Мэдээ

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

“Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ.Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5347:2003 стандартуудын хэрэгжилтийг хангуулахзорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хийх шалгалтын удирдамж”-ийн хүрээнд 06 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тус газрын Авто үйлчилгээ хариуцсан ажилтан, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нартай хамтран мэдэгдэх хуудас, заавар зөвлөмж өгч, ажиллаж байна.