Мэдээ

Сонгино хайрхан дүүрэг Баянхошууны “Жанцан”-ын уулзварт авто замын хөдөлгөөн хааж нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд түр өөрчлөлт орно

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, “Баянхошууны зам” Жанцангийн уулзварыг хааж авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тухайн авто замыг хаана.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарт хүлээн авч байна.