3 өргөдөл хугацаандаа хэрэгжих шатанд, 196 өргөдлийг хугацаанд нь бүрэн барагдуулж, 2 гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэн 98,5 хувь, нийт байгууллагын дүнгээр 1100 өргөдөл гомдлыг хүлээн авч 1059 өргөдлийг хугацаанд нь бүрэн барагдуулж, 25 өргөдөл хугацаандаа шийдвэрлэх шатанд, 16 өргөдлийг хугацаа хэтрүүлэн барагдуулж биелэлт  97,7 хувийн биелэлттэй байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 14 хоног 5 цаг 40 минут байна.

 

 

 

 

30

102 Хяналтын ажилтаны ажиллах чиг үүрэг,  ажлын хуваарийг гарган батлуулж,  илрүүлсэн зөрчлийн дагуу  ААНБайгууллагад мэдэгдэж зөрчлийг арилгах арга хэмжээ авах,  хамтран ажиллах 2016 онд  Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй зорчигчдын эрх, үүргийн биелэлт, цахим картны ашиглалт, хамгаалалтанд хяналт тавих зорилгоор 20 аж ахуйн нэгж байгууллагын680 шалгагч Улаанбаатар смарт карт ХХКомпаниас тусгай карт авч   ажиллаж байна.

Хяналтын ажилтнууд нь автотээврийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хариуцсан аж ахуйн нэгж байгууллагадаа шалгагч нарт картын тухай ойлголт, төрөл, зохицуулалт, тавигдах шаардлага зэргийн тухай танилцуулга, яриа хийсэн.

Хяналтын ажилтан нар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 18аж ахуй нэгж байгууллагын давхардсан тоогоор 588 шалгагчийн ажлын явцыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 1937 тээврийн хэрэгсэл шалгаж 270  зөрчил илрүүлэн зөрчлийг арилгахаар аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна.

Тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц орон тоо баталж, ажилд томилох тухай”  А/76 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  бүтцээр хяналтын ажилтны орон тоо хасагдсан бөгөөд 18 хяналтын ажилтан ажлаас чөлөөлөгдсөн.

 

 

 

30

103 2013 оны Засгийн газрын 322 дугаар тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөндлөнгийн судалгаа” хийх багийн бүрэлдэхүүнийг газрын даргын тушаалаар батлуулан үйл ажиллагааг нь хэвшүүлэх. Иргэд рүү хандсан сэтгэл ханамжийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хийгдээгүй  

0

104 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн тухай Ажлын хэсгийн тайланг хэлэлцээд нийслэлийн Удирдлагын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын тайланг улирал бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлнэ. Ажлын төлөвлөгөө гаргана Ажлын төлөвлөгөө гаргаж газрын удирдлагаар батлуулсан. 30
105 Төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана. Төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байна. 30
106 Ажлын тайланг хүргүүлнэ. Төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайланг улирал бүр гарган  ХШҮХ-т хүргүүлсэн. 30
НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ ОНОО          26,9

 

 

 

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

 

Гэрээнд тусгагдсан манлайллын  зорилт (орц), түүний шалгуурүзүүлэлт бүрээрхүрэх түвшин

 

 

 

Жинхэнэ гүйцэтгэл

(шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин)

Тухайн манлайллын зорилтын   биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ
1 2 3
1.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар: –     Төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлсийг баримтлах, ёс зүйн хэм хэмжээг сахих болон ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлж ажилласан.

–     НИТХ-ын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ”Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө батлах тухай” 23/01 тоот тогтоолоор баталсан “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”, Хөтөлбөрийн хүрээнд 2015-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний дагуу Авлигын эсрэг  хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулж байна.

–     Төрийн захиргааны албан хаагчдын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг 2 дугаар сарын 05-ны дотор гаргуулж нэгтгэн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн.

 

 

 

30

2.Байгууллагын ил тод  байдлыг хангах талаар: –      Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажилласан.

–      Байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий мэдээллийг вэб сайт болон цахим хэлбэрээр цаг тухайд нь байршуулан олон нийтийн  эрэлт хэрэгцээнд нь тохируулан мэдээллээр ханган ажиллаж байна.

Нийслэлийн засаг даргын 2012 оны 10 сарын 08 өдрийн А/606 захирамжийг үндэслэн байгууллагын  нууцад хамаарах баримтаас  бусад мэдээ мэдээлэл, тушаал шийдвэрийг байгууллагын  сайтанд  3 хоногийн дотор байршуулж байна.

–     2016 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 1200  тусгай дугаарын утсанд  325 өргөдөл гомдлыг хүлээн авч 2 өргөдөл шийдвэрлэх шатанд,  319 өргөдлийг  хугацаанд нь шийдвэрлэн 4 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж барагдуулж,  99,4 хувь, www. Ub 1200.mn цахим хуудсаар 121 өргөдөл гомдлыг хүлээн авч 8 өргөдөл шийдвэрлэх шатанд,  111 өргөдлийг  хугацаанд нь шийдвэрлэн 2 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж барагдуулж 93,4 хувийн биелэлттэй, Засгийн газрын 11-11 төвөөс 394 хүлээн авч 10 өргөдөл шийдвэрлэх шатанд, 7 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж барагдуулж, 377 гомдлыг хугацаанд нь бүрэн барагдуулж  биелэлт 97,4 хувь, Иргэдийг хүлээн авах төвөөс хүлээн авах төвөөс 53 гомдлыг хүлээн авч    50 гомдлыг хугацаанд нь бүрэн барагдуулж, 2 өргөдөл шийдвэрлэх шатанд, 1 гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэн  96,2 хувь, Байгуулагад 201 өргөдөл ирснээс 3 өргөдөл хугацаандаа хэрэгжих шатанд, 196 өргөдлийг хугацаанд нь бүрэн барагдуулж, 2 гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэн 98,5 хувь, нийт байгууллагын дүнгээр 1100 өргөдөл гомдлыг хүлээн авч 1059 өргөдлийг хугацаанд нь бүрэн барагдуулж, 25 өргөдөл хугацаандаа шийдвэрлэх шатанд, 16 өргөдлийг хугацаа хэтрүүлэн барагдуулж биелэлт  97,7 хувийн биелэлттэй байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 14 хоног 5 цаг 40 минут байна.

 

 

 

 

30

3.Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар: Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргаж ажилласан.

Санхүүгийн тайланг улирал бүр, төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр хугацаанд нь гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн.

НИТХурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/33 дугаар тогтоолоор тус газрын 2016 оны төсвийг 1.885.257,7 мянган төгрөгөөр , 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4/09 тогтоолоор төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан нийт 1.717.973,2 мянган төгрөг болгон баталсан.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны орлого 1,088,872,000.00 төгрөг төвлөрүүлэхээс 1,008,540,529.34 төгрөг буюу 92,6  хувиар гүйцэтгэсэн.

Үндсэн үйл ажиллагааны батлагдсан төсөв болох 1,717,973.2 мянган төгрөгөөс 1,653,629.0 мянган төгрөгийг хууль тогтоомжийн дагуу зардлын ангиар захиран зарцуулсан. Баталсан төсвийг 3.8 хувь буюу 64,344.20 мянган төгрөгөөр хэмнэсэн.

Үндсэн үйл ажиллагааны орлого нийт 806.9 сая төгрөг төвлөрснөөс түр зөвшөөрлийн орлого 496.9 сая төгрөг, ТҮЦ машины орлого 305.8 сая төгрөг, зорчих тасалбар замын хуудасны орлого 4.2 сая төгрөг, Туслах үйл ажиллагааны орлого 149.9 сая төгрөг төвлөрүүлж  12 сарын 15-ны байдлаар нийт  956.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.   Үүнээс: Үндсэн үйл ажиллагааны орлого 153.9 сая төгрөгөөр буюу 16.1 хувиар дутуу төвлөрүүлэгдэж, Туслах үйл ажиллагааны орлого 21.9 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн.

Оны эхэнд 8,412,301.00 төгрөгийн авлагатай, 478,273,585.61 төгрөгийн өглөгтэй байсан. Жилийн байдлаар 31,083,991,392.16 төгрөгийн өглөг шинээр үүсгэгдэж 31,086,671,392.16 төгрөгийн өглөгийг барагдуулан 475,593,585.61 төгрөгийн өглөгтэй. Оны эхэнд 8,412,301,00 төгрөгийн авлагын үлдэгдэлтэйгээс 128,942,518,00 авлаг шинээр үүсгэгдэж 134,933,018,00 авлагыг барагдуулан 2,421,801,00 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй.

2016 оны төсвийн хуваарьт  маягт хэвлүүлэх зардлаас 58,3 сая төгрөгийг түрээсийн зардалд 15,1 сая төгрөг, ном хэвлэлийн зардалд 3,0 сая төгрөг, нормативт зардалд 15,0 сая төгрөг, эд хогшил урсгал засварын зардалд 25,1 сая төгрөгийг өөрчлөлт оруулан  хуваарь хүргүүлэн  Эдгээр зардлыг тусгаж 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ хуваарийн дагуу санхүүжигдэж байна.

НТГ-ын даргын 2016 оны 5 сарын 3-ны А/33 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулан, эргэлтийн хөрөнгийг тоолж ашиглалтын хугацаа дууссан 8.3 сая төгрөгийн хангамжийн материал, хүчингүй болсон 26.2 сая төгрөгийн үнэт цаас, хугацаа дууссан 13.9 сая төгрөгийн нормын хувцсыг актлах саналыг Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэн нийт 48.3 сая төгрөгийн бараа материалыг акталж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн газрын даргын тушаалаар Техникийн болон өмч хамгаалах комиссын гишүүд устгалд оруулав.

2016 онд В,С,СЕ түр зөвшөөрлийн наалтыг Адмон ХХК-тай хийсэн гэрээний дагуу 5600ширхэгийг хэвлүүлж үүнээс В ангилал 743 ш, С-3347 ш, СЕ-619 ширхэг нийт 4709 ширхэг түр зөвшөөрлийг иргэд аж ахуйн нэгжид олгож 497.3 сая төгрөгийн орлого, ТҮЦ машинаар ачааны автомашины түр зөвшөөрлийг В-12277, С-10762, СЕ-1334 нийт 24373 ширхэгийг олгож 308.2 сая төгрөгийн орлогыг үндсэн үйл ажиллагааны орлогод төвлөрүүлэн нийт 805.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

 

 

30

4.Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар: Тус газар нь 2016 оны жилийн тайлангаарнийт 94.2 сая төгрөгийн бараа материал орлогодож 119.7 сая төгрөгийн бараа материалыг зарлагадсан байна.

2016 онд ХБГ-ээр 124 ажилтанд 1.187.748,4 мянган төгрөгийн цалинг олгохоор тооцсон. Үүнээс үндсэн цалингаас 830.440,4 мянган төгрөг, нэмэгдэл цалингаас 247.986,0 мянган төгрөг, гэрээт ажилтнуудын цалингаас 18.391,7 мянган төгрөг, унаа хоолны хөнгөлөлтөөс 90.930,3 мянган төгрөгийг тус тус тооцон гаргасан.

2016 онд ХБГ-ээр 124 ажилтанд 1.187.748,4 мянган төгрөгийн цалинг олгохоор тооцсон. Үүнээс үндсэн цалингаас 830.440,4 мянган төгрөг, нэмэгдэл цалингаас 247.986,0 мянган төгрөг, гэрээт ажилтнуудын цалингаас 18.391,7 мянган төгрөг, унаа хоолны хөнгөлөлтөөс 90.930,3 мянган төгрөгийг тус тус тооцон гаргасан.

1-12 дугаар сард нийт 10.690,9 мянган төгрөгийг харилцах данснаас кассанд татан авч зарцуулсан.Үүнээс 2,9 сая төгрөгийг жижиг мөнгөн сангаар кассанд татан авсан ба 556,4 мянган төгрөгийг бичиг хэргийн зүйл авахад, 130.0 мянган төгрөгийг сэлбэг авахад, 68,8 мянган төгрөгийг шуудан холбооны төлбөрт, 148,9 мянган төгрөгийг урсгал засварт, 1.095,9 мянган төгрөгийг бараа үйлчилгээний зардалд тус тус зарцуулж тайланг гаргасан. Мөн чекээр кассанд 8,690,9 мянган төгрөгийг татан авч нэг удаагийн буцалтгүй тэтгэмжид 8.290,9 мянган төгрөгийг, 400,0 мянган төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулсан.

Тайлант жилд 48 ажилтанд нийгмийн хамгааллын чиглэлээр 9.860,8 мянган төгрөгийн тэтгэмжийг бодож олгосон. Дээрхи тэтгэмжийн 7.754,9 мянган төгрөгийг 4 ажилтанд жирэмсний тэтгэмжид, 1 ажилтны ар гэрт 1.000,0 мянган төгрөгийн оршуулгын тэтгэмж, 43 ажилтанд хөдөлмөрийн чадвар түр алдсанд 1.105,9 мянган төгрөгийг тус тус бодож олгосон байна. Нийт тэтгэмжүүдийн 711,3 мянган төгрөгийг нэмэгдэл цалингийн зардлаас гаргаж журналын бичилтийг хийсэн бол 9.149,5 мянган төгрөгийг ЧД-ийн НДХэлтсээр хянуулж өөрийн дансанд төвлөрүүлж олгосон.

ХБГүйцэтгэлээр тайлант хугацаанд 24 автотээврийн хяналтын улсын байцаагч шугам замд ажиллаж 116.864,4 мянган төгрөгийн зөрчлийг торгууль, шийтгэврээр ногдуулж төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс торгуулийн хуудсаар 10.860,0 мянган төгрөг, шийтгэврийн хуудсаар 106.004,4 мянган төгрөгийг тус тус ногдуулсан байна.

Байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж буй 10 автомашин эхний 12 сарын байдлаар нийт 122303 км гүйлт явж, 34.5 сая төгрөгийн шатахуун зарцуулсан.

Маягт хэвлүүлэх зардалд 45,8 сая төгрөг  төсөвлөснөөсторгууль шийтгэврийн маягт авахад 0.8 сая төгрөг, замын хуудасны үнэ 1.8 сая төгрөг, түр зөвшөөрлийн төлбөрт 10.1 сая төгрөг, бусад зардалд 16.4 сая төгрөгийн захиалгыг зохих хэвлэлийн компанид өгч ажиллав.

Зорчих тасалбар замын хуудасны сарын борлуултанд хяналт тавьснаар 4.2 сая төгрөгийн зорчих тасалбар замын хуудсыг аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулснаар эхний 12 сарын байдлаар төлөвлөгөөг 60 хувиар биелүүлж, холбогдох газруудтай тооцоо нийлж ажилласан.

2016 онд НӨХГазрын 2016 оны 6/2712 албан зөвшөөрлийн дагуу бичиг  хэргийн ажилтанд процессор дагалдах хэрэгслийн хамт 1,229,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийгдсэн. Мөн НӨХГазрын 2016 6/4832 дугаартай хөрөнгийн худалдан авалт хийх зөвшөөрлийн дагуу 3-н үйлдэлт хувилагч 1ш*1,034,000.00 төгрөг, хувилагч 1ш*2,865,000.00 төгрөг, татагчтай скайнер 1ш*872,900.00 төгрөгөөр буюу нийт 6,000,900.00 төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийсэн.

 

 

 

30

5.Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар: Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж ажилласан. Төрийн захиргааны 58 албан хаагчтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний 63 албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Тус газрын  удирдах  болон төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тооны захиалга төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс сул орон тоог нөхөх бүрдүүлж байна.

Тус газрын 4 албан хаагч дотоодын магистрын сургалтанд суралцаж байна.

Байгууллагын аппаратын  ажилтнуудыг мэргэжлийн өндөр боловсролтой, дадлага туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд нийт 10 удаагийн сургалтад 125 албан хаагч хамрагдсан. Үүнээс: “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /BRT/ төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны техник туслалцааны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх ТА-8212 МОН” төслийн баг 04 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд “Тээврийн эрэлтийн загварчлалын үндсэн ойлголт”  сургалтын үргэлжлэл “Зам тээврийн системийг Visum програм дээр хэрхэн загварчлах” суурь мэдлэг олгох сургалт тус тус зохион байгуулагдсан. Энэхүү сургалтанд Зам тээврийн яам, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн албан хаагч, судлаач нархамрагдсан. “Төр хувийн хэвшлийн түншлэлийн бэхжүүлэх ТА-8995 МОН” төслийн багтай хамтран ажиллаж, 4 сарын 7, 8-ны өдрүүдэд сургалт, семинар зохион байгуулахад Нийслэлийн Тээврийн  газрын дарга Ч.Энхбат, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Сэрээтэр, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн техник технологийн хэлтсийн дарга н.Энхцаг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ахлах мэргэжилтэн Н.Оюунцэцэг нар оролцож, танилцуулга хийсэн.

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техник туслалцааны баг Нийслэлийн нийтийн тээврийн Удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцах, олон улсын туршлага хуваалцах, удирдлагын системийг сайжруулах зөвлөмж өгөх зорилгоор 2016 оны 4 дугээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд тус газарт ажилласан.

2016.09.21-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагааны дүрэм түүний үр дагаврын талаархи нэгдсэн сургалт, 2016.12.07-ны өдрийн Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах зөвлөмж сургалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нээлттэй хэлэлцүүлэгт тус газрын хуульч оролцсон.

2016 оны 11 дүгээр сарын 30-нд Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх” сургалтанд архив, бичиг хэргийн ажилтан нар хамрагдсан

 

 

 

30

Манлайллын зорилтын биелэлтийн ДУНДАЖ ОНОО 30
НТГазрын даргын 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *