Мэдээ

Нисэхийн эцсээс цааш 2,5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явахаар боллоо.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2,5км авто зам шинээр тавигдсантай холбогдуулан иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.