Мэдээ

“Өргөөгийн гудамж”-ны авто замын хөдөлгөөнийг хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн замналд өөрчлөлт орохоор боллоо.

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөөгийн гудамж”-ны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
Иймд авто зам засварын ажил хийгдэх явцад нийтийн тээврийн үйлчилгээний Ч:52 “3.4 хороолол-Тэнгис кино театр – Зайсан” чиглэлээр зорчих иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР