Мэдээ

Наадамчдын гудамжинд дулааны шугам шинээр тавигдахтай холбоотойгоор авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 01:00 цагаас 08 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр болоод байна.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кино театр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр  Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кино театр” чиглэлүүд түр зогсоно.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Comment here