Мэдээ

Баянгол дүүрэг “Эх нялхас”-ын хойд уулзвараас “Хасбаатарын гудамж” 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэл авто замын хөдөлгөөн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүрэг, “Эх нялхасын гудамж”-ны хойд уулзвараас “Хасбаатарын гудамж” 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэл цэвэр усны шугам, сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл авто зам хаана.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарт тогтмол хүлээн авч байна.