Мэдээ

Нийслэлийн тээврийн газраас , Нийслэлийн онцгой байдлын газар,нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвтэй хамтран нийтийн тээврийн үйлчилгээний жолооч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нарт сургалт зохион байгуулж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, жолооч нарт 2019 оны 02 сарын 14 нөөс 21-ны хооронд ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тактик, галын аюулын үед хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар мэдлэг, дадлыг олгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Уг сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвийн а/а Э.Мэндсайхан, “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвээр, Дэслэгч Г.Нямосор “Утаат орчны дадлага хийх сургалт” сэдвээр, дэслэгч У.Амарсайхан ”Гал унтраах тактик, галын аюулын үед хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр, Дэслэгч Б.Сүхбаатар “Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт” сэдвээр, ахмад Г.Цогтгэрэл “Газар хөдлөлтийн үеийн дадлага хийх сургалт” сэдвээрудирдаж явуулав.
Гал түймэр унтраах, аврах 014-р анги дээр гал унтраах үзүүлэх сургалт явагдлаа.
Энэ чиглэлээр зохион байгуулсан сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж байгууллагын 1020 жолооч батлагдсан хөтөлбөрийн дагуу хамрагдав.

 

Comment here