Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон Улаанбаатар Смарт Карт ХХК-ний удирдлагуудтай 2019 оны 04 сарын 16-ны өдөр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх уулзалт хийж санал солилцлоо.
Тус уулзалтын хүрээнд үйлчилгээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэх, иргэдийг аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхэд тавих техникийн хяналт болон төрийн захиргааны хяналтыг эрчимжүүлэх, тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн дагуу жигд, хүртээмжтэй тасралтгүй хүргэх боломжийг бүрдүүлж ажиллах үүрэг, чиглэл өгч алжилтан, албан хаагч нарт ажлын амжилт хүсэв.

Comment here