Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагууд Их цэвэрлэгээ зохион байгуулсан тухай

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/99 дүгээр тушаалаар “Их цэвэрлэгээний 90 минут” арга  хэмжээг Үндсэн чиглэлийн 18 аж ахуй нэгж байгууллага, такси үйлчилгээний 8 аж ахуй нэгж байгууллага , буухиа үйлчилгээний 1 аж ахуй нэгж байгуулага дээр 2019 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүнд:

  • Тээврийн хэрэгслүүдийн гадна талыг угаалгын цехээр болон гараар угааж, дотор талын их цэвэрлэгээг хана, тааз, цонх, бариул, сандал, толь, суудлын бүрээсийг угааж шинээр солиулсан болон хогийн сав шат угааж цэвэрлүүлэн ариутгалын бодисоор ариутгаж эвдэрсэн эд зүйлийг засаж сэлбэсэн байна. Нийт 898 автобус, 197 такси, 8 микро автобусанд их цэвэрлэгээ хийсэн.
  • Аж ахуй нэгж, байгууллага тус бүр хоггүй цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор байгууллагын 50 метр хүртэлх орчны зам талбай, хашааны дотор, гадна тал, эцсийн буудлын хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн үүдний хаяг самбар, баазын обьектуудын цонх хаалга, хайс хачлага, цэцгийн сав, гражын хаалгыг угааж, зам талбайн сул шороог шүүрдэн, гадна ногоон зүлэг талбайг чиигшүүлсэн байна. Нийт 47337 м2 талбайг цэвэрлэж 623 шуудай хог ТҮК-ийн машинд ачуулсан.
  • Цэвэрлэгээнд нийт 1442 ажилтан албан хаагчид оролцлоо.

Comment here