Мэдээ

ХОТ ОРЧМЫН ХО:14 “ЖАРГАЛАНТ ТОСГОН /ПАРТИЗАН/ – ХАРХОРИН ХУДАЛДААНЫ ТӨВ” ЧИГЛЭЛ ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМД ХОЛБОГДЛОО.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны иргэдийн нийтийн тээврээр зорчих нөхцөлийг сайжруулж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ХО:14 “Жаргалант тосгон /Партизан/ – Хархорин худалдааны төв” чиглэл цахим төлбөрийн сисмтемд холбогдсон тул иргэд та бүхэн цахим төлбөрийн картаар зорчино уу.
Тухайн чиглэлд 3 дунд багтаамжийн автобус цаг тутамд үйлчилнэ.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР