Мэдээ

Хан-уул дүүрэг “Зайсан тойруу”, 32-р сургуулийн зүүн талын авто замын хөдөлгөөн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд түр өөрчлөлт орно

Хан-уул дүүрэг 11, 15-р хороо32-р сургуулийн зүүн тал буюу“Зайсан тойруу”-ийн гудамжны авто замын зорчих хэсэгт дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаана.
Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөн үйлчлүүлнэ үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.