Мэдээ

“Сургуулийн автобус” үйлчилж байна.

2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс “Сургуулийн автобус төсөл”-ийг эхлүүлээд байгаа бөгөөд эхний 3 өдрийн байдлаар өглөө 4290, өдөр 4935, орой 4207 нийт 13432 сурагчид сургуулийн автобусаар зорчсон байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллагууд 40 тээврийн хэрэгслээр “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байгаа юм.